Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Онц их хэмжээний хохирол учруулсан гэмт этгээдүүдийн хэргийг шийдвэрлэжээ

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын харъяат  Б, Н, Х нар нь тээврийн хэрэгсэл ашиглан Булган, Орхон, Сэлэнгэ, Өвөрхангай аймгуудад олон удаагийн үйлдлээр иргэдийн орон байранд нэвтрэх, арилжааны банкнуудын дохиолол хамгаалалтыг салгаж, банкнаас их хэмжээний мөнгө хулгайлсан, мөн хулгайлахыг завдсан гэмт хэрэг үйлдэж онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт, Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг Сум дундын 4-р шүүхээс шүүгдэгч нарыг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10-11 жилийн хугацаагаар чанга дэглэмтэй хорих ангид тус тус ял эдлүүлэхээр шийдвэрлэснийг, 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Эрүүгийн давж заалдах шатны 7-р шүүхийн 111 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан