Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хар тамхины хамгийн зартай 5 наймаачин наркобарон

Энэ хүмүүс цагтаа хэдэн арван тэрбум долларын эзэн байсан ч энэ нь  тэднийг аварч чадаагүй юм. Сая сая хүнийг хордуулан, аллага, халдлага үйлдэж байсан энэ хүмүүс хэдийнээ аюулгүй болсон.

1. Гильберто Родригес Орехуэла

“Шатарчин” хочтой энэ хүн бол хар тамхины том эздийн нэг. 1990-ээд оны эхээр дэлхийн кокаины хууль бус наймааны 80 хүртэлх хувийг хянаж байсан гээд бод доо. Тухайн цагт Орехуэлийн ах дүү Гилберто, Мигель хоёр колумбын хар тамхины “Кали” картелийг удирдаж дэлхийн хамгийн зартай гэмт хэргийн бүлэглэл гэгдэж байлаа. Түүнийг 1995 онд баривчлах үеэр жилийн орлого нь 8 тэрбум доллар хүрч байсан.

2. Хоакин Гусман Лоэра

“Бяцхан эр” хочтой мексикийн энэ эр дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтын 24-т орж байсан удаа бий. Мексик-Америкийн хилээр кокаин нууцаар тээвэрлэх газар доогуурх хонгил барьсан автор нь. 1993 онд баривчилж шүүсэн ч 2001 онд шоронгоос оргосон. Усама бен Ладенг алсны дараагаар америкийн хууль сахиулагчдын эрэн хайж байгаа хамгийн зартай гэмт хэрэгтэн гэгддэг.

3. Озиель Карденас


“Алуурчин-найз”  хочтой. Мексикийн хамгийнхаргис наркобарон. 2010 оны хоёрдугаар сард АНУ 25 жил хорих ялаар шийтгэсэн. Хар тамхи наймаалсан, мөнгө угаасан, халдлага аллага үйлдсэн, АНУ-ын холбооны албаны ажилтнуудад халдсан хэргээр шийтгэсэн. Баривчлагдах хүртлээ  Тамаулипас муж дахь “хууль бус наймааны вант улс”-ыг толгойлж АНУ руу жил хэдэн авран тонн хар тамхи оруулж байсан. Харгис хэрцгийгээрээ алдартай нэгэн.

4. Амадо Каррильо Фуэнтес

“Тэнгэрийн зарлиг” нэрээрээ алдаршсан. АНУ руу хар тамхийг онгоцоор голдуу оруулдаг байсан. Хуаресийн хар тамхины картелийг үндэслэгчийн нэг. Хүн төрөлхтний түүхэнд хар тамхины наймааны хамгийн том нь гэж зарим шинжээч үздэг. Нас барахынхаа өмнө 1997 онд Москвад ирж оросын хар тамхины наймааны томчуудтай уулзаж байсан гэдэг мэдээ бий. Гадаад төрхөө өөрчлөх гэж байгаад эмийн шингэний халдвар авч нас барсан гэдэг.

5. Пабло Эмилио Эскобар Гавирия

Медельиний картелийн хамгийн зартай эзэн. Форбес сэтгүүлийн 1989 онд гаргаснаар түүний хөрөнгө 47 тэрбум долларт хүрч байсан. ХХ зууны түүхэнд зөвхөн Колумбид төдийгүй дэлхий даяар хамгийн хэрцгий гэмт хэрэгтэн гэгдэж байсан хүн. Шүүх прокурор, сэтгүүлч гээд өөрийнхөө эсрэг бүхнийг өөрөө алахаас гадна түүний тушаалаар онгоц сөнөж, цагдаагийн хэсгийг хүмүүстэй нь шатааж байсан. Цагдаагийнхантай буудалцах үедээ 1993 онд суманд өртөж нас барсан.

0 Сэтгэгдэл
ESTOI L ZOMBIE-NIIHOO BAYRIIG TEMDEGLEJ BHDAA TAARSAN ULS YMDA. ENERHUU ZOMBIECHUUDTAIGAA BLHOR HUNII ERH YARINA, MURUURUU UNUU MARGAASHAA ZALGUULJ AMI ZUUJ BGAACHUUDTAI N BLHOR EH ORNIIHOO TULUU AMIA UGUH ALBATAI CHI HEMEEN DARAMTAND HASHNA. ENE TOHIOLDLUUDAAS UZEHED NIIGMIIG ZOHITSUULAGCH PARLIAMENT ZASAGLAL N UURSDUU MAFF-IIN JINHENE EZED N BOLJ TAARCH BGAAM DAA. TEGSNII DUND L BIE BIENIIHEE SHOW-GAAR SELBEGDEJ UNUUGIIN ZOMBIE PARLIAMENT ZASAGLALTAI NIIGMIIG TOHIJUULAN BURDUULJ CHADJEE.
neree adilhan baina shuu
deereesee 2 dahi nuhur chine manaid boks toglood guiged olimpiin hurel medalitai nuhur bishuu amerikchuudad helj heden nogoon olohoos kkk
Хамгийн их уншсан