Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хэрэгт холбогдож шалгуулсан хийгээд ял авсан УИХ-ын гишүүд


Аль ч төрийн үед төрийн түшээд, өндөр албан тушаалтнууд олны хараа, хэвлэлийн хуудаснаас хол байж чаддаггүй. Ийм ч болохоор тэднийг элдвээр өөчлөн, ёстой л “сэтгүүлч хүн хардах эрхтэй” гэдгээр бичиж цуурах нь бий.
Харин элдэв хэргээр хууль сахиулах байгууллагаар шалгуулж, дуудагдааж мэдүүлэг байцаалт өгсөн нь хэд билээ.

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдан ажиллаж эхэлснээс хойш төр түшилцэх гэж олон түмнний итгэл хүлээн УИХ-д сонгогдсон ч буруутай үйлдлийнхээ улмаас шүүхээр шийтгүүлсэн хэд байхад хуулийн байгууллага буруутайг нь нотолсон ч өндөр албан тушаал, төрийн нэрээр гэмт хэргээс ял завшиж яваа хүмүүс бас цөөнгүй байна.
Шүүхээс ял авсан хийгээд, хуулийн байгууллага шалгаж байгаа УИХ-ын гишүүдтэй холбоотой 10 хэргийг толилуулж байна.


Казиногийн хэрэг

1999 онд казиногийн тухай хууль УИХ-аар батлагдлаа. Ийнхүү хуулийн дагуу тендер зарлагдаж Монголд анхны казино байгуулах сонирхолтой хэд хэдэн компани өрсөлдлөө. Тэдний дотор Макао, Хонконгийн компаниуд ч байв. Тендерт оролцогч компаниуд Монголын нөлөө бүхий хүмүүстэй уулзаж, лобби бүлэг байгуулахаар хөөцөлдөж эхэлсэн нь нууц биш. Хууль батлагдаад гурван сар ч болоогүй байтал УИХ-ын гишүүн Хулан, Эрдэнэбилэг нар Казиногийн хуулийг хүчингүй болгох хуулийн төсөл санаачилж УИХ-д орууллаа. Уг хуулийг УИХ дахь МАН-ын гишүүд, АХЭ-ийн “элсний 13” уухайлан дэмжиж баталжээ. Ардчилсан холбоо увслийн Д.Энхбаатар, Д.Баттулга, С.Батчулуун нарын гурван гишүүний эрхийг түдгэлзүүлэн шалгуулж шүүхээс хорих ял авсан юм.
Хуулийг дэмжинэ хэмээн МАН 20 мянган доллар авсныг тэр үед намын нарийн бичгийн дарга байсан  Б.Энхмандах аваад дарга Н.Энхбаяртаа өгсөн байдаг. Б.Энхмандахыг  хорьж шалгасан ч зээлээр авсан гэж гүрийж байгаад ялаас мултарсан. Н.Энхбаярыг ч энэ хэрэгт сэжиглэж байсан удаатай. 


Н.Энхбаярын хэрэг

Монгол төрийн хамгийн өндөр өүх албан тушаалыг хашиж байгаад хэрэгт орж шоронд суусан хүн бол ганцхан Намбарын Энхбаяр.
Н.Энхбаяр нь УИХ дахь цөөнхийн бүлгийн даргаар ажиллаж байхдаа 119.534 мянган төгрөгийн тоног төхөөрөмжийг 2000 оны зургадугаар сарын 16-нд албан тушаалаа урвуулан ашиглаж, хувьдаа завшин Гандантэгчинлэн хийдэд онц хэмжээний хохирол учруулсан байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн албыг урвуулан ашиглаж, тухай нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан Ц.Батбаяр, НИТХ-ын тэргүүлэгч даргаар ажиллаж байсан Н.Болормаа, нийслэлийн Өмчийн газрын орлогч даргаар ажиллаж байсан Д.Дуламсүрэн нартай бүлэглэн “Өргөө” зочид буудлыг хувьчлан Нийслэлд онц их хэмжээний хохирол учруулсан. Нийслэлийн Засаг дарга бөгөөд нийслэлийн өмч хувьчлах комиссын дарга Т.Билэгт, иргэн До.Чулуунбаатар нартай бүлэглэн “Улаанбаатар таймс” сонины байрыг өөрийн дүү Н.Энхтуяагийн “Медиа Холдинг” ХХК, До.Чулуунбаатар нарын нэрээр худалдан авч улмаар өөрийн үүсгэсэн байгуулсан компанид охин компани болгон завшиж, нийслэлд онц их хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдсон. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалын байдлыг урвуулан ашиглаж, “Эрдэнэт”  үйлдвэрийн захирал н.Наранхүү, худалдааны асуудал хариуцсан орлогч захирал н.Ганбат, “Хэнлон” компаны захирал Ж.Мягмаржаргал нартай бүлэглэн гурван тэрбум 930 сая төгрөгийг завшиж, “Эрдэнэт” үйлдвэрт онц их хэмжээний хохирол учруулсан аж.

Ингээд Н.Энхбаярыг оймстой хөлийг нь гозолзуулан баривчилж шүүхээс  долоон жил хорих ял оноож гурван жилийн ялыг өршөөн хасч, биечлэн эдлэх ялыг дөрвөн жил болгосон юм.


Дондогийн залилангийн хэрэг

Д.Дондогийг УИХ-ын гишүүнээр ажиллаж байх үед хуулийнхан шалгаж нийслэлийн Прокурорын газраас түүний эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д удаа дараа тавьж байсан ч хүлээж аваагүй юм. Ингээд Д.Дондог УИХ-ын гишүүний сэнтийгээс буусны дараа буюу 2013 оны зунаас эхлэн түүнд холбогдох хэргийг дахин шалгаж эхэлсэн байдаг.
Мөрдөн байцаалтын явцад Д.Дондог нь өнгөрсөн 2008 оны хоёрдугаар сарын 8-нд өөрийн шадар туслах Г.Сайнбаяртай хамтран “Меридан” гэх компанид орон сууц барих газрын зөвшөөрөл гаргаж өгөх нэрийдлээр 242 мянган ам.доллар буюу 400 орчим сая төгрөг залилж, сонгуулийн сурталчилгаанд ашигласан гэдгийг тогтоогоод байгаа. Түүний залилангийн хэрэгт туслах Г.Сайнбаяр, А.Батбилэг, Л.Мөнхсайхан, А.Ариунболд, Д.Баасанхүү нарын 10 гаруй хүнийг холбогдуулан сэжигтнээр татан шалгаж байгаа билээ. Д.Дондогийг урьдчилан хорих төвд хорин шалгаж байсан ч саяхан түүнийг батлан даалтад гаргасан юм.


Ц.Батбаярын улсын хөрөнгө зувчуулсан хэрэг

Албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт сэжиглэгдэж буй Нийслэлийн Засаг дарга асан Ц.Батбаяр, НИТХ-ын дарга асан Т.Билэгт, Нийслэлийн өмчийн харилцааны газрын Өмч хувьчлалын хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Маналжав, Ц.Батбаярын төрсөн дүү Ц.Чанцал нарын дөрвөн хүнийг саяхан шүүж  Ц.Батбаярт 2,1 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийтгэсэн.
Түүнийг Нийслэлийн Засаг дарга болон Өмч хувьчлалын ко¬мис¬сын даргын ажлыг давхар хашиж байхдаа ал¬бан тушаалын байдлаа ур¬¬вуу¬лан ашиглаж 605 сая төгрөгийн үнэлгээтэй “Өр¬гөө” зочид буудлыг та¬тан буулгаж, Н.Энхбаярын хүү Э.Батшугарын нэр дээр байгуулсан “Хар дун” ком¬па¬нийн өмчлөлд шил¬жүү¬¬лсэн.
Улмаар уг компа¬нийг Н.Энхбаярын үүсгэн байгуулсан “Эскон” компа¬нийн охин компани болгон шил¬жүүлэн үрэгдүүлж, Нийс¬лэлийн өмчид онц их хэм¬жээний хохирол учруул¬сан гэмт хэргийг гардан үйлд¬сэн хэрэгт буруутгасан юм.


Л.Гансүхийн нүүрс хөтөлбөрийн хэрэг

УИХ-ын гишүүн асан, Л.Гансүх Ерөнхий сайдын ахлах зөвлөх байхдаа Нүүрс хөтөлбөр хэрэгжүүлэх явцад улсын төсөвт 3.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсныг Үндэсний аудитын газраас гаргасан дүгнэлтээр тогтоосон байна. Сэжигтнүүд нь нийслэлийн иргэдийг нүүрсээр хангасантай холбоотойгоор төсвийн хөрөнгийг завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэж цагдаагийн газар мэдээлдэг.

Л.Гансүхийг УИХ-ын гишүүн Байгаль орчны сайдаар ажиллаж байх хугацаанд туслахаар нь ажиллаж байсан хүмүүс, эхнэрийнх нь  төрсөн дүүгийн хүүхэд зэрэг ах дүү төрөл садан болон бусад хамаарал бүхий этгээдүүд уг хэрэгт оролцон, нийслэлийн иргэдэд нүүрс түгээх ажлаар дамжуулж төсвөөс тодоохой хэмжээний хөрөнгө завшсан хэмээн шалгаж байгаа юм. Урьдчилан хорих төвд саатуулагдаад байсан тэрээр өлсгөлөн зарласны улмаас өмгөөлөгчийн нь хүсэлтээр энэ сарын 28-нд батлан даалтад гаргасан байна.


Ё.Отгонбаярын хахууль нэхсэн болон олон дансны хэрэг

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын хэргийн талаар ЦЕГ-ын хэвэл олон нийтттэй харилцах албаны дарга асан Хурандаа Т.Сайнжаргал: Ё.Отгонбаярын хэргийн тухайд энэ оны гуравдугаар сарын 20-нд иргэн Ч гэж хүн “Намайг Энхтайваны гүүрэн дээр хэсэг залуу зодож, миний “Ланд круйзер 200” маркийн автомашиныг дээрэмдчихлээ. Энэ хэрэгт УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярыг би сэжиглэж байна. Учир нь, Ё.Отгонбаяр сайдаар ажиллаж байхдаа Налайх дүүрэгт барьсан миний нэр дээр байдаг барилгын ашиглалтын зөвшөөрлийг өгөхгүй байгаад  барилгыг минь ашиглалтад хүлээж авахдаа 230 сая төгрөгийг хахуульд авах саналыг хүнээр дамжуулан надад тавьсан. Энэ хахуулийн мөнгийг өгөхгүй гэсний хариуд хүмүүс явуулж, намайг зодуулж, дээрэмдүүллээ” гэж цагдаагийн байгууллагад хүсэлт гарган, мэдүүлсэн байдаг. Бид энэ мэдээллийн дагуу шалгаж үзэхэд, иргэн Ч-гийн өгсөн мэдээлэл үнэн болох нь тогтоогдсон. Зодсон, хээл хахууль өгөхийг санал болгож зуучилсан хүмүүс нь бүгд үүнийг гэрчилж байгаа” гэсэн байдаг. Мөн Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонгын дөрвөн банкин дахь 26 дансаар их хэмжээний гүйлгээ орж, гарсныг тогтоосон. Жишээлбэл, 2010 оны есдүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн 300 сая, 420 сая, 338 сая, 80 сая төгрөг дараалан О.Эрдэнэсолонгын дансанд орж, дахин хоёр дансаар дамжин өөр банкны нэг дансанд төвлөрч, улмаар төвлөрсөн мөнгийг хэн авсан нь мэдэгдэхгүй бэлнээр гаргасан нь тогтоогдсон гэжээ.


Д.Сугарын МИАТ-аас мөнгө авсан хэрэг

Төрийн өмчит компани МИАТ-ын удирдлагууд “Дайны эрсдэлийн даатгал” нэрээр онгоцны тийзэн дээр мөнгө нэмэн хурааж Гонконгийн нэг банкинд мөнгө шилжүүлж байсан хэрэг. 2007 оноос хойш нийт 15 удаагийн гүйлгээгээр зургаан сая 928 мянган ам.доллар Best Wealth Aviation Insuranse Group-ын дансанд оржээ. Түүнээс Монгол руу эргэж орж ирсэн 4,7 сая ам.долларын эзэн холбогдогчийг цагдаагийнхан одоогоор тогтоогоод байгаа юм байна. Үүнээс 3.654.067 ам.доллар нь МИАТ компанийн Санхүү эрхэлсэн захирал Ч.Хоролсүрэнгийн хамаатан Очиржанцангийн Тамирын хувийн данс болон ерөнхий нягтлан Н.Гантөмөр, Ч.Хоролсүрэн нарын байгуулсан зургаан удаагийн гүйлгээгээр “Транс Трейд” ББСБ-ын данс руу орсон байна.
Төрийн өмчийн хорооны дарга асан, одоогийн Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугар Хонконгийн HSBC банкнаас доод тал нь хоёр удаагийн гүйлгээ хийж, О.Тамирын банкин дахь хувийн данс руу дээрх мөнгөнөөс шилжүүлсэн байдаг юм. 2007 оны долдугаар сарын 16-нд 199.941 ам.доллар, мөн оны наймдугаар сарын 10-нд 116.956 ам.доллар авчээ. Түүгээр ч барахгүй ТӨХ-ны дарга Д.Сугар тэр үед МИАТ компанийн Токио дахь төлөөлөгчийн газрын ерөнхий төлөөлөгч /Ч.Хоролсүрэн/-ийн зөвлөхийн ажлыг давхар хашиж, МИАТ компаниас сард 3000 ам.долларын цалин авч байсан байна. Энэ тухай Д.Эрдэнэбилэг захирлын 2008 оны зургадугаар сарын 3-ны өдрийн тушаал байдаг. Мөн МИАТ-ын Ерөнхий төлөөлөгч Ч.Хоролсүрэнгийн Японы Цагаачлалын албанд явуулсан уг бичигтээ Д.Сугарыг “МИАТ компанийн ТУЗ-ийн даргаар ажилладаг” хэмээн бичсэн байжээ.

Ийм байхад ноён Д.Сугар өнөөдөр “Дайны эрсдлийн даатгалын мөнгө хаашаа орж байсныг би мэдээгүй, төлөх ёстой даатгал л юм байх гэж бодсон” хэмээн мэлзэх нь утгагүй бөгөөд үр ашиггүй зүйл болж байна. Одоо Д.Сугарын Ч.Хоролсүрэн нартай холбогдсон хоёр дахь баримтыг авч үзье.

Ч.Хоролсүрэн 2008 оны тавдугаар сарын 22-нд Токиогийн Adachi дүүргийн Shinden буюу баячуудын хороололд байр худалдаж авсан байна. Байрны үнэд зориулж Ч.Хоролсүрэн хувийнхаа данснаас 48 сая иенийг уг барилгыг барьсан Towa Real Estate Development компанийн дансанд шилжүүлсэн байна. Монгол төгрөгөөр бол 500 гаруй сая төгрөг. Гэхдээ байрны үнийн хувьд одоогоос таван жилийн өмнө буюу 2008 оны ханш гэдгийг санах хэрэгтэй. Үүний дараа Д.Сугар эхнэрийн хамт очиж, барилгын компаниас шинэ байрныхаа түлхүүрийг гардаж авчээ.
Д.Сугар одоо Монгол Улсын ҮХЦ-ийн гишүүний нэрээр ял завшиж суугаа. Түүний бүрэн эрхийг түдгэлзүүлж өгөхийг хуулийн байгууллага удаа дараа хүссэн  ч ҮХЦ шиэдвэрлэж өгөхгүй хаацайлсаар байгаа.
Харин энэ хэрэгт хамаатай энгийн иргэд болох Р.Бат-Эрдэнэ 12.1 жил, Ц.Орхон 11 жил, Б.Эрдэнэбилэг 11.1 жил, Ч.Суурьтогтох 10.1 жил, Г.Саранчимэгт 10.1 жил, Ч.Хоролсүрэн 13.1 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид биечлэн эдлүүлэх шийдвэр гаргасан болохоор Д. Сугар буруутай нь тогтоогдож байна гэсэн үг.


Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын сонгууль будлиантуулсан хэрэг

Увс  аймгийн Тариалан сумын нэг хот айлын арван иргэн Ш.Чинбат, Я.Баттогтох нарыг 100, 100 мянган төгрөг тараасан гэх баримтыг хуулийн байгууллагад авчирч өгснөөр сонгууль будлиантуулж төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан гэх үндэслэлээр шалгаж байгаа юм
Мөн Өмнөговь сумын Ардын намын байранд хотоос аваачсан оюутнуудыг цуглуулж, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын туслах нь тус бүр 150.000 төгрөг тараагаад МАН-ын төлөө ажиллахыг хүсчээ.

    Мөн Улаангом сумын иргэн Б.Цэгээгийн гэрт Б.Чойжилсүрэнгийн туслах Н.Ариунтуяа орж, гэрийг чинь түрээсэлж сонгуулийн штаб байгуулъя" гэхэд айлын эзэгтэй зөвшөөрөөгүй юм байна. Гэтэл Н.Ариунтуяа "Чойжилсүрэн гишүүнийг дэмжээрэй" гэж хэлээд 100 мянган төгрөг өгөхөд нь айлын эзэгтэй цагдаа дууджээ.
    Түүнчлэн Тариалан сумын Бургастай багийн Сүүжийн зост гэдэг газарт зусч байгаа нэр бүхий 12 айлын арваар нь орж гэрийг нь түрээслэх нэрээр 100 мянган төгрөг өгөхдөө Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэнгийн нэрийг дугуйлахыг давхар сануулаад явсан байна. Үүнд нь дургүйцсэн иргэд сонгуулийн хэсгийн хороонд гомдол гаргасны дагуу АН-ынхан баримтжуулж байжээ.
ИХ-ын 2012 оны сонгуульд МАН-аас нэр дэвшигчид Увс аймгийн сонгогчдод мөнгө тараасан гэх мэдээллийг Увс аймгийн тагнуулын байгууллага шалгаж байсан. Харин өнгөрсөн есдүгээр сард харьяаллын дагуу ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтэст шилжүүлээд байсан.

Харин нэр дэвшигч Б.Чойжилсүрэнгийн туслах Я.Баттогтох,  УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны референтээр ажиллаж байсан, Увс аймгийн Оюутны холбооны тэргүүн Ш.Чинбат нарыг сонгогчдод мөнгө тараасан, оюутнуудыг авч зугтсан гэх хэргийг өнөөдөр Баянгол дүүргийн шүүхээр хэлэлцэж  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 90 дахин үржүүлсэнтэй тэнцэхүйц мөнгөн дүнгээр торгохоор болсон байна. Мөн  Увс аймгийн МАН-ын дарга Н.Жамсран, Т.Лхагва, Т.Гансүх нарт мөн ийм ял оноосон юм.  
Тэгэхээр логикоор авч үзвэл Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар УИХ-д сонгогдохын тулд иргэдэд мөнгө тараасан нь үнэн болж таарч байгаа ч мөнгийг гардан тараасан хүмүүс нь ял аваад, мөнгө өгч тараалгасан эрхэм хоёр гишүүн ял завшиж яваа нь тодорхой байна.


У.Хүрэлсүхийн хэрэг

МАН-ын “Улаан хамгаалагч” гэгддэг У.Хүрэлсүх энэ намаас УИХ-ын гишүүн, намын Ерөнхий нарийн бичгийн дарга гээд өндөр албанд сонгогдож, томилогдож явсан ч хар хэргээс ангид байгаагүй нэгэн.

Одоогоос хэдэн жилийн өмнө Хадгаламж банканд ажилладаг Ц.Чимэдцэрэн гэх залуу 14 тэрбум төгрөгөөр мөрийтэй тоглоод баригдсан нь ихээхэн дуулиан дэгдээсэн. Эхлээд Ц.Чимэдцэрэн энэ мөнгөөрөө тухайн үеийн МАСЗХ-г /У.Хүрэлсүхийн тэргүүлж байсан, одоо НАМЗХ нэртэй/ санхүүжүүлсэн гэж үзэж байсан ч энэ нь батлагдаадгүй. Харин УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Т.Бадамжунай нар түүнтэй хамт энэ мөнгөөр Солонгост казино тоглож байсан хэргээр шалгуулж дээлээ нөмрөх шахаад сураг алдарсан. Тэр гурвын бүрэн эрхийг түдгэлзүүлэх гэж хуулийн байгууллага удаа дараа санал тавиад МАН олонхи байсан УИХ хамгалсаар өнгөрсөн. МАХН-ын бүлгийн дарга Ц.Нямдорж "Хэрвээ үнэхээр энэ гурав улсын мөнгөнөөс идэлцэж уулцсан нь үнэн бол өмгөөлж, хамгаалж ердөө ч чадахгүй. Үг дуугүй хуулийнханд барьж өгнө" гэсэн ч таг чиг өнгөрсөн.

Харин Улсын ерөнхий прокурор "Энэ гурван гишүүнийг буруутгах хангалттай нотлох баримт бий" гэж мэдэгдэж байсан.
Үүнээс гадна эрхэм У.Хүрэлсүх сонгуулийн үеэр пургон машиныг намынхаа сурталчилгаанд ашиглах нэрээр завшсан хэрэг гарч ирээд хэдэн удаа байцаагдаад авсан.

У.Хүрэлсүх тухайн үед "Хэрвээ улсын мөнгөнд гар дүрсэн байх аваас өөрөө өөрийгөө өчиггүй шонд дүүжлэнэ" гэж хүртэл мэдэгдэж байсан нь МАН гэдэг найдвартай асаалттай танк ард нь байгааг мэдээд хэлсэн хэрэг байх.
УИХ-ын гишүүн Г.Баярсайханыг Төрийн ордонд браьж зодон бөөн хэрэг мандуулсан удаа бий. Энэ тухайд Монголын өмгөөлөгчийн холбооны гишүүн Б.Чулуунбаатар: “УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүйгээр гэмт хэрэгт холбогдуулан шалгах боломжтой. Г.Баярсайхан гишүүний биед ноцтой гэмтэл учруулаагүй боловч У.Хүрэлсүх гишүүн бусдын биед халдаж, танхайрч, нийгмийн хэв журмыг зөрчсөн үйлдэл гаргасан байна лээ. Бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас зургаан сараар баривчлах, гурван жилийн хугацаагаар хорих шийтгэл хүлээлгэхээр энэ зүйлд заасан байгаа. Энэ бол Эрүүгийн хүндэвтэр гэмт хэрэгт тооцогдоно. Жирийн иргэн гудамжинд явж байгаад ийм байдал гаргасан бол энэ зүйл ангиар арга хэмжээ авахуулна” гэсэн байдаг. Гэхдээ У.Хүрэлсүх ямар ч ялгүй гараад, сандрахдаа өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ тагалзаад гадаад руу зугтан гарсан.


Х.Жекейн урвасан хэрэг

Баян-Өлгий аймгаас УИХ-д хоёр ч удаа сонгогдож, казах түмний төлөөлөл болж байсан бригадын генерал Х.Жекей уг нь Хил хамгаалах албатай амьдралаа холбож, ХХЕГ-ын дэд дарга болтлоо дэвшин, бригадын генерал цол хүртсэн энэ эрхэм УИХ-ын гишүүний суудлаасаа буугаад нэг их удаагүй байхдаа Монгол Улсаас гарч явсан. Гэтэл түүнийг иргэний харьяаллаа солин Казахстан улсын иргэн болоод бас ч үгүй Казахстаны Хилийн тагнуулын албанд нэлээд дээгүүр алба хашиж байгаа гэсэн мэдээлэл хэвлэлээр гарч эхэлсэн.  УИХ-д сууж байхдаа Хууль зүйн байнгын хорооны даргын алба хашиж байсан, ХХЕГ-ын дэд дарга гээд өндөр алба хашиж, улсын нууцад, тэр дундаа хил хамгаалах байгууллагын нууцад ойрхон байсан түүнийг Монгол Улсын харьяатаас гарсан эсэхийг хэн ч шалгаж нягтлаагүй. Юутай ч тэрээр өнөөдөр монголд байхгүй.
Үүнийг эх орноосоо урвасан гэмт хэрэг гэх үү, иргэний сайн дурын хэрэг гэх үү....

0 Сэтгэгдэл
ээ сэтгүүлч нэртэй бичигч минь дээ наад бичсэн юман дотор чинь бөөн үг үсгийн алдаа. танай сайтад алдаа шалгах программ авчих 120 мянган төгрөг байдаггүй юмуу.
АН ынхан нэмэгдэхээр зузаан ном болно.
За тэгээд төрийн өндөр албан тушаалтнууд гишүүд дээр нэмэгдвэл хэдэн дэвтэр юм болох байх даа
Энэ жагсаалт ч мөн ч урт болно доо
Жекей ,Сайран хоёр хэл ам татлаа. 2016 онд төр хоёр намаас эмэгтэй хүн дэвшүүлэх хэрэгтэй. Казах эрчүүд найдваргүй гэдгийг эндэээс харж болно.Мөнгөтэй эр хүн биш, толгойтой тогтвортой , туршлагатай эмэгтэй хүн сонгоёо казахуудаа
Хамгийн их уншсан