Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГЭРЭЭТ АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА


Хуульзүйн яамнаас хэрэгжүүлж буй “Хууль сахиулах байгууллагуудын цахим мэдээллийн нэгдсэн тогтолцоо” төслийн нэгжид дараах ажлын байранд богино хугацааны гэрээгээр ажилтан шалгаруулж авна.


Ажлын байранд тавигдах нийтлэг шаардлага:
• Том хэмжээний систем боловсруулах чиглэлээр ажиллаж байсан туршлагатай;
• Урт хугацааны төслийн хэрэгжүүлэлтийн менежментийн туршлагатай;
• Төслийн талаарх бичиг баримтыг нэгтгэх болон тайланг танилцуулах ур чадвартай;
• Төслийн явцад гарсан асуудлыг тодорхойлж шийдвэр гаргах чадвартай;
• Хувийн зохион байгуулалт сайтай;
• Багаар ажиллах чадвартай;
• Ярианы болон бичгийн хэлний чадвартай;
• Мэдээллийн технологийн төсөл дээр ажиллаж байсан бол давуу тал болно.

Бизнес шинжээч-1 /5 сарын хугацаагаар/
• Эрхзүйн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
• Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай;
• Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны чиглэлээр мэргэшсэн, бизнес шинжилгээ хийх чадвартай.

Програм хөгжүүлэгч -2 /14 сарын хугацаагаар/
• Програмчлалын Java web application болон PLSQL хэлний өндөр мэдлэгтэй;
• Web logic server, SOA server, Identity management server, Web Center, Business intelligence, Data integration, Secure Enterprise Search-ийн талаар зохих түвшний мэдлэгтэй;
• J2EE tools: ADF ашигладаг, Oracle мэдээллийн системийн холбогдох сертификаттай бол давуу тал болно.

Систем шинжээч-1 /8 сарын хугацаагаар/
• Системийн оролт, гаралтыг тодорхойлох чадвартай;
• Логик болон бодит өгөгдлийн загварчлал гаргах чадвартай;
• Мэдээллийн сангийн бүтцийг гаргах чадвартай;
• UML загварчлалын мэдлэгтэй ажлын схем шийдлүүдийг боловсруулж, үнэлэн шийдлүүдийг хөгжүүлэх чадвартай.

Системийн архитектурч-2 /14 сарын хугацаагаар/
• Техникийн нарийвчилсан шаардлагуудыг тодорхойлох чадвартай;
• Cluster системийг суурилуулах чадвартай;
• Системийн аюулгүй байдлын талаар мэдлэгтэй;
• Unix, Linux үйлдлийн системийн мэдлэгтэй;
• Сүлжээний төхөөрөмж болох Router, Firewall тохируулж VPN сүлжээ үүсгэх чадвартай;
• Веб сервисийн протоколуудын талаар мэдлэгтэй;
• Oracle vmServer, vmManager суулгах, тохируулах чадвартай;
• Oracle Database мэдлэгтэй. (Oracle database server enterprise edition, Virtual private database, Real application cluster, Vault, Label security, OLAP, Partitioning, Spatial);

Бүрдүүлэх бичиг баримт:

• Төрийн албан хаагчийн анкет;
• Хийж гүйцэтгэсэн ажил, танилцуулга;
• Диплом, сертификатын хуулбар;
• Иргэний үнэмлэхний хуулбар;
• Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар.

Бичиг баримтыг Хуульзүйн яамны 313 тоотод 2014 оны аравдугаар сарын 31-ны өдрийг дуустал хүлээн авна. /Лавлах утас: 260794/

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан