Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Т.Батцэцэгийн мэдээллийг дэлхийн миссийн вэб сайтад байршуулжээ


Английн Лондон хотноо ирэх арваннэгдүгээр сард болох “Дэлхийн мисс-2014” тэмцээнд эх орноо төлөөлөх Т.Батцэцэгийн мэдээллийг дэлхийн миссийн албан ёсны вэб сайтад байршуулжээ.

Тэрбээр олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох үндэсний шилдэг гоо бүсгүйг тодруулах “Miss world Mongolia-2014” тэмцээний ялагчаар тодорсон юм. Азийн топ модель Төрбатын Батцэцэг нь энэ жил 23 настай, биеийн харьцаа 88-63-90, биеийн өндөр 178 см, 54 кг жинтэй. Өмнө нь “Манжуурын мисс”, “Мисс Монголиа-2010” тэмцээний дэд байрын шагнал хүртэж байжээ. Гоо сайхны олимп гэгддэг “Дэлхийн мисс”-ийн тэмцээн анх 1951 оноос эхлэн хүн төрөлхтний эв найрамдлыг билгэдэл Англи улсад зохион байгуулснаас хойш эдүгээ 63 дахь удаагаа зохиох гэж буй. Энэхүү олон улсын хэмжээний томоохон тэмцээнд манай улс 2005 оноос эхлэн оролцож байгаа юм.



0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан