Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Путин украиныг улам тогтворгүй болгож хуваахаар бужигнуулна гэнэ


Украины ерөнхийлөгч Петр Порошенко өөрийнхөө өмнөх ерөнхийлөгчийг “цуст дэглэм”-ийнх нь төлөө эчнээгээр шийтгэсэн. Харин шинжээчид энэ шийтгэл Виктор Януковичид яаж тусахыг тодорхой хэлэхгүй байна. Зарим нь Порошенко хууль хяналтын байгууллагуудын хүчээр хэрэгжүүлнэ гэж байна. Гэхдээ олонхи нь украин Януковичийг эчнээгээр шийтгэсэн ч Орос түүнийг хэзээ ч эргүүлж өгөхгүй гэж байгаа юм. Нэг хэсэг нь Путин өөрийнхөө найзыг хэзээ ч өгөхгүй гэж байхад, нөгөө зарим нь Янукович хамаг нууц гэрээ хэлэлцээрийг нь мэддэг  учраас гэж байна. Гурав дахь хэсэг нь Путин Украины ерөнхийлөгчийг ашиглах гэж байгаа, тухайлбал украины эсрэг  “хууль ёсны”  Украин байгуулахад ашиглана гэж байна.

Украины ерөнхийлөгч, түүний багийнхныг эчнээгээр шүүсэн зарлигт Петр Порошенко гарын үсэг зурсныг зарим хүн шүүмжилж байгаа юм. Украины ерөнхий прокурор байсан Святослав Пискун ийм шүүх нь хууль бус гэж байна түүнийхээр бол улс оронд үйлдсэн гэмт хэрэгтээ буруутгагдаж байгаа ч хүн өмгөөлүүлэх бүрэн эрхтэй. Янукович, түүний багийн албан тушаалтнуудын буруутайг нотлох ёстой, тэгээд олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж, эх оронд нь авчирсан хойноо шүүх ёстой гэж байна. Ийм тохиолдолд л шүүх нь хууль ёсны байж, шийдвэр нь хуулийн дагуу гарна гэнэ.
ОХУ-ын Олон улсын харилцааны дээд сургуулийн доктор Андрей Зубов ч бас л Януковичийн талд орж, үүнтэй санал нэг байгаа гэнэ. Түүнийхээр бол Януковичийг эчнээгээр шүүсэн нь зүгээр  л үзүүлэх тоглолт, Януковичид ямар ч нөлөө үзүүлэхгүй гэнэ.
Ардын депутат Виктор Чумаков харин эсрэг бодолтой байгаа юм. Тэр бол Януковичийг Орос эргүүлж өгөх ёстой, тэр буруутай түүнийг шүүх ёстой гэж байна. Тэгээд ч Янукович одоо оросын харьяат болсон эсэх нь тодорхойгүй байгаа. Хэрэв ОХУ-ын харьяат болсон бол Януковичийг ОХУ эргүүлэн өгөхгүй байх хууль ёсны эрх бий. Өөрөөр хэлбэл өөрийнхөө иргэнийг гэмт хэрэгтэн байлаа ч өөр улсад өгөхгүй байх эрх Үндсэн хуульд нь бий.
Чумак бас Януковичийг хэдийгээр эчнээгээр ялласан ч түүний буруутайг нотлохын тулд прокурор маш сайн ажиллах ёстой гэжээ.

Шинжээчдийн санал нийлж байгаа нэг зүйл бол Путин ямар ч тохиолдолд урвагчийг эх оронд нь буцааж өгөхгүй гэж байна. Тэд янз бүрийн шалтгаан хэлж байгаа ч эцсийн эцэст буцааж өгөхгүй гэдэг дээр  санал нийлж байгаа юм.
Андре Зубов болохоор Путин бүр Аюулаас хамгаалахад ажиллаж байхаасаа л өөрийнхөө найз нөхдийг ямар ч тохиолдолд дайсанд нь өгдөггүй байсан гэж зөвтгөжээ. Үнэхээр Янукович бол Путины найз төдийгүй хамтрагч, өөрийнхөө украины ерөнхийлөгч болох төлөвлөгөөг хамтран боловсруулж байсан хүн. Тэгэхээр Путин урвагчийг хэзээ ч эх оронд нь буцааж өгөхгүй.
Пискун болохоор Янукович 2010-2014 онд хийсэн нууц гэрээ хэлцлийнх нь талаар мэдэж байгаа учраас Путин түүнийг буцааж өгч болохгүй гэж байна.

Харин Путины зөвлөх байсан, улстөр судлаач Андрей Илларионов болохоор ОХУ-ын ерөнхийлөгч өөрөө Януковичийг ашиглах гэж байгаа юм гэж баталж байна.
Путин ямагт хожим хэрэгжүүлэх гэсэн өөрийн гэсэн нөөц төлөвлөгөөтэй байдаг. ОХУ-ын ерөнхийлөгч Путин  Украин дахь нөхцөл байдплыг улам тогтворгүйжүүлж хямруулах санаанаасаа хэзээ ч ухрахгүй. Путин украины парламенталд өөрийн хүмүүсээ шургуулж Украины парламент Дээд Радагийн ажлыг бойкотлохыг оролдоно. Тэгээд Путин ирэх оны эцэс гэхэд Петр Порошенког зайлуулахаар төлөвлөж байгаа. Үүнийгээ АНУ-ын сонгууль эхлэх хүртэл, өөрөөр хэлбэл Украиныг хуваахад нь АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама садаа болохгүй тэр цаг хүртэл хэрэгжүүлнэ.

Зарим сайтад Януковичийг Украинд буцааж “хууль ёсны Ерөнхийлөгч” болгоно гэж бичиж байна. Энэ нь магадгүй ирэх арваннэгдүгээр сараас хэрэгжиж мэдэх гэнэ.
Үүнийг Путин дараах байдлаар хэрэгжүүлэх гэнэ. Донецкийн болон Луганскийн бүгд найрамдах улсад өөрийн гэсэн сонгууль явуулж Новороссия гэдэг улс байгуулаад ерөнхийлөгчөөр нь эх орноосоо урван зугтаасан Виктор Ягнуковичийг тавих юм байх. Үүний дараа Новороссия нь Украины эсрэг тоглоомын талбар болно. Ухаандаа өвөл Украин байгалийн хийгүй болж даарч өвөлжих бол Новороссия нь оросоос хий авч дулаан өвөлжих гэнэ. Ийм байдлаар Януковичийн  нэр хүндийг өсгөх юм байх. Үүний зэрэгцээ ОХУ бас баруун Украиныг хямруулж тогтворгүй болгохоор төлөвлөж үүнийгээ ирэх оны хоёрдугаар сараас  хэрэгжүүлж эхэлнэ гэж БХЯ-ны  зөвлөх Александр Данилюк үзэж байна. Түүний ярьж байгаагаар бол Путин баруун украины нутагт салан тусгаарлах үзэл дэвэргэх ажлыг парламентын сонгуулийн дараанаас эхлүүлж үүндээ сонгуульд ялагдсан намуудыг ашиглаж Киевийн эсрэг турхирахаар төлөвлөж байгаа гэнэ. Ийм байдлаар тэр баруун украиныг бас улсаас нь тусгаарлаж Донецк, Луганск мужийг улсаас нь салгасан шигээ  Баруун Украины бүгд найрамдах улс байгуулах гэнэ хэмээн  Оросын авлигын эсрэг мэдээлэл шинжижлгээний job-sbu.org сайтад бичсэнийг орчуулав.

0 Сэтгэгдэл
olon ulsiin shuuh gej hereggui hog bainaa *****
Putin ch Ukrain ***** hel Evropt buheld ni dain zarlah sanaatai baina daa. Ene delhiig suitgene shuu
Өөрийнхөө ард түмний эсрэг зэвсэгт хүчнийг ашиглаж, мянга мянган энгийн иргэд, хүүхдийн амийг хөнөөсөн Порошенко яахав? Олон улсын шүүхэд л очих байх даа.
Хамгийн их уншсан