Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хааны гэр бүлийнхэнтэй гэрлэсэн эгэл жирийн хүмүүс

Хайр дурлал гэдэг цагаа болохоор хэнд ч захирагддаггүй. Энэ жишээг нарийн дэг журам, ёс төр барьдаг, гэр бүлийн нэр хүнд, улс орны хэрэг хэмээн  эрхэмлэдэг ч эгэл хэн нэгэнтэй гэр бүл болсон хааны гэр бүлийн хүмүүсийн  жишээнээс харж болно.

Ийм жишээ нэг биш. Энгийн нэгэн байснаа хааны гэр бүлийн гишүүн болсон энэ хүмүүс хэн бэ.

1.    Максима Зоррегуета Нидерландын хатан хаан болсон нь
Албан ёсны хэргэм нь Нидерландын хатан хаан-консорт

Испанийн Севильд болсон хаврын яармагийн үеэр Максима голландын хаан титмийг залгамжлагч Виллем-Александртай танилцсан байна. Түүнийг хан хүү хэмээн үэнэнээ хэлэхэд Максима тоглож байна л гэж бодсон гэдэг.
Тэд 2002 оны хоёрдугаар сарын 2-нд гэр бүл болж гурван охинтой болсон. Виллем-Александр 2013 оны дөрөвдүгээр сарын 30-нд хаан ширээ залгамжлан авч Мазчима хатан хаан болсон доо. 

2.    Жецун Пема Бутанын хатан хаан боллоо
Албан ёсны хэргэм нь Бутаны эрхэмсэг хатан

Бутаны хан хүү болон Жецун анх гэр бүлийн хүрээнд танилцсан. Тэгэхэд Жецун 7 настай, хан хүү 17 настай байж. Хан хүү тэгэхэд хоёлуаа гэрлээгүй байвал том болоод гэрлэнэ гэж хэлсэн гэдэг. 2011 оны арваннэгдүгээр сарын 13-нд Бутаны хаан Жигме Кхесар Намгьял Вангчук түүнийг 20 настай байхад нь гэрлэсэн.

3.    Кристофер Томас Угандын гүнжтэй гэрлэв
Албан ёсны хэргэм нь  ноён Кристофер Томас

Угандын гүнж Рут Коммунтале Вашингтоны Америкийн их сургуульд сурч байхдаа “Дискавери” сувгийн нягтлан бодогч Кристофер Томастай танилцсан байна. Эхлээд тэд уулздаг байснаа Кристофер түүнд дурласнаа нутгийн нэгэн зоогийн газарт илчилсэн гэнэ. Кристофер түүний сүйт бүсгүй нь Угандадаа хэн болохыг сүүлд мэдсэн байна.  Тэд 2012 оны арваннэгдүгээр сарын 17-нд гэрлэсэн ч нэг жилийн дараа салсан.

4.    Кейт Миддлтон Кембрижийн гүнж болсон
Албан ёсны хэргэм нь Кембрижийн хатан хааны эрхэмсэг гүнж

Кейт, Уильям нар Шотландын Гэгээн Эндрюсийн их сургуульд байхдаа 2001 онд танилцаж бараг 10-аад жил уулзсан. 2011 оны дөрөвдүгээр сарын 29-нд болсон тэдний хурим дэлхий нийтийн анхаарлын төвд байсан юм. Кейт 2013 оны долдугаар сард хан хүү Жоржоо төрүүлсэн, одоо бас жирэмсэн.

5.    Иорданиин хатан хаан болсон Рания Аль-Ясин
Албан ёсны хэргэм нь Иорданийн хатан хаан-консорт

Рания Apple компанийн Амман дахь салбарт ажиллаж байхдаа хан хүү Абдулла II-той  эгчийх нь зохион байгуулсан оройн зоог дээр танилцан бараг л шууд дурлалцсан гэдэг.  Абдуллаа хоёрдугаар 1999 онд   Иорданийн хаан болж сарын дараа тэд гэрлэсэн. Одоо тэд дөрвөн хүүхэдтэй.

6.    Испаниин хатан хаан болсон  Летиция Ортис Рокасолано

CNN-ийн сэтгүүлч бүсгүй Летиция Испанийн хан хүү Филипптэй 2002 онд Галицид нефть асгарах үеэр сурвалжлага хийж яваад танилцсан. Тэдний харилцаа улам нягтарсаар 2004 оны тавдугаар сарын 22-нд гэрлэж хуримласан. Одоо тэд хоёр охинтой.

7.    Татьяна Блатник грекийн гүнж болов
Албан ёсны хэргэм нь Грек, Данийн эрхэмсэг гүнж Татьяна

ТатьянаДианагийн загвар зохион бүтээгч фон Фюрстенбергийн менежер байлаа. 2003 онд цанаар гулгаж байхрдаа хан хүү Николастай танилцсан байна. Энэ хүртэл хан хүү ганц бие байссан юм. Тэд 2010 оны наймдугаар сарын 25-нд грек мяагаар хуримласан.

8.    Ираны хатан хаан болсон Фарах Пехлеви
Албан ёсны нэр нь Ираны эзэн хааны эрхэмсэг хатан

Фарах бүсгүйг уран барилгын сургуульд суралцаж байхад нь Персийн шах Мохаммед Реза Пехлеви тэнд сурдаг хэдэн оутантай уулзахад Фарах түүний тоонд багтсан гэдэг. Улмаар тэд 1959 оны арванхоёрдугаар сарын 21-нд гэрлэж шахыг хорт хавдраар 1980 онд нас барах хүртэл гэр бүл байсан. Тэд дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн.  
Фарах бол Ираны лалын түүхнээ хатан хаан болсон цорын ганц эмэгтэй. 1979 оны лалын хувсгалаас хойш энэ суудалд хэвээр байгаа.

9.    Аданс Лопес Перес нэг жил хэртэй хан хүү байсан
Албан ёсны хэргэм  нь ноён Аданс Лопес Перес

Тэрээр Монакогийн гүнж Стефантай хэрхэн уулзсан нь нууц. Харин Португалийн циркийн жүжигчний тав дахь үе  тэрээргүнжээс 10 дүү байсан гэдэг. Тэд Швейцарт 2003 оны есдүгээр сарын 12-нд нууцаар гэрлэж 20 сарын дара асалан 2004 оны арваннэгдүгээр сарынр 24-нд албан ёсоор салсан.

10.    Монакогийн гүнж  Шарлин Уиттсток
Албан ёсны хэргэм  нь Монакогийн гэгээн гүнжтэн

Өмнөд африкийн олимпын усанд сэлэгч бүсгүй Монакогийн хан хүү Альберттай 2000 онд тэмцээнд оролцож явахдаа Монакод танилцсан. Тэд хамгийн анх 2006 онд Турины олимпын үеэр олны өмнө хамт гарчээ. Дурлагсад 2011 оны долдугаар сарын 2-нд гэр бүл болж анхы хүүхдээ гаргасан.

11.    Уэльсийн гүн Диана Спенсер
Албан ёсны хэргэм  нь Уэльсийн эрхэмсэг гүнж

Хан хүү Чарльз Дианагийн эгч Саратай уулздаг байхдаа Дианатай танилцсан. Чарльз 30 настай байсна ч 19 настай Дианатай уулздаг болж 1981 оны долдугаар сарын 29-нд гэр болсон ч 1996 оны наймдугаар сарын 28-нд салаад 1997 оны наймдугаар сарын 31-нд Диана гүнж авто машины ослоор өөд болсон.

12.    Лихтенштейны гүнж болсон  Ангела Гизела Браун
Албан ёсны хэргэм нь Лихштенштейны гүнж

Браун уг нь африк америкийн гаралтай. Панамд төрж Нью-Йоркт загвар бүтээгчээр ажиллаж байсан. Лихштентейны хан хүү Максимилиантай танилцаад 2000 онд гэрлэж одоо нэг хүүтэй. Ангела европын улсын эрх барьж буй ханы гэр бүлд багтсан анхны африк гаралтай эмэгтэй.

13.    Энэтхэгийн хаан болсон Хоуп Кук
Албан ёсны хэргэм  нь Сиккимын 12 дугаар хаан

Америк бүсгүй зуны амралтаараа Энэтхэгийг зорьж Сиккимын хаан Палден Тхондул Намгуантай учирсан.  Тэд энэтхэгийн Даржилинг хотын Виндамар зочид буудлын бааранд танилцжээ.
Улмаар тэд 1963 оны гуравдугаар сарын 20-нд гэрлэж хоёр хүүхэд төрүүлсэн ч 1980 онд салсан. Салсныхаа дараа Хоуп хоёр хүүхдээ аваад Нью-Йоркт очоод одоо түүхч, аялал жуулчлалын чиглэлээр ажилладаг.

14.    Шведийн хатан хаан болсон Сильвия Соммерлат
Албан ёсны хэргэм  нь Шведийн эрхэмсэг хатан хаан Сильвия

Сильвия Шведийн хаан Карл XYI Густавтай 1972 онд телевизийн хөтлөгч, орчуулагч хийж байхдаа зуны олимпын үеэр уулзаж танилцсан. Дараа нь тэр ярилцлага авснаар шууд л бие биедээ таалагдаж. 1976 оны зургадугаар сарын 19-нд гэрлэж одоо гурван хүүхэдтэй.

15.    Шведийн герцог болсон Даниэль Уестлинг
Албан ёсны хэргэм  нь Вастеголагдын герцог эрхэмсэг хан хүү Даниэль

Даниэль Шведийн гүнж Викторийн дасгалжуулагч байсан. Улмаар тэд бие биедээ дурлаж 2010 оны зургадугаар сарын 19-нд гэрлэсэн. Одоо тэд нэг охинтой. Сүйт бүсгүйн эцэг хаан Карл XYI Густав энэ гэрлэлтийн эсрэг байсан ч тэд олйгуулж чадсанаар дасгалжуулагч хан хүү болсон нь энэ.

16.    Норвегийн гүнж болсон Метте-Марит Тьуссем Хойби
Албан ёсны хэргэм  нь Норвегийн эрхэмсэг гүнж

Матте-Марит хаан ширээ залгамжлах хан хүү Хоконтой Норвегид болдог рок-фестивал дээр танилцсан. Хэсэг хугацааны дараа тэд дахин уулзаж хамт амьдрах ёстойгоо ярилцсан. 2001 оны наймдугаар сарын 25-нд гэр бүл болж одоо хоёр хүүхэдтэй. Мартид өмнөх нөхрийн нь бас нэг хүүхэд бий.

17.    Японы хатан хаан болсон Мичико Шода
Албан ёсны хэргэм  нь Японы хатан хаан

Мичико Японы эзэнхаан Акихитотой 1957 онд Каруизавад болсон теннисний тэмцээн дээр танилцсан байна. Тэдний гэр бүл болохыг олон түшмэл эсэргүүцэж эзэн хаан болох хан хүү энгийн хэн нэгэнтэй гэрлэхийг хориглож байсан гэдэг. Гэсэн ч залуус өөрсдөө шийдэж 1959 оны дөрөвдүгээр сарын 19-нд гэрлэсэн. Гурван хүүхэд төрүүлэн өсгөсөн.

18.    Мароккогийн гүнж болсон Лалла Сальма
Албан ёсны хэргэм нь Эрхэмсэг гүнж Лалла Сальма

Тэдний хэрхэн танилцсан нь тодорхойгүй ч инженер байсан Лалла Мароккийн хаан Мохаммед YI хоёр 1999 онд хувийн нэгэн үдэшлэгийн үеэр танилцсан гэдэг.
Тэд 2001 оныаравдугаар сарын 12-нд гэрлэж одоо хоёр хүүхдээ өсгөж байгаа. Хатан хаан хааяа нэг олон нийтийн арга хэмжээнд оролцдог.

19.    Даниэль Дукруэ нэг жил хэртэй хан хүү байсан
Албан ёсны хэргэм нь ноён Даниэль Дукруэ

Даниэль болон Монакогийн гүнж Стефани хоёрхаилцаагаа ихэд нууцладаг байсан. Тгэхээд бас даниулийн өмнөх эмэгтйэ найз нь зургаан сартай жирэмсэн байсан гэдэг. Ингээд тэд Стефанийн эцгээс өршөөл гуйхад тэд хоёр ч хүүхэдтэй болсон байсан. 1995 оны долдугаар сарын 1-нд хуримлаж тун удалгүй 1996 оны раавдугаар сард албан ёсоор салсан.

20.    Мейбл Виссе Смит голландын гүнжийн титэм авлаа
Албан ёсны хэргэм нь Эрхэмсэг дээд гүнж Оранская-Нассау Мейбл Мартина

Мейбл хан хүү Йохан Фризотой тэр хоёрын найз Лорентин Бринкхорстоор дамжуулан танилцсан. Йохен хан ширэ эзалгамжлах эрхээсээ татгалзах хэрэгтэй болсон удаатай. Хэргийн гол нь Мейбл коллежид сурч байхдаа хар тамхины нэртэй наймаачинтай уичр ургуулж явсныг нь тус улсын Ерөнхий сайд мэдсэнээр тэдний гэр бүлийг парламент батлахгүй гэж байсан. Тэр хоёр 2004 оны дөрөвдүгээр сарын 24-нд гэрлэсэн ч хан хүү Фриз өнгөрсөн онд нас барсан.

21.    Японы гүнж болсон Масако Овада
Албан ёсны хэргэм нь Японы эзэн хааны гүнж

Харвардад боловсрол эзэмшсэн Масако хан хүү Нарухитотой Токиод болсон Испанийн гүнж Еленад зориулсан зоог дээр танилцсан. Хан хүү анхны харцаараа л түүнд дурлаж 1993 оны зургадугаар сарын 9-нд гэрлээд одоо охиноо өсгөж байгаа.

22.    Грекийн гүнж болсон Мари Шанталь Миллер
Албан ёсны хэргэм нь Грекийн эрхэмсэг дээд гүнж, Данийн гүнж

Хосууд 1992 онд Нью-Йоркийн банкир, хөрөнгө оруулагч Алеко Папамаркоугийн зохион байгуулсан Ниарчосын гэр бүлийн төрсөн өдөр зориулсан  нэг уулзалт дээр танилцсан. 1995 оны долдугаар сарын 1-нд Грекийн хан хүү Павлос тэр хоёр гэр бүл болсон. Одоо тэр хоёр таван хүүхэдтэй.

23.    Монакогийн гүнж болсон  Грейс Келли
Албан ёсны хэргэм нь Монакогийн гэгээн гүнж

Кино од Келли Монакогийн хан хүү Рейниртой гэрэл зургийн үзэсгэлэнгийн үеэр танилцсан. Улмаар тэд 1956 оны дөрөвдүгээр сарын 19-нд гэр бүл болж 1982 оны есдүгээр сарын 14-нд Келли автомашины ослоор нас барсан. Тэдний гурван хүүхэд бий.

24.    Данийн гүнж болсон Мэри Элизабет Дональдсон
Албан ёсны хэргэм нь Данийн угсаа залгамжлах эрхэмсэг гүнж

2000 онд Сиднейд болсон зуны олимпын үеэр тэд танилцсан. Данийн хан хүү Фредерик өөрийгөө хан хүү гэдгээ Марид хэлээгүй гэдэг. Тэд 2004 оны тавдугаар сарын 14-нд гэрлэж одоо дөрвөн хүүхдээ өсгөж байгаа.

25.    Испанийн герцог болсон Альфонсо Диез
Албан ёсны хэргэм нь Герцог Альбы

Альфонсо 18 дугаар герцог хатагтай Албын ойрын найз байгаад түүнд гэрлэх санал тавьсан гэдэг. Тэрээр сүйт залуугаасаа 24 насаар залуу байсан. Тэд 2012 оны аравдугаар сарын 5-нд гэр бүл болж гүнжтэний хоёр хүүхэд нь хуриманд нь ирсэн.

26.    Хааны гүнж болсон Уоллис Уорфилд Симпсон
Албан ёсны хэргэм нь Винзорын гэгээн эрхэмсэг гүнжтэн

Уоллис бүсгүй хан хүү Эдвардтай 1931 онд нэгэн үдэшдэг дээр танилцсан гэдэг. Намтарт бичсэнээр бол тэд 1934 оноос уулздаг болж 1936 онд Эдвард Английн хаан болсон. Улмаар тэд 1937 оны зургадугаар сарын 3-нд гэрлэж 1972 онд Эдвардын хорт хавдраар нас барах хүртэл хамт амьдарсан.

0 Сэтгэгдэл
Ямар азтай хүмүүс вэ? Уншсан чинь гоё санагдлаа.
diana chine royal tsustai baisan shte.
азтай хүмүүс
haani ger bvltei haani ger bvliin hvn suuhgvi n oilgomjtoi. hichneen haanii ger bvl ch gesen ted egel jiriin engiin humuustei l adil. hari garginhantai hvn suutsan ym shig yarih ym. ted bid naras yalgarad baih yu ch bhgvi
Хамгийн их уншсан