Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголын уран бүтээлчид Венецийн Биеннал наадамд оролцоно

1895 оноос хойш 2 жил тутамд зохиогдож ирсэн, дэлхийн урлагийн салбарт өндөр нэр хүндтэй, олон улсын ААА зэрэглэлийн чанартай анхдагч уралдаан болох Венецийн олон улсын урлагийн 56 дугаар Биенналд монголын уран бүтээлчид анх удаа оролцохоор бэлтгэж байна.

Италийн Венец хотод 2015 оны тавдугаар сараас 11 дүгээр сарыг дуустал 7 сарын турш үргэлжлэх энэхүү арга хэмжээний зохион байгуулалтын нээлтийн нэгдсэн хуралд Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Элчин сайд Ш.Одонбаатар, Биенналд оролцох бэлтгэл ажлыг хангах монголын багийн гишүүд оролцов.

Венецийн Биенналын Ерөнхийлөгч Паоло Баратта, урлагийн захирал Оквүй Энвезор нар хуралдааныг нээж үг хэлсэн бөгөөд тус арга хэмжээнд оролцож буй 80 гаруй орны төлөөлөгчид бэлтгэл ажлынхаа явцын талаар мэдээлэл хийв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан