Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

З.Энхболд: Тодорхой хугацаанд манай компаниудыг нүүрсний импортын татвараас чөлөөлөхийг хүсье


УИХ-ын дарга З.Энхболд БНХАУ-ын дарга Си Зинь­пинд барааллаа. УИХ-ын дарга З.Энхболд энэ үеэр “Пар­ла­мент хоорондын хамтын ажил­лагаа нь хоёр улсын харилцааны чухал бүрэл­дэхүүн хэсэг байдаг. Хоёр улсын парламент, улс төрийн намуудын харилцан солилцоо, хамтын ажиллагаа бүх түвшинд идэвхтэй явагдаж байна.

Монголд боловсруулсан нүүрс, гангийн бүтээг­дэ­хүүнийг татваргүйгээр Хята­дад экспортлох нөхцөл бүр­дүүлэхийг хүсч байна. Нүүрсний худалдаа нь Монгол, Хятадын худалдааны тодорхой хувийг бүрдүүлж буй. Дэлхийн хамгийн том нүүрс импортлогч улс БНХАУ саяхнаас нүүрсний импортын татвар тогтоох болсон нь сүүлийн жилүүдэд амаргүй байдалд байгаа манай нүүрсний компаниудад хүн­дээр туссан. Тиймээс нүүрс­ний зах зээлийн бай­дал сайжрах хүртэл тодор­хой хугацаанд манай ком­паниудыг нүүрсний импортын татвараас чөлөөлөх хүсэлт тавьж байна.

Мөн нүүрс хийжүүлэх төслийг хэрэгжүүлэх чиглэлээр хоёр талын холбогдох байгууллагууд идэвхтэй ажиллаж байна. Эхний ээлжинд бид Улаанбаатар хотын хэрэгцээг хангах хүчин чадалтай боловсруулах үйлд­вэр байгуулж, нүүр­сийг гүн боловсруулах заг­вар төсөл болгохоор төлөвлөлөө. Манай тал мөн “Синопек” корпорацтай синтетик газ экспортлох урт хугацааны гэрээ байгуулах сонирхолтой байна. Монгол Улсын нүүрсний томоо­хон ордуудыг түшиглэн цахил­гаан станц барьж, үйлдвэр­лэсэн цахилгааныг Хятадад экспортлох, Монголд ашиг­лаж буй ДЦС-ыг өргөтгөх чиглэлээр Хятадын томоохон аж ахуйн нэгжүүдтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байна. Үүний тулд юуны өмнө цахилгаан экспортлох, импортлох Ерөн­хий хэлэлцээр байгуулах шаардлагатай” гэж онцлон тэмдэглэв.
Монгол-Хятад-Оросын төрийн тэргүүн нарын уулзалтаар гурван талын бодит хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж их байна. Хятадын талаас дэвшүүлсэн “Торгоны замын эдийн засгийн бүс” санаачилгыг Монголын талаас дэвшүүлж буй “Талын зам” төсөл болон Оросын талын санаачилгатай уялдуулах талаар зарчмын тохиролцоонд хүрсэн.

“Талын зам” санаачилгын хүрээнд хэрэгжүүлэх төмөр зам, авто зам, байгалийн хий, эрчим хүч, газрын тос зэрэг чиглэлүүдийн дотроос нөхцөл, боломж сайтай нэгээс хоёр томоохон төслүүдийг юуны өмнө хэрэгжүүлэхийг зорьж байгаа. Тухайлбал, Хятад, Оросын хооронд тавихаар төлөвлөж буй хийн хоолойг Монголын нутгаар дамжуулан тавих саналыг олон жил тавьж ирсэн. “Зүүн чиглэл”-ийн  хоолойг барихтай холбоотой хэлэлцээг Хятад, Оросын холбогдох аж ахуйн нэгжүүд хийж байгаа. “Баруун чиглэл”-ийн хоолойг Монгол Улсын нутгаар дамжуулах нь эдийн засгийн хувьд хамгийн ашигтай хувилбар тул энэ боломжийг хамтран судлах саналыг УИХ-ын дарга З.Энхболд дахин тавилаа.

Си Зиньпин: Монгол Улс манай улсад Эрчим хүч экспортлох саналыг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урил­гаар танай сайхан оронд наймдугаар сард хийсэн айлч­лалын үеэр, БНХАУ, Мон­гол Улс  стратегийн түнш­лэлийн харилцаа хөгжүүлэх Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурсан нь цаашид хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахад чухал үйл явдал болсныг цохон тэмдэглэе. Хоёрхон цагийн хугацаанд зорчин очих боломжтой байдаг нь БНХАУ, Монгол Улсууд улс төр, эдийн засаг, боловсрол, нийгмийн бүхий л салбарт хамтран ажиллаж нөөц бололцоо асар их буйг нотлон харуулж байна. Хоёр улсын парламент хоорондын харилцаанд  улс төрийн харилцан итгэлцэл чухал гэдгийг хэлэхийн сацуу Хятад улс ямагт Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэдэг болохыг онцлон тэмдэглэе гэдгээ БНХАУ-ын дарга Си Зиньпин хэллээ. 

“Нүүрсийг хийжүүлэх төсөл, нүүрсний уурхайг түшиглэн хамтран ажиллах тал дээр бид Монголын талыг дэмжин ажиллана. Нүүрс хийжүүлэх төслийг хэрэгжүүлэх чиглэлээр эхний ээлжинд Улаанбаатар хотын хэрэгцээг хангах хүчин чадалтай боловсруулах үйлдвэр байгуулах таны саналыг хоёр талын холбогдох байгууллагууд сайтар хэлэлцэн хамтран ажиллах хэрэгтэй. Учир нь, энэ санал бол  Монголын ард түмний төлөө хийх ажил хэмээн дүгнэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн санаачилгаар  Хятад, Монгол, Орос гурван улсын Төрийн тэргүүн нарын Душанбед хийсэн уулзалт маш чухал ач холбогдолтой болсон. Таны хэлсэнчлэн Монгол Улс манай улсад Эрчим хүч экспортлох саналыг дэмжиж байна. Мөн Монголоос үхэр, хонины мах экспортлох тал дээр бид нааштайгаар хандана. Хоёр орны харилцаа зөвхөн улс төр, эдийн засгийн хүрээнд бус, хүмүүнлэгийн салбарт тэр дундаа бо­ловсрол, соёл, шинж­лэх ухааны салбарт өр­гө­жиж, манай хоёр орны иргэдийн харилцан хамтын ажил­­лагаа өргөжин хөгжинө гэ­дэгт итгэлтэй” хэмээн БНХАУ-ын дарга Си Зиньпин онцолсон юм.

УИХ-ын дарга З.Энхболд санамж бичигт гарын үсэг зурав

УИХ-ын дарга З.Энхболд БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзянтай уулзалт хийв. БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жан Дөзян хоёр улсын хууль тогтоох дээд байгууллагын харилцааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх айлчлал гэж үзэж буйгаа хэлэв.
Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, Хятад Монголын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ шинэчилсэний хоёр жилийн ой, Хятад-Монголын найрсаг солилцооны жил тохиож байгаа. Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурснаар хоёр улсын парламент хоорондын харилцаа шинэ шатанд гарна гэж найдаж байгаагаа ноён Жан Дөзян илэрхийллээ.

УИХ-ын дарга З.Энхболд “Монгол Улсын Их Хурал, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын  Байнгын хороо хооронд хамтын ажиллагааны байнгын механизм байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурсан нь парламент хоорондын харилцаанд чухал үйл явдал. Сүүлийн жилүүдэд Монгол, Хятадын харилцаа бүх салбарт өргөжин хөгжиж, улс төрийн итгэлцэл гүнзгийрч буйд талархаж байна. БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг урт хугацаанд тогтвортой хөг­жүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлд байдаг. 2014 оны хувьд, хоёр улсын төрийн тэргүүн нар олон улс, бүс нутгийн уулзалтын үеэр тогтмол уулзалт хийж буй нь хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болж байна. Монголын талаас дэвшүүлсэн хоёр улсын парламентын хооронд байнгын уулзалтын механизм байгуулах тухай саналыг Хятадын тал хүлээн авч, энэ удаагийн айлчлалын үеэр “санамж би­чиг”-т гарын үсэг зурах саналыг хүлээн авсан БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хороонд талархал илэрхийлье” гэлээ.
БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хур­лын Байнгын хорооны дарга Жан Дөзян “Хятад, Монголын Эдийн засаг бол харилцан биенээ нөхдөг, хамтын ажиллагааны боломж ихтэй. Хятад, Монгол улсууд 2020 он гэхэд хоёр талын худалдааг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьсан байна. Хятад Монголын харилцаа бол Хятад улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг мөн. Хятадын тал чин сэтгэлтэй, хүртээмжтэй байхын зэрэгцээ өөрийн хөгжлийн стратегийн давуу талыг уялдуулан, Монгол Улсын хөгжлийг дэмжин ажиллахад бэлэн байна. Хятадын талаас дэвшүүлсэн “Торгоны замын эдийн засгийн бүс” санаачилга болон Монголын талаас дэвшүүлсэн “Талын зам” санаачилгыг хэрхэн уялдуулан хөгжүүлэхийг нухацтай судалж, Хятад, Монгол, Орос гурван улсыг холбосон эдийн засгийн коридор байгуулах ажлыг судлах хэрэгтэй хууль тогтоох байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг чухалчлан үзэж, бид түүхийн шинэ боломжийг ашиглан, хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргах ёстой” хэмээн мэдэгдлээ.

Уулзалтын дараа УИХ-ын дарга З.Энхболд, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жан Дөзян нар “Монгол Улсын Их Хурал, БНХАУ-ын Бүх Хята­дын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын  Байнгын хороо хооронд хамтын ажиллагааны байнгын механизм байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.
Монголын талаас УИХ-ын гишүүн, Монгол-Хятадын пар­ла­ментын бүлгийн дэд дарга М.Батчимэг,  УИХ-ын гишүүн,  Монгол-Хятадын парламентын бүлгийн гишүүн С.Бямбацогт, С.Одон­­туяа, Д.Сумьяабазар, УИХ-ын даргын ахлах зөвлөх, ажлын албаны дарга С.Ламбаа, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар, Гадаад харилцаа, эдийн засгийн хам­тын ажиллагааны дэд сайд Д.Ган­хуяг болон албаны бусад төлөөлөгч энэ үеэр байлцсан юм.  

0 Сэтгэгдэл
tavdygaar cywaaniihanii tolgoilogchiin neg de. uuruur helbel urd hurshiin erh ashgiig deegyyr tavigchid. nariin tumur zam tawilaa.odoo orj ireh hyn dawalgaag yaj zohicuulna daa. heden barilgachin hyatadyydiig diilehgyi baij.
Хамгийн их уншсан