Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийтийн тээврийн хэрэгслээр зорчсон хүнд 4 кг алт өгнө

Арабын Нэгдсэн Эмиратын нийслэл Дубайн эрх баригчид оршин суугчдад хандан хувийн тээврээс татгалзан нийтийн тээврээр зорчин тусгай сугалаанд оролцоод 4 кг цэвэр алт хожихыг уриалав. Дубай хотын нийтийн тээврийн хэрэгслээр зорчих урьдчилсан төлбөрт карт авсан хүмүүс энэхүү сугалаанд оролцох эрхтэй болно. Сугалаанд оролцогчид алтнаас гадна нийт 272 мянган ам.долларын үнэтэй янз бүрийн бэлэг дурсгал хожих боломжтой. Дубай хотын нийтийн тээврийн хэрэгслийн өдрийг ирэх арваннэгдүгээр сарын 1-нд тэмдэглэх гэж байгаатай холбоотойгоор ийм арга хэмжээ зохион байгуулж байгаа аж. Сугалаанаас гадна энэ өдөр Дубай хотын гудамжинд, автобусны зогсоолуудын хажууд сагсан бөмбөгийн тэмцээн зохион ялагчид нь 2700 ам.долларын шагнал авна.
Дубай хотын нэг өрхөд дунджаар 2,3 машин ноогддог, хотын иргэдийн ердөө 13 хувь нь нийтийн тээврээр зорчдог аж. Хотын эрх баригчид иргэддээ хувийн унаанаас татгалзахыг уриалж, нийтийн тээврийг өргөн ашигласнаар хотын замын бөглөөг багасгаж, машины утаанаас байгаль орчинд үзүүлж байгаа хохирлыг арилгах төлөвлөгөөтэй.

0 Сэтгэгдэл
dubaid ochij autobusand suuy daa haha
Хамгийн их уншсан