Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Хошин урлагийн нэгдсэн тоглолт” товоо зарлалаа


"Жил бүрийн 4-р сарын 1-нд инээдмийн баяраар тоглогддог хошин урлагийн хамтлаг продакшнуудын нэгдсэн шоу тоглолт ирэх сард тоглогдоно" гэсэн мэдээлэл цахим ертөнцөөр цацагдаж хошин урлагт хайртай үзэгч түмнийг баярлуулсан. Тэгвэл тус тоглолтын албан ёсны тов энэ цаг мөчид зарлагдаж байгаа бөгөөд 11-р сарын 09-нд 19:30 цагаас Улаанбаатар паласын концертын их танхимд тоглогдохоор болжээ. Тус тоглолтонд энэ цаг үеийн хошин урлагийн шилдгүүд болох Шинэ үе продакшн, Шилдэг өнгө продакшн, Х Түц продакшн, Мөрөөдлийн театр, Эмоци продакшн, Чапи & Суурь, Параоди хамтлаг нар бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцохоор болж хэдийнэ бэлтгэлдээ оржээ. Мөн шоу тоглолтонд урилгаар энэ цаг үеийн шилдэг дуучид оролцох бөгөөд хөтлөгчдөөр "Захиалгат инээд" хамтлагаар овоглодог  уран бүтээлчид оролцох ажээ.   

  Монголын сэтгүүлзүй болоод соёл урлагийн салбарын түүчээ болсон урлаг соёлын мэдээ мэдээллийн нэгдсэн УРЛАГ.мн сайтын 5-н жилийн ойд зориулан “Урлагийн төлөөх 5 жил” хэмээх нэртэйгээр тоглогдож буй хошин урлагийн нэгдсэн шоу тоглолтын нэгэн онцлог нь бүх хамтлаг продакшнууд 2014 оны шинэлэг шилдэг үзүүлбэрүүдээсээ үзэгч түмнээ өргөн барих юм. Энэ дашрамд дуулгахад монголын хошин урлагийнхан 20 гаруй жилийн түүхнээ 46000 гаруй удаа тайзнаа тоглож, 26 сая гаруй хүнд инээд бэлэглэж, 300 орчим удаа хандивын тоглолт зохион байгуулж үзэгч түмэндээ инээд хөөр, баяр баясал, аз жаргалыг бэлэглэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан