Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Давхар цохилт” ба амь тэмцсэн Ерөнхий сайд

Өчигдөр УИХ-ын таван ч байнгын хороо хуралдах байтал тодорхойгүй шалтгааны улмаас хойшилсон юм. Өглөө эрт товлосон хуралдаанууд эхлэхгүй байсаар бага үдийн алдад ажлын албаныхан үдээс хойш л тодорхой болох биз хэмээж байв. Гэвч нэг ч хурал нь эхлээгүй, Төрийн ордон анир чимээгүй.

Харин гадуур нь, Чингисийн талбайгаар дуу шуугиан ихтэй өдөр өнгөрлөө. Энэ их шуугианд дарагдсан нэгэн мэдээлэл бол Ерөнхий сайд намын бүлгийнхээ гишүүдтэй ярилцах тухай. Тэрээр өнөөдөр 09:00 цагт намын бүлгийн хурал хийж, мэдэгдэл хийж, мэдээлэл өгөхөөр болжээ. Үүнийг өөрийнх нь эсрэг санал хурааж буй М.Зоригт тэргүүтэй гишүүдийг аргадах гээ биз хэмээн хэлэх хүн байна. Чухам юун тухай ярих гэж буй нь баталгаатай  мэдэгдээгүй ч Төрийн байгуулалтын байнгын хороонд хуулийн хугацаагаараа хэлэлцэхээр тулсан асуудлын өмнө гишүүдтэйгээ ярилцахаар шийдсэн гэдгээс өөр үнэмшилтэй тайлбар үгүй юм. Уг нь, Н.Алтанхуяг Засгийн газар тэргүүлж, 12 жилийн дараа АН-ыг эрх баригч болгож чадсан нь талархууштай үйлдэл. Гэвч тэр чиглэж эрхэмлэсэн зорилгоосоо урвах мэт, тэмцэж боссон ардчиллаа багалзуурдах шиг буруу шийдвэр гаргасан нь хамаг асуудлыг хүндрүүлээд буй. Ингэхдээ нэг талаас МАН хэмээх шанаадагчтай байсан бол нөгөө зүгээс АН хэмээх өшиглөгчтэй болчихсон.

Хавсайдсан цохилтод хэн ч тэсэхэд бэрх дээ. МАН-ын гишүүдийн хувьд Н.Алтанхуяг гүйцэтгэх засаглалыг гартаа авснаараа улс орон, нийгэм, эдийн засаг, ард иргэд, олон улсын харилцаа худалдаа хийгээд хууль сахих, төрийн засаглалын эрэмбэ, ёс зүйн маш олон зөрчил гаргасан гэж түмэн үндэслэлээр буруутгасан. Жишээ нь, их хэмжээний бонд гаргаж өр тавиад үргүй ажил хийсэн, улсын төсвөө тооцоолж чадалгүй алдагдлыг их болгосон, “ЭЗЭН 100” гэгчийг санаачилсан ч иргэдийн худалдан авах чадвар доройтсон, хөдөлмөрийн аюулгүй байдлыг энэ үед сахихаа больсон, Засгийн газраа УИХ-ын дээр гаргаж засаглалыг замбараагүйтүүлсэн, гэр бүлийнхэн, эргэн тойрных нь төрийн хөрөнгөнөөс завшсан хэрэгт нэр холбогдсон, Үндсэн хууль болон Засгийн газрын тухай хуулийг удаа дараа зөрчсөн зэргийг жагсаасан билээ. Харин АН-ын гишүүд намын дүрмээ баримтлаагүй, даргын хувьд бүх гишүүдийг төлөөлж МАХН-тай гэрээ байгуулж, тэдний өмнө хүнд үүрэг хүлээлгэсэнд бухимдаж буй юм. УИХ-ын гишүүн Р.Амаржаргал “Байж болох хамгийн муу хувилбараар намаа удирдаж, шийдвэр гаргалаа”, “Н.Алтанхуяг АН-ын 2009, 2012, 2013 онд байгуулсан ялалтыг үгүйсгэж, ирэх сонгуулиудад бууж өгүүлж буй мэт уншигдлаа”, “АН шат шатны улс төрийн сонгуульд МАХН-аас хараат байдлаар нэр дэвшигчээ шийдэх нь улс төрийн бодлогын өрсөлдөөн, өөрийн намын үзэл баримтлал, үнэт зүйлсээ уландаа гишгэж, ард иргэдийн сонгох, сонгогдох эрхийг зориудаар удирдан залах гэсэн үзэгдээгүй юм боллоо”, “Н.Алтанхуяг ба түүний тойрон хүрээлэгчид АН-ыг хувийн өмч, оршин тогтнох оромжоо болгон хувиргаснаар цаашид АН орших уу, эс орших уу хэмээх улс төрийн томоохон аюулын ирмэгт хүрч ирлээ” гэж тодорхой дүгнэсэн. Хамгийн том дайсантайгаа “нэг хөнжилд” шургаж дөнгөдөг Ардчилсан намын өнөөгийн тэргүүн юутай зоригтой вэ.

УИХ-ын гишүүн М.Зоригт долоо хоногийн өмнөөс Н.Алтанхуягийг огцруулах асуудалд бусад гишүүнийхээ нэрийг цуглуулж, гарын үсэг авч эхэлсэн. Тэр нь явсаар 15 хүрлээ гэж байсан боловч буцаад цөөрчээ. Хамгийн сүүлийн баттай мэдээллээр 11 гишүүний гарын үсэг бат үлдсэн аж. Тэдний дунд заналтайгаар гарын үсэг зурсан Х.Баттулга, МоАХ-ны гишүүн Д.Ганбат, Р.Бурмаа болон “Шонхор” фракцаас Г.Баярсайхан, Ж.Батзандан, Г.Батцогт нар ч мутраа хайрлаж. Гэвч 19 хүрч байж сая хүчин төгөлдөр болох бөгөөд тэгснээр М.Зоригт ба бусад гишүүний саналыг УИХ-ын байнгын хороо, нэгдсэн чуулганаар авч хэлэлцэх учиртай. Түүнээс өмнө МАН-ын дэвшүүлсэн байр сууринаас Ерөнхий сайдыг огцруулах эсэхийг ярина. МАН-ынхнаас гадна “Шударга ёс” эвслийн Л.Цог, Ардчилсан намын бүлгийн Ж.Батзандан нар нэмэгдсэн нь хуульд заасан босгыг давж буй. Хэдийгээр Ардчилсан нам дотроосоо даргыгаа эсэргүүцсэн бичигт 19 гарын үсэг цуглахгүй байлаа ч МАН-ын асуудалд санал хураалт зохион байгуулах ёстой. Огцруулах бичигт гарын үсэг зураагүй ч санал хураалтад “Тийм” буюу огцруулъя гэж дарах нь ч байгаа гэсэн. Энэ үед Н.Алтанхуягийг суудлаас нь буулгах бололцоо бүрдэх юм.

Эрх баригч, сөрөг хүчнээрээ талцдаг байсан улс төр утгаа алдаж нам дотроо ч бужигнадаг болсон энэ цаг үед төрийн гурван өндөрлөг уулзсан тухай мэдээлэл түргэн тарлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд нар хүчтэй эсэргүүцэлтэй нүүр тулаад буй Ерөнхий сайд Н.Алтанхуягийг дуудаж уулзсан бололтой. Тэдний ярианы сэдэв хэнд ч ойлгомжтой бөгөөд нам нь дотроосоо ургасан эвэрт сүлбүүлчихгүйгээр асуудлыг хэрхэн шийдэх тухай ярилцсан нь дамжиггүй. Тэр ч бүү хэл 26 гишүүнтэй МАН-ын бүлэг засгийн тэргүүнийг огцруулах асуудлаа эргэж харахаар ярилцаж, нууцаар хуралдаад эхэлсэн тухай ч эх сурвалж өгүүлж байна. Энэ нь ч олон Байнгын хорооны хурал хойшлох шалтгаан байж болох юм. Дээрх учир битүүлэг уулзалтуудын гол агуулга, шийдвэр ямар байлаа ч улс орны эрх ашигт, ард иргэдийн сульдаж гүйцсэн амьдралд нааштай шийдвэр гаргана гэж найдъя.

Гарцгүй шахагдсан амьтан ч, хүн ч эцсийн удаа эргэж дайрдаг. Эрхэм сайдын хувьд хэн нь тодорхойгүй хүмүүсээр өөрийгөө өмгөөлүүлж эхэлсэн. Дургүйд хүчгүй гэдэг шиг өмгөөлөгчид нь өмөөрөх өнцөг, баримтаа олж ядахдаа “Хуушуур идүүлэх эрхийг нь олго”, “Төрт ёс, Ерөнхий сайд хоёроо хүндэтгэе”, “Бүгдээрээ тууз зүүж Н.Алтанхуягаа дэмжье” гэхчлэн санаачилга дэвшүүлсэн нь саяхан. Түүнтэй залгуулаад Ардчилсан Социалист Хөдөлгөөн, Шинэ Дэвшилт Холбооны хаягтай мэдэгдлээр ахмад гишүүд намын даргаа өмөөрч. Үүнд, 1996-2000 оны түүх давтагдах нь, өш хонзон санасан МАН-ын явуулгад бүү автаарай, тэд л үүнийг зохион байгуулж буй хэмээн оношилжээ. Гэвч МАН-ын хуучин дарга, Н.Энхбаярын МАХН-тай сүүж холбон улстөрийн найзууд болж гал, ус хоёрыг нийлүүлж буй үйлдлийг огт дурдаагүй аж. Орон нутгийн бололтой гурван иргэн Засгийн газрыг өмгөөлж үг хэлснийг хэвлэлд гаргажээ. Төв аймгийн иргэн Г.Мандах “Н.Алтанхуяг сайд бол сайн ажиллаж байгаа” гэсэн бол иргэн У.Хишигдаваа “Малчид ч Шинэчлэлийн Засгийн газарт их ам сайтай байна. Ерөнхий сайдыг маш сайн ажиллаж байна гэж ярьж байна лээ. Ерөнхий сайдыг огцруулах ямар ч үндэслэл байхгүй. Иргэд бид Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааг их зөв явж байна гэж дүгнэж байгаа” хэмээжээ. Мөн Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга Б.Лазадхан “Засгийн газрыг тогтвортой байлгаж, төлөвлөсөн ажил, хөгжлийн бодлогын асуудлууд, нийгмийн томоохон зорилтуудыг хэрэгжүүлэхэд нь Засгийн газарт боломж олгооч ээ гэж хүсч байгаа. Монголын нийгэм эдийн засагт өнөөдөр зарим нэг бэрхшээл байгаа. Гэхдээ МАН юм уу аль нэг бүлэглэлүүдийн ярьж байгаа шиг эдийн засаг элгээрээ хэвтчихээгүй. Эдийн засгийн хүндрэл дэлхий нийтээс хамаарч байгаа” гэсэн нь намын дарга Н.Алтанхуягт буруу халдаахгүй гэсэн аяс илэрхий “ханхалж” буй юм.

0 Сэтгэгдэл
Алтанхуягийг намынх нь гишүүд хүртэл зөвшөөрөхгүй болж байна. Бодлого, үйл ажиллагааны томоохон алдаа улсаа хөгжүүлэх өргөн боломжийг унагаалаа. ЕС-ын суудалтай үхэн хатан зууралдах өөрийнх нь төдийгүй, намынх нь хэр хүндэд халтай болжээ. Өөрөө өргөдлөө өгчмөөр юм.
Найрамдал явах замд Хаадын өргөө амралтын эсрэг талд, төв замын баруун талд 400м-т, Сангийн яамны зуслангийн чанх хойно, цахилгаан дэргэдээсээ татах боломжтой, хашаалсан, зуслангийн зориулалттай, 3500м2 газар зарна. Мөн Найрамдал зуслангийн баруун талд Шижирийн аманд байгаль сайтай, аялал жуулчлалын зориулалттай 4га газрыг яаралтай хямд зарна. 96985505
Алтанхуягийг АН-ын даргаас авч хаях байхаа даа Д.Сосорбарам гуай тв-гээр өгсөн яриандаа хууль бусаар намын дарга болсон юм ярьж байна лээ. Бүр үзэн ядсан байна лээ шүү
Алтанхуяг ёстой ичих нүүрэндээ элгээ наана гэгч л болж банйа даа. зууралдаад л байх юм. Тэр сандлаа өгчихвөл бүр амьдралаасаа салчих гээд байгаа юм шиг л байх юм.
Altanhuyag yamar ch buruugui. MAH-iihan ta nar teguul 2008-2009 onii hyamraliin ued yu hiisen bee
odoo bolil doo ta nar unasaniin bosgoh geed zvtgej bgaa huniig hunii ooriingui nudej tsohij balgahaar ysan mahnaas butsen hun ym chin yaj tevchihiin bee. Hun chanar bna uu MONGOLCHUUDAA
DELHIIN SHIVSHIG BOLJ BAINA DAA. BUULAA GEED AMI NI GARAH GEJ BUI MET
AN iin tsuuhun heden gishuudees busad ni eh oronch bus Altanhuyagtai niilj mungu idsen garuud bololtoi. Iim e. Saidtai baihaas ichdeggui yum baid daa.
Ene hun zailchihaj boldoggui yum bh da AN uneheer ashig sonirholiin nam boljee
зөв шүү дээ. АН-ын гишүүн бүр намын даргадаа, Ерөнхий сайддаа муу байгаа гэж хэн батлаад байгаа юм. Намаа хамгаалж дугарсан нөхдийг дэмжиж байна. Тэд өнөөдрийг биш ирэх сонгуулийг харж байна шүү дээ. Арай гэж олсон ололтоо бусниулахыг хүсэгчид АН-д цөөн л байгаа даа. Мэдээж Алтанхуяг гэдэг хүнд дургүй хүмүүс цөөн биш. Тэглээ гээд намаа бужигнуулахыг дэмжихгүй нь лав. Ерөнхийлөгч ч УИХ-ын дарга ч гэсэн төрөө бужигнуулахыг дэмжихгүй нь лав. УИХ-ын зарим гишүүдийн л хүсэл ийнхүү илэрч байгааг анзаарч байгаа, иргэд.
АЛТАНХУЯГИЙН ТОЙРОН ХУРЭЭЖЛЖ БАЙГАА УЛСУУД БУГД ШОРОНГООС МУЛТАРЧ ЗОВХОН АХ ДУУСИЙГЭЭ АВЧ ЯВЖ БГАА БОЛХООС АРД ТУМЭН МОНГОЛ УЛС ГЭСЭН СЭТГЭЛ ДААН Ч АЛГА ДАА ОХИНЬ ШАЛГАГДААД Л БАЙСАН ГАНСУХ ГЭЭД Л БУСАД ООРИЙГ ХУРЭЭЛЖ БАЙГАА НОХОД НЬ БУГД Л МУЛТАРЧ ЭНЭ УНЭН БОЛ МОН Ч МУУХАЙ ХОРЧИН ХУН ЮМ ДАА ХЯТАДААС ЭМЧИЛГЭЭНИЙ БИЧИГ ИРСЭН ГЭЭД ГАНСУХИЙГ МУЛТАЛААД АВЧИХЛАА УНХЭЭР ОХИН НЬ ТЭРБУМААР НЬ ИДЭЖ УУГААД ЗАЛИЛСАН БОЛ ЯААГААД МУЛТАРААД ГАРЧИХВАА АРД ТУМЭНД ХУУЛЬ ХАТУУ УЙЛЧИЛЭЭД БАЙДАГ БАЙЖ ЭНЭ ХУУЛЬ ЧИНЬ ЯААГААД АЛТАНХУЯГИЙН ХАМСААТАНД УЙЛЧИЛДДЭГУЙ ЮМ БЭ
Alban tasalgaa,amraltiin bolon VIP uruund,sport pub-d bairshuulan dasgal surgalt hiij togloj boloh Office Golfiin ij burdeluudiig hyamdruulan zarj bna.Uund:ABC suuritai ni(3m urt 2zamtai zulegtei,putter-n set)-230000tog-s 180000tog bolloo.Saihan beleg shuu.Zurgiig ni oruullaa.Utas:95000020,95050020
Монголын эдийн засгийн уналтыг яаралтай зогсоож,өөд нь эргүүлэн зөв алхам хийж,их өрөөс ард түмнийг гаргах арга замыг олохын тулд Алтанхуягийг засгийн эрхнээс яг одоо зайлуулж шийдэмгий холч ухаанаар зоригтой ажиллах шулуун шудрага хүнийг яаралтай тавих хэрэгтэй.Алтанхуаг суудалдаа үлдэхийн тулд юу ч гэж худал хэлж,ямар ч арга бааш,заль мэх гаргаж чадна шүү. дашрамд,тэр Батцэрэг гэгч долигонуур,бөөрөнхий,юу хэлж ярьж буй нь хэзээ ч,хэнд ч ойлгогддоггүй мохоо этгээдийг сайд болговол тэр салбарын ажил чинь цоорхой хувинд ус хийсэнтэй адил болно
namiin ner bariad iim uvaigyi udaa daraagiin zorchiltei huniig tegd avaad uldeh uu altanhyuag ni ch gem hgyi l um bol gadniihan shig ner torteihen ogtsorno bgaa daaa ysn gej yhen hatan zuuraldaad bgaam boloo end l tom no bgaam daaa
Хамгийн их уншсан