Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оюутолгой ордын нөөцийг шинээр тогтоолоо

Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар Оюу Толгойн бүлэг ордын нөөцийн тодотгол тооцооны тайланг хэлэлцсэн байна.

Тодруулбал тус хуралдаанаар дээрх ордын 2009 онд батлагдсан нөөцийг нарийвчлан шинэчилж, зэрэг ахиулан хүлээн авах шийдвэр гаргажээ. 2009 онд Оюутолгойн үр ашигтай нөөц нь 31.1 сая тонн зэс, 1.3 мянган тонн алт, 7.6 мянган тонн мөнгө, 81.6 мянган тонн молибден байсан. Харин шинэчилсэн нөөцөөр зэс 44 сая 595 мянган тонн, алт 1.9 мянган тонн, мөнгө 11.9 мянган тонн, молибден 205 мянган тонн хэмээн улсын нөөцөд бүртгээд байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан