Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн 375 жилийн ойг өнөөдрөөс эхлэн өргөн тэмдэглэнэ

10 дугаар сарын 27. Даваа гараг

10:30  “Тэргүүний өрх, гэр”-ийг шагнах ажиллагаа

10:30 Нийслэлийн түүхэнд холбогдох архивын нэн үнэт болон гэрэл зургийн баримтаар  гаргасан ”Нүүдлийн хотоос – суурин хот” үзэсгэлэнг Үндэсний түүхийн музейд нээнэ

11:00 Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хотын хөгжлийн түүхийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн нээнэ

11:00 “Улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратеги” төслийн хэлэлцүүлэг
Нийслэлийн иргэний танхимд

17:00 “Хороо сайхан бол хот сайхан” Хорооны Засаг дарга нарт зориулсан ёслол хүндэтгэлийн арга хэмжээ Нийслэлийн Иргэний танхимд

19:00 “Үйлсийн сайхан Улаанбаатар” мюзикл Улаанбаатар чуулгын байранд тоглоно

10 дугаар сарын 28. Мягмар гараг

10:00 “Нийслэлийн хүндэт иргэн” цолоор шагнах, Ихэр хүүхдүүдтэй гэр бүлд байр олгох

11:00 Нийслэлийн иргэд, тэргүүний ажилтнуудад Төрийн одон медаль гардуулна

14:00 Нийслэлийн 375 жилийн ойд зориулсан Үндэсний бөхийн барилдаан

19:00 Нийслэлийн шилдэг бүтээн байгуулалтын шагнал гардуулах ёслолын ажиллагаа Баянгол ресторанд

10 дугаар сарын 29. Лхагва гараг

08:00 “Улаанбаатар хотын түүх ба соёл” сэдвээр ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдад хичээл заах

09:00  Нийслэлийн 375 жилийн ойд зориулсан НИТХ-ын хүндэтгэлийн чуулган чуулна

10:00 Улаанбаатар хот гэрэл зурагт “Шар бөсийн ордноос улсын нийслэл хүртэл” гэрэл зургийн явуулын үзэсгэлэн Улаанбаатар хотын төв цэцэрлэгт нээнэ

11:00 Нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт” хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Нийслэлийн сүлдэт хуур цэнгүүлэх ёслол Нийслэлийн анхны шав тавьсан цэцэрлэгт хүрээлэнд

11:40  Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Нийслэлийн туг мандуулах хүндэтгэлийн ёслолын ажиллагаа

12:00-22.10 Нийслэлийн 375 жилийн ойд зориулсан иргэдийн баярын ажиллагаа, Парад шоу, урлагийн тоглолтууд Их эзэн Чингисийн талбайд

13:30  “Их хотын хямдрал 375” хямдралтай, урамшуулалтай үзэсгэлэн худалдаа,
хоолны фестиваль Их эзэн Чингисийн талбайд,  бусад дэлгүүр худалдааны газруудад

13:30 Нийслэлийн удирдлагаар ажиллаж байсан хүмүүст Хангарьд ордонд хүндэтгэл үзүүлнэ

15:00 Нийслэлийн 375 жилийн ойд зориулсан баярын хурал, “Хүүхдийн найрал дууны наадам” гала концерт        Соёлын төв өргөөнд

19:00  Нийслэлийн 375 жилийн ойд зориулсан “Эх орны Эх орон” концерт Соёлын төв өргөөнд

20:00-20:00  Их хотын үдэш – Рок, поп хамтлаг дуучдын тоглолт Их эзэн Чингисийн талбайд

22.00   Нийслэлийн ойд зориулсан  ёслолын буудлага

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан