Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх байнгын хорооны хуралдаан хойшиллоо

Өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын нэр бүхий 28 гишүүний өргөн мэдүүлсэн Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхээр товлосон. Байнгын хорооны хуралдаан 09:00 цагт зарлагдсан боловч тодохойгүй шалтгаанаар хойшлогдлоо.

Мөн 09:00 цагаас Аюулгүй байдал, гадаад бодлогын  болон Эдийн засгийн байнгын хорооны  хамтарсан хуралдаанаар Засгийн газрын  гишүүнийг томилох тухай асуудал буюу шинээр томилогдох сайдуудын асуудлыг хэлэлцэхээр байсан боловч мөн л хойшлогдов.
 
Албаны эх сурвалжууд байнгын хороодын хуралдаан түр хугацаагаар хойшилсон хэмээн мэдэгдэж байгаа бөгөөд хэзээ хуралдаж Ерөнхий сайд болон бусад сайд нарын асуудлыг хэлэлцэх нь тодорхойгүй байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан