Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Баяр, Ц.Мөнх-Оргил нарыг нэр дэвшвэл өлсгөлөн зарлана гэв

“Эрүүл нийгэм” иргэний хөдөлгөөн, “Шударга иргэний фронт”, “Үндэсний хас” хөдөлгөөн, “Долдугаар сарын 1-ний хохирогчдын холбоо” болон 2008 оны долдугаар сарын 1-ний үймээний үеэр шархадсан хохирогчдын ээж нар хэвлэлийн бага хурал зарлалаа. Тэд УИХ-ын гишүүн С.Баяр, Ц.Мөнх-Оргил нарыг сонгуульд нэр дэвших эрхгүй хэмээн үзэж буйгаа илэрхийлэв. Хар мөр үлдээсэн долдугаар сарын 1-ний хэрэгт тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Мөнх-Оргил нар хариуцлага хүлээх ёстой гэлээ. Түүгээр ч зогсохгүй С.Баяр, Ц.Мөнх-Оргил нар УИХ-ын сонгуульд нэр дэвшвэл төв штабын байрны гадна өлсгөлөн зарлана хэмээн хохирогчдын ээж нар мэдэгдлээ. Тэд энэ хүсэлтээ МАН-д хүргүүлэхээр зэхэж байгаа гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан