Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайдыг аврах амжилтгүй “ажиллагаа”-нууд


Монгол Улсын баатар Э.Бат-Үүл, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар МУИС-ийн физикийн ангид 1977 онд хамт элссэн хоёр. Энэ тухай Ерөнхий сайд “Оргил өөд” номдоо ч тодорхой дурссан байдаг. “...Би гэхэд нэлээд хэгжүүн байрын өндөр шар хөвгүүнтэй жаахан шөргөөлцсөн. Харин дараа нь найзалсан юм. Тэр хэгжүүн шар нөхөр маань одоо Монгол Улсын баатар Э. Бат-Үүл. Тэрээр хөдөөний биднийг бодвол хотын унаган хүүхэд болохоор ч тэр үү, эсвэл аавынх нь хүмүүжил нөлөөлсөн үү, бусдаасаа арай л өөр сэтгэнэ. Харин Бат-Үүл бид хоёрын шөргөөцөлддөг байсан гол шалтгаан нь хот, хөдөөгийн ялгаанд биш, би ангийн дарга байсанд байгаа юм. Залуу хүн л юм болохоор хэн нэгнээс дор орчихгүй гэсэн эрмэлзэл, бас бүхнийг ном ёсоор байлгах хүсэл маань түүнтэй шөргөөцөлдөх шалтгаан ч байсан байж болох юм даа гэж хожмоо бодож явдаг юм” хэмээн  бичсэн байдаг.


Харин саяхан Э.Бат-Үүл баатар “Энэ ийм хүн байгаагүй юм шүү. Бид хоёр чинь цуг оюутан байлаа. Ангийн дарга минь байлаа. Нухацтай, хэрсүү, их зарчимч хүн байсан” гэж билээ. Мэдээж ангидаа таарахгүй байсан хүмүүс өдий хүртэл ингэж улс төрд нэг чигт хамт зүтгэх нь юу л бол. Гэтэл энэ сарын 18-нд АН-ын дарга Н.Алтанхуяг МАХН-ын дарга Н.Энхбаяртай нэг ширээний ард суугаад 2024 он хүртэл хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан үйлдлээс болж үнэхээр шоконд орсон гэдгээ илэрхийлээд эрүүл биш хүний  хийх үйлдэл ч гэж тодорхойлж, мэдэгдэл гаргасан билээ. Харин үүнд АН-ын дарга учиргүй гомдсон. Тэрээр өөрийн фейсбүүктээ “МАН-ынхан намайг хангалттай гүтгэж, доромжилж байхад миний найз Бат-үүл намайг ингэж түгжилдэх хэрэг юу. Бид хоёр улсын хөгжил Улаанбаатарын утааг арилгах тухай ярих цаг биш үү” гэж бичиж баатрыг “Түгжил” хэмээсэн.
Уг нь, АН-ынхан хэзээ ч хэнийгээ ч хаана ч шүүмжилж чаддаг, болохгүйг нь нүүрэн дээр нь хэлчихдэг байдлаа Ардчилал гэдэг энэ хэмээн тод зарладаг байлаа. Харин АН-ын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг маань энэ зарчмыг өөрчлөхийг хүсч байгаа бололтой. Тэрээр МАХН-тай гэрээ хийсэн юм чинь МАН-ын “Олгой хагаравч тогоондоо” гэсэн зарчмыг таашааж эхэлсэн бололтой. Тэр өөрийнх нь эсрэг үг хэлсэн, үйлдэл хийсэн бүхнийг харлуулж, хараар будахыг хүсээд байна уу гэх байдал сүүлийн хэдэн өдөр харагдах болов.

Заримдаа ч хөөрхий Ерөнхий сайдын маань хийсэн үйлдэл биш ч юм  бил үү. Хэн нэгэн санаатайгаар гаднаас нь зохион байгуулаад байна уу гэх үйл явдлууд дараалан гарсаар байгааг хүн бүр мэдрэх боллоо. Х.Тэмүүжин сайдыг огцруулахаар кноп  дарсандаа Р.Бурмаа гишүүн намаасаа хөөгдөхдөө тулж байсан бол Ерөнхий сайдыг огцруулахаар МАН-ын өргөх бичигт гарын үсэг зурсныхаа төлөө Ж.Батзандан гишүүнийг буруутгаж Баянзүрх дүүргийн АН-ын ахмадууд мэдээлэл хийсэн. Гэтэл Э.Бат-Үүл даргын мэдэгдлийн дараа мөн түүнийг огцруулах тухай хэсэг бүлэг хүмүүс ч мэдээлэл хийж харагдсан. Бүүр “Ерөнхий сайдыг зүгээр хуушуур идүүлээч ээ” хэмээн хэвлэлийн хурал зарласан тухай олон нийтийн сүлжээгээр доог тохуу болгон бичиж байгааг хэрхэх билээ.
Гэтэл өчигдрийн “Өдрийн сонин” дээр  “МУИС-ийг 1981 онд төгссөн Физикийн ангийн хамт олон” гэсэн автортай захидал нийтлэгджээ. “Алтанхуяг, Бат-Үүл нарын ангийн андууддаа анхааруулах нь” хэмээн гарчигласан нь нэг талаар эерүү сэтгэгдэл төрүүлэв. Гэвч мэдээллийг нь уншвал Ерөнхий сайд, Улсын баатар хоёрын ангийнхан маань жаахан төөрөлдсөн нь илт. Анд Ерөнхий сайдыгаа хамгаалж, Баатар андаа баахан буруутгажээ.

Тэдний захидалд, “...хамтран ажиллах гэрээгээ  өөрчлөхөөр ажлын хэсэг  байгуулан ажиллаж, энэ ажлын хүрээнд Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг нь “МАХН-МҮАН-ын Шудар­га ёс эвсэл”-ийн дарга Н.Энхбаяртай санамж бичигт гарын үсэг зурлаа. Гэтэл МАН-ын  хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаны дарга болоод нэр бүхий хүмүүс нь  хуурамчаар гэрээний хавсралт гээчийг үйлдэж, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр “гал дээр тос нэмсэн” үйлдэл болж олон нийтийг төөрөгдүүллээ.  Манай ангийн Э.Бат-Үүл ч энэ хуурамч гэрээний  хавсралтыг үнэн юм байна гэж итгэн Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг руу хандан хэвлэл мэдээллийн хэрэгслээр эвгүй мэдээлэл хийсэн нь ангийн андынхаа нэр хүндийг унагах үйлдэл болов.
Манай Э.Бат-Үүл нийс­лэлийн Засаг дар­га, Улаанбаатар хотын захираг­чийн хувьд ч, ангийн андын хувьд ч хэзээ л бол хэзээ Ерөнхий сайд Н.Алтанхуягтай уулзаж гэрээний талаар үнэн зөв мэдээллийг авах боломжтой байсан. Гэтэл Э.Бат-Үүл та ангийн анддаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэл хийж, нэр хүндийг нь юунд унагах болов оо.

Манай ангийн зарим нөхөд 2017 онд болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай  холбоотойгоор таныг ийм мэдэгдэл хийсэн байх гэж үзэх юм.  Хэрэв тийм бол эрхэм анд минь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болох хугацаа хол байна шүү. Иймд Э.Бат-Үүл та болгоомжгүй мэдэгдэл хийснийхээ төлөө ангийнхаа андаас уучлалт гуйх хэрэгтэй байх ” хэмээн анхааруулан загнажээ.  Эцэст нь таван зүйлээр  сэтгэлийн хэдэн үгээ андууд нь илэрхийлснийхээ хамгийн сүүлд нь ахиад л Бат-Үүл найз минь дараагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай бодож байгаа бол арай эрт байна шүү хэмээн анхааруулсан байгаа юм.
АН-ын хоёр лидерийн ангийн андуудын захидлыг уншаад бүүр хачирхан гайхмаар. Ангийнхаа хоёрыг муудаж байгаад эмзэглэж буйг нь ойлгох ч илт Ерөнхий сайдын талд орж, өнөөх алдарт гэрээний мөн чанарыг буруу ойлгосноо хэвлэлээр нэг зарласан байх юм. Ингээд Э.Бат-Үүл баатрын тайлбарлаад мэдэгдэл гаргаад байсан гэрээний заалтыг ахин нэг эргүүлж харав.

Э.Бат–Үүл баатар АН-ын дарга Н.Алтанхуягийн гарын үсэг зурсан жинхэнэ гэрээн дээр хоёр ч заалтыг нь тодруулан зуржээ.  Эхнийх нь гэрээний гуравдугаар заалт.
Сонгуульд нэг эвсэл болж оролцоогүй то­хиол­долд УИХ-ын сонгуулийн мажоратор тойрогт хоёр намын нэр дэвшигчид нэг нэгнийхээ саналыг ху­ваах­гүй байх зарчимд нийцүүлэн хоёр намын сонгуулийн бүхий л үйл ажил­лагааг хооронд нь уялдуулах зарчим барим­тална гэснийг “Энэ яг үнэндээ сонгуулийн эвслийн гэрээ.  Жишээ нь, Баянголд очоод Н.Энхбаяр энэ миний хуучин тойрог юм аа гэвэл С.Эрдэнээ нэр дэвшихгүй гэсэн үг. Нэр дэвшихгүй байх нь бага хэрэг” хэмээн тайлбарласан байгаа юм.

Мөн есдүгээр заалтад АН, МАХН нь хамтарч ажил­лахдаа Ерөнхий гэрээнд тохирсон зарчимд ний­цүүлэн нийслэлд хөдөө орон нутагт нэр дэв­шүүлсэн боловсон хүчинг дэмжиж ажиллана гэдгийг өөрөөр хэлбэл, Баянголын сонгуулийн хороо нэр дэвшсэн Н.Энхбаярыг сон­гуульд ялуулахын төлөө ажиллах юм байна л даа гэж тайлбарлаад хамгийн гол нь энэ Энэхүү гэрээнд талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох бөгөөд 2024 он хүртэл хүчинтэй. 18-нд гарын үсэг зурж хүчин төгөлдөр болсон байгаа юм.
Энэ гэрээгээр жишээ нь нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд МАХН-аас нэг хүн нэр дэв­шээд Засаг даргын орлогч болбол манайх дэмжиж ажиллана гэсэн үг. Энэ чинь бүх сонгуульд. Жишээ нь манай нэг засаг дарга огцорчиход ард нь МАХН-ын нөхөр гараад ирвэл тэрийг дэмжээ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Засгийн эрхийг ч авч болно гэсэн үг. Гэтэл энэ гэрээг намын дүрмээр зөвхөн ҮЗХ батлах ёстой.

Гэтэл Иргэний хуулиар хоёр талын гэрээ дүрмээс давуу хүчинтэй байдаг. Аюул нь тэр. Энэ гэрээгээр бол МАХН-ын даргын барьцаанд орсон гэсэн үг. Энэ гэрээг биелүүлээгүй гээд шүүхэд хандвал бид сонгуульд ч оролцож чадахгүй байдалд орж болзошгүй болоод байна хэмээн эрс шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэр­хийлсэн. Тэгэхээр 33 жил физикийн багш хийж хүн ардынхаа хүүхдүүдийг сурган хүмүүжүүлсэн багш нар минь ээ ангийн хоёр андынхаа алдаа оноог зөв дэнсэлж олон нийтийн хэвлэлд хандаач ээ гэж хүсмээр байна.
Яг үнэндээ Ерөнхий сайдыг өмөөрч өмгөөлөх гэсэн хүмүүсийн үйлдэл нь байгаа онохгүй зөрөөд буйг мэдэрч энэхүү үйлдлүүдээ татаад цаг хугацааг, улстөрчдийнхөө мэргэн шийдвэрийг хүлээж баймаар санагдах.
Өнөөдөр УИХ-д хуулийн дагуу МАН-ын оруулсан Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудлыг байнгын хо­роо­­гоор хэлэлцэх ёстой. Гэхдээ АН-ын бүлэг завсар­лага авч долоо хоног сунж­руулж ч болзошгүй учраас энэхүү асуудал ирэх долоо хоногт эцэслэгдэж, төсөв мөнгө, өвөлжилтийн ажилдаа засаг төр ханцуй шамлан орохыг хүлээх л үлдлээ.

0 Сэтгэгдэл
БАТ-ҮҮлийн ЗӨВ. Н.ЭНХБАЯРТАЙ НИЙЛСЭН ЦАГТ ХЭЗЭЭЧ ЗӨВ ЧМГ, ЗӨВ ЗАМЫГ ОЛОХГҮЙ. ЮУ ҮНЭ ТЭР ҮНЭН. АРДЧИЛСАН НАМ, АРДЧИЛАЛЫГ БУЛШЛАХ ДАЛД САНАА.. АЛТАНХУЯГТ МӨНГӨ, ЭРХ МЭДЭЛ ХЭРЭГТЭЙГЭЭС, МОНГОЛ УЛС, МОНГОЛ ХҮН ХЭРЭГГҮЙ ЮМ БАЙХ ДАА....
enkhbayartai niileed sain saihan yum hiine l gej lav baihgui
БАТ-ҮҮлийн ЗӨВ. Н.ЭНХБАЯРТАЙ НИЙЛСЭН ЦАГТ ХЭЗЭЭЧ ЗӨВ ЧМГ, ЗӨВ ЗАМЫГ ОЛОХГҮЙ. ЮУ ҮНЭ ТЭР ҮНЭН. АРДЧИЛСАН НАМ, АРДЧИЛАЛЫГ БУЛШЛАХ ДАЛД САНАА.. АЛТАНХУЯГТ МӨНГӨ, ЭРХ МЭДЭЛ ХЭРЭГТЭЙГЭЭС, МОНГОЛ УЛС, МОНГОЛ ХҮН ХЭРЭГГҮЙ ЮМ БАЙХ ДАА....
Энэ УИХ чинь байгуулагдсан цагаасаа хойш бүх чуулганаа сандал, суудлын хэрүүл болгож дууслаа. Засгийн газрыг огцоруулхаас өмнө УИХ-ыг тараах, Энхболдыг зайлуулах тухай яривал яасан юм.
hen tur barih hen said baih n uls turiin toglogchid bolon ter dasgaljuulgch nart l heregtei harin bidend gantshan saihan amidral l heregtei. naad heruul temtslee boliod bidnii amidraliig neg haraach mal naraa
3-han say huntei jijeg ulsaa iim archaagui baidald oruulj baigaa bid teneg etsegtei archaagui ailiin huuhduud shig l baina daa. ingej huuhduudee tejeej chadahgui.usguj chadahguim bol uur aild urguulchuul yajiina. tegeed ta nar tsaashaa ter namtaigaa amidar l daa
хөөрхий багш нар гээд байгаа, тэр гэрээ гэдэг нь юу юм бэ гэдгийг олж үзэх чадваргүй амьтад байна даа, А-даа л бялдуучилсан байна, иймэрхүү малнууд Монголоор дүүрэн байх юм
ХУДЛАА АЛТАНХУЯГ ХЭЗЭЭ Ч ОГЦРОХГУЙЭЭ ЗУГЭЭР Л ШОВУУ ХАРЖ Л БАЙГААРАЙ ТЭГЖ БАЙГААД ЧИМЭЭГУЙ БОЛНО ГАНЦХАН СОНГУУЛИЙЛИАР АРД ТУМЭН ОГЦРУУЛНА АЛТАНХУЯГ БАТУУЛИЙН ТОЛГОЙГ АЛЬ ХЭДИЙНЭЭ ЭРГУУЛЭЭД АМЫГ НЬ БАРЬЧИХСАН БАЙГАА АРД ТУМЭН СОНГУУЛЬ БОЛТОЛ ЭНЭ ХУЛГАЙЧ НАРЫН ДУНД ИХ Л ЗОВОХ НЬ ДЭЭ ТЭС ТЭС ЯМАР УУРДИЙНХ БИШ... ОДОО ШИНЭ СОНГУУЛИЙН ДАРАА АРД ТУМЭН САЙХАН АМЬДРАНА ЗОВ СОНГОЛТОО Л ХИЙЖ УЗЭЭРЭЙ ДЭЭ
mongoliin ard tumen chamaig songoogui gej bichsen baihiin ene tegeed henii songoltoor tend ochtsiin. hyataduud songood tend awaachtsiimuu. bi harin ed nariig songoogui
Хэн нэгний өдөөн хатгалага, зөвөлгөөгөөр хийгдсэн тоглоом байгаа биз дээ. АН-ын даргад ийм муу гэхэд ч дэндүү багадах зөвөлгөө өгсөн нөхдөд хариуцлага тооцох хэрэгтэй дээ АН. Жинхэнэ эзэд нь МАН болох нь тогтоогдсон гээ биз дээ. Тэгэхээр МАН МАХН хоёр хавсайдаад байгаа юм биш үү.
Mongolchuudiig 3 saya huniig bugdiig ni Tugjilsen hun bol. Altanhuyag uuruu l baihgui yu daa. Hun shig amidruulna gesen yalaa
Алтанхуягийг заавал огцоруулах хэрэгтэй энэ ичсэн хүн хүн ***** гэж тэнэг юм хийчээд тэрийгээ бултуулах гэж худлаа баахан жүжиг зохиож байна шдээ тэгээд болоогүй ямар хүүхдийн санаа юм хийдэг ерөнхий сайд вэ ийм хүнийг хурдан буулгаж төрхөмд нь буцаах хэрэгтэй
Алтанхуягийн өмнөөс ичээд байх юмаа
kkkkkk
Н.Алцгартуяа найгvй ***** нехер гэсэн, ийм увайгvй, шуналтай еренхий сайдтай улс орон яаж хегжих вэ дээ.
Ene hund yaaj hariutslaga tootsoh we.deeshee garsan humuus ard tumnii horongoor boon mongoor idej uuchaad l ogtsordog.hariutslaga yaaj tootsoh we.hariutslagatai toriig bii bolgoyo.ard tumen ni hariutslaga gesen ner tomyog yas mahandaa shingetel mederdeg.getel Uls torchid ni idseer baigaad hariutslagaas multraad ergeed suudaldaa ochdog, eswel tegesgeed nam jim daragdaad ongordog.hariutslagatai tortei bolyo
UVS-N NEG MUU PSYCHIIN BAGSH ALIA SALBADAI!!!!
ЭНЭ АЛТАНХУЯГ ЗҮГЭЭР Л ТЭНЭГ ХҮН ЮМ АА. ЧИ ТӨРД УДАХ ТУСМАА ӨӨРИЙНХӨӨ ҮНЭ ТЭГ ДҮР ТӨРХӨӨ ХАРУУЛАХ ЮМ АА. ИЙМ ТЭНЭГ ХҮН ЕР. САЙД ХИЙЖ БАЙНА ГЭЖ БОДОХООР МУНХАГ БИД Ч ГЭСЭН ЧАМААС АРАЙ ДЭЭР ХИЙЖ ЧАДАХ ЮМ БАЙНА ГЭЖ БОДОЖ БАЙНА ШҮҮ
ЧАМД ЛИДЕР ХҮНИЙ ӨЧҮҮХЭН Ч ЧАНАР БАЙДАГГҮЙ. ЗӨВХӨН ХУВИА ХИЧЭЭСЭН НЭГ ТИЙМ ЖИЖИГХЭН ЯДУУХАН ЯДРУУХАН ЗАЛЬ Л ХАРАГДДАГ. МОНГОЛЫН АРД ТҮМЭН ЧАМАЙГ СОНГООГҮЙ.
2 талаасаа ажлын хэсэг гарлаа гэсэн биш билүү. Одоо бас юугаа шоудаад байгаа юм бэ?
НААД АЛТАНХУЯГ ЧИНЬ МӨНГӨНИЙ ТӨЛӨӨ УЙЛЖ НЭГ ҮЗНЭ ДУУЛЖ НЭГ ҮЗНЭ ИХ ЗАЛЬТАЙ МОНГОЛ БИШ ГЭЖ ХЭЛМЭЭР ОЙ ГУТМААР НӨХӨР БОДОХООС БӨӨЛЖИС ЗУТГАЖ БАЙНА
Хамгийн их уншсан