Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Чечень, Халимагт өнөөдөр ч сүйт бүсгүйнхээ төлөө төлбөр төлдөг

Калым гэдэг нь турк, монгол угсааны ард түмний бэр гуйхдаа өгдөг үнэ төлбөр гэж тайлбарлаж. Өнөө ч байсаар байгаа энэ заншил оросын бага ястнууд ялангуяа уулыхан чеченид хэвээр байна. Эндхийн уламжлалт төлбөр нь уламжлалт хонь, авдар авдраар архи, саахар ихэвчлэн байдаг гэнэ.
Юмыг яаж мэдэх вэ Чечень бэртэй болох бол төлбөр нь ямар байдаг юм бол......

1.    Чеченийн нийслэл Грозный хотын Zepter International компаний ахлах менежер 23 настай Элиза Саралапова

Төлбөрт нь: 20 мянган рубль, хонь, нэг уут саахар, цай, сүйт бүсгүйн найз бүсгүйд алтан бөгч өгсөн гэнэ.
Саралапова “Миний ирээдүйн нөхөр найзынхаа өтлөө надтай ирж уулзахад нь бид танилцсан. Тэгээд л минийтуасны дугаарыг аваад явсан. Нэг удаа утасдаад “Би дугаар андуурч ээ. Гэхдээ таны дуу надад таалагдлаа гэсэн. Тэгээд удалгүй дахиад залгаж бид харилцдаг болсон. Тэгээд л намайг эхнэрээ болооч гэж гуйсан. Тэгээд заншил ёсоор намайг хулгайлж авсан. Биднийг уулзаад зогсч байхад найзууд нь машинтай ирээд л машиндаа суулгаад авч явсан. Ахмадууд нэгэнт уулзаад зөвшөөрлөө өгсөн бол энд үлдэх ёстой гэсэн. Ингээд аав ээжүүд төлбөрөө ярьж тохироод хэдэн хоногийн дараа бид гэрлэсэн” гэж ярьж байна.

2.    Инна Ибрагимова, 24 настай. Грозныд гэрийн ажилтай.

Төлбөрт нь: 20 мянган рубль, хонь, нэг уут саахар, нэг уут цай ирсэн

“Би найзтайгаа зугаалж яваад хурим салоноор орж өөринхөө найз залууд хуримын даашинз захиалж байна гэж тоглоомоор хэлсэн. Гэтэл тэр найзуудтайгаа хүрээд ирэх нь тэр. Ингээд хэсэг зугаалж байтал найзыг минь гэрт нь хүргэж өгөөд намайг тэр чигт нь аваад олон  хонь бэлчиж байгаа хөдөө аваачсан. Шөнийн 11 цагт очсон бол өглөөний долоо хүртэл тэнд байсан. Тэгээд 9 цаг гэхэд найзууд нь бас л ирээд намагй хулгайлж авч явсан. Манай гэрийнхэн гурав хоног намайг эржу би тэгээд л нөхөрт гарсан. Манай эндхийн жишгээр төлбөрт 10-15 мянган рубль, хамгийнбагадаа 5000. Бусдыг нь тэгээд хоёр гэрийнхэн ярьж тохирдог юм” гэж ярьж байна.

3.    Залина, 24 настай Грозныд гэрийн ажилтай

Төлбөрт нь: 25 мянган рубль, 21 хайрцаг цай, нэг уут сааахар, хонь, хивс иржээ.

Нөхөр Тамерлан нь “Би эгчийгээ төмөр замын буудал хүргэж өгөх гээд явсан юм. Буцахдаа автобусанд явж байтал дараагийн буудлаас энэ бүсгүй орж ирсэн. Надад шууд л таалагдаж би чи Грибоедовад амьдардаг уу гэж яриа өдсөн. Тэр айхаад тийм гэсэн. Ингээд л ярилцаж утасны дугааруудаа солилцсон. Хэсэг хугацаагны дараа тэр өөрөө утасдаж чи намайг санаж байна уу гэхэд нь би санахгүй байна гэсэн. Тэр утасаа тавихад нь би “Тэнэг амьтан аз жаргалаа хөөж орхлоо” гэж бодсон. Гэтэл тэр дахиад л утасдаж бид уулзалдсан. Нэг жил хэртэй уулзаад гэрлхээр шийдсэн” гэж байна.

4.    Рая Тулаева, 51 настай, нийслэл Грозныйд үзмэрч, соёлын ажилтан.


Төлбөр төлөөгүй хулгайлж авсан.

“Миний төлөө төлбөр төлөөгүй. Намайг 16 настай байхад минь нөхөр маань хулгайлж авсан. Би түүний зургаа дахь эхнэр нь байлаа.Тэр гэрлээд л салаад л дахиад шинэ эхнэр авдаг байсан. Сайхан ч залуу байлаа. Түүнтэй би 10 жил амьдраад салсан. Тэртэй тэргүй намайг хөөх байсан л даа. Одоо түүний 29-тэй сайхан хүү байгаа. Харин миний дүү гэр бүл болохдоо сүйт бүсгүйн төлбөр өгсөн. 15 мянган рубль, гурван дээлийн даавуу, алтан цаг, үнэтэй нэхмэл алчуур өгч байж гэрлэсэн” гэжээ.

5. Наталья Симкаева, 20 настай, гэрийн ажилтай. Халимаг

Төлбөр нь: 10 авдар цагаан архи, бүтэн хонины чанасан мах, улаан туузтай амьд хонь, ээжид даашинз, аавд костюм, даашинз оёх даавуу

“Миний нөхөр гал унтраах газар ажилладаг, би конторт нь ажилладаг болохоор тэнд танилцсан. Гурван жил хэртэй уулзаад гэрлэхээр шийдсэн. Тэгээд л намайг гуйхдаа авдар архи, хонины чанасан мах авчирсан. Хонины толгойг цавчиж махыг нь эвдсэн байдаг. Ингээд л төлбөрт юу юу байхыг тохирсон. Манай энд хэдий л сайхан бэр  байна түүнээс хамаарч төлбөр өөр өөр. Хуримын дараа өглөө бэр хамгийн эртб осч, хадмууддаа, төрөл төрөгсдөдө нь цай бэлтгэж өгөх ёстой. Тэгээд л миний үсийг хоёр хувааж надад шинэ нэр хайрладаг. Энэ гэрт одоо намайг Сахля гэцгээдэг” гэж байна.

6.Гиляна Бугурова, 23 настай. Халимагийн Хүний эрхийн академийн оюутан.

Төлбөрт нь: 6 авдар цагаан архи, нэг авдар коньяк, нэг авдар шампанск, хоёр дээлийн даавуу, толгойн алчуурын цуглуулга, нэг авдар чихэр, нэг хайрцаг амттан, хонины чанасан мах, туузаар чимсэн амьд хонь ирсэн.

Нөхөртэйгөө Элист хотын “Даяне” бааранд танилцсан. Нэг жил хэртэй уулзаад гэрлэж нөхрийнхөө тосгонд ирж суусан. Нөхөр маань цагдаагийн түрүүч, би оюутан. Бид бурхны шашинтай. Хуримын анхын шөнийн дараа өглөө төрөл төрөгсөдтэйгээ хийд рүү явцгаасан.
Төлбөрт ирсэн бүс даавуугаар хэн ч юу ч оёогүй, байж л байгаа. Даашинзыг нь ч өмсөөгүй хадгалж байгаа. Хуриман дээр нөхрийнхөө ээжид уламжлал ёсоор даавуугаар хийсэн цагаан өмд бэлэглэсэн. Энэ бол сайхан хүү төрүүлж өгсөн эхийг умайг бэлгэдэж байгаа нь тэр. Ээж нь түүнийг өмсч зочдын дунд бүжиглэх ёстой” гэжээ

7.    Надя Орзаева, 20 настай. Халимаг. Москвагийн эдийн засаг, эрхийн академийн оюутан.

Төрбөрт нь. 8 авдар цагаан архи, нэг авдар дарс, нэг авдар коньяк, хонины чанасан мах, нэг амьд хонь, лонх айраг ирсэн.

“Би нөхөртэйгээ цэвэр тохиолдлоор танилцсан. Тэр найзуудтайгаа, би найз бүсгүйчүүдтэйгээ зугаалж байгаад нэг мэдэхэд л гэрлэсэн. Хуриман дээр миний талаас 250, нөхрийн талаас 250 хүн ирсэн. Сүй тавихад нөхрийн дээд талынхан хонины чанасан  махтай ирээд ярилцсан. Төлбөрт юу юу байх талаар ярьцгаасан. Бүсгүйн талаас унтлагын төрөөний тавилга,цонхны хөшиг, гал тогооны хэрэгсэл голдуу байдаг л даа. Хуримын дараа өглөө би эрт босч хэрчим масло, цай, давс, боов боорцог гарган халимаг цай бэлтгэж төрөл төрөгсдөдөдөө өгсөн. Хуриман дээр намайг нөхрийнхөө гэрт анх ороход төрөл төрөгсөд нь надад уутанд хийсэн хэрчим өөх өгдөг. Энэ нь бидний амьдралыг өөх тос шиг хангалуун сайхан байг гэсэн үг. Үнэнийг хэлэхэд хана тосдоод байхаар нь бид хаячихсан л даа. Гэхдээ одоо ханаа дахиад л шинээр наахгүй бол тос нь тодоос тод байгаа” гэж ярьж байна.

8.    Виктория Очирова, 25 настай, нягтлан бодогч, Халимаг

Төлбөрт нь: Хонины чанасан бүтэн мах хоёр, нэг амьд хонь, 8 авдар цагаан архи, 4 авдар дарс, нэг авдар ичхэр, нэг авдар печень. Эргтэй хүний цамц 7, эмгэтэй хүнд дээл хийх даавуу 3 ирсэн.
 
“Бусдын л адил гэрлэсэн дээ. Намайг авахдаа ачааны машин дээр унтлагын болон гал тогооны тавилга, цагаан хэрэгсэл, дулаан хөнжил, хөшиг ачаад ирсэн. Төлбөр бол цагаан архи, дээр нь дарс байх уу, коньяк байх уу гэхэд нь бид дарс захиалсан. Надад гэрийн нэр Бэрта гэж нэр өгсөн” гэж байна.

9.    Тамара Куйбина, 45 настай, музей үзэгч

Төлбөрт нь 4 цаа буга ирсэн.

“Би 22 настай, нөхөр маань 28 настай байсан. Надтай гэрлэхийн тулд дөрвөн цаа л өгч байсан, одоо бол олныг 50 хүртэл цаа өгдөг болж. Тэгээд бас үнэгний арьс, завины мотор өгдөг гэсэн. Саяхан нэг  хурим болоход бэрийн төлбөрт хоёр “Буран” гэдэг завь өгч байсан.
Би гэрлэхдээ эсгий гутал, бугын арьсан дээлтэй л очсон. Жил бүр төрсөн гэртээ ирж тэд маань надад бэлэг өгдөг. Эхний жил найман бугын арьсаар хийсэн дээл, хоёр дахь жил бугуйн цаг, гурав дахь жилд нь нэг уут загас гэх мэтээр төлбөрөө гүйцээж өгдөг. Хэрэв гэр бүл салах юм бол бүсгүйн талынхан цаа бугаа буцааж авдаг. Хэн үүнийг хүсэх билээ дээ, салахгүй байсан нь дээр шүү дээ” гэжээ


10. Рита Кандыгина, 28 настай, гэрийн ажилтай


Төлбөрт нь бугын найман арьс, минжний арьс, үнэгний арьс ирсэн

Нөхөр маань энэ арьснуудыг надад өгч би өөрөө дээл хийж өмссөн. Бид хоёр хайр сэтгэлээрээ ханилсан болохоор надад амьд буга бэлэглээгүй. Тэр Воркутад амьдарч нисдэг тэргээр нааш цааш явдаг байсан.   Дээр цагт эрчүүд үеэл эгчтэйгээ юм уу дүүтэйгээ  гэрлэдэг байсан гэдэг. Одоо бол өөр өөр үндэстэн ястантай гэрлэх боломжтой болж дээ. Бүгд нэг-орос хэлтэй юм чинь” гэж байна.

11.    ДуучинТатьяна Лар, 47 настай,  Ямалынх

Хайр дурлалаараа гэлсэн болохоор төлбөр төлөөгүй.

“Намайг 14 настай байхад 50 настай нэг өвгөн сууя гэж 15 буга амлаж байсан. Гэвч аав минь татгалзсан. Ненецүүд хүүхэд бүртээ буга зүсэлж өгдөг. Олон л бугатай бол тэр хүүхэд аз жаргалтай гэсэн үг. Тэгээд би хайр дурлалаараа гэрлэсэн. Харамсалтай нь хуримын өдөр миний бүх бугыг тайгад чоно барьчихсан. Миний ахыг гэрлэхэд харин аав ээж минь бэрээ өөрсдөө сонгосон. Тэгэхэд ах минь 20-той байхад 50-тай хүнийг гэргий болгосон. Аав ээж минь түүнийг оёдол үйлэнд сайн гэж сонгосон гэдэг. Тэднээс хүүхэд төрөөгүй л дээ. Аав ээж минь ч хожим нь буруу  зүйл хийснээ ухаарсан. Даан ч хожимдсон” гэж ярьжээ. 

0 Сэтгэгдэл
ber hulgaildag yoson bol manai nuudelchin mongolchuudiin yoson bilee suuld mongolchuud Altan ordni uls baiguulsnaas hoish umard kavkaz bolon busad tureg aimguud ene yosiig dagah bolson bilee ber hulgailahdaa holiin aimag yumu oor ulsaas avdag baiv ingej yavahdaa ovgiinhoo hamgiin ner hundtei ahmad huniig daguulan yavj terhuu beriig shunjuuldeg baijee manai mongol yos uneheer saihan shu
Одоо яая гэхэв дээ
Манайд ч гэсэн байдаг гэсэн.Тэр тусмаа баруун аймгуудад ялангуяа Завханы баруун сумдад.Энэ тухай аль социализмын үед тухайн үеийн төв хэвлэл болох Үнэн сонинд Хурим даруухан хуримынхан даруулгатай нь дээр гэсэн гарчигтай материал гарч байсан.
Хамгийн их уншсан