Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Онц хүнд хэргүүдийг шийдвэрлэжээ

Дорнод аймгийн Прокурорын газраас онц хүнд хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэж шүүхээр эцэслэн шийдвэрлүүлсэн байна.

Тухайлбал:

1/ А.Бадрал нь согтуугаар 2014.02.18-ны орой 20 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Бумбатын 5-03 тоотод оршин суух иргэн В.Батхүүгийн гэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүнийг хутгалж санаатай алсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Анхан шатны шүүх 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 171 тоот шийтгэх тогтоол гаргаж, А.Бадралыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан  гэм буруутайд тооцож, 11 жилийн хорих ялыг оногдуулсан.

 2/ Э.Мөнхжаргал нь  Дорнод аймгийн Баяндун сумын 1 дүгээр багийн нутаг “Цагаанчулуут” гэх газарт нутаглах иргэн Ч.Балдандоржийн гэрт 2014 оны 6 сарын 16-ны орой 22 цагийн орчимд хохирогч Б.Цэрэнбаттай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний биед хүнд гэмтэл учруулсан санаатай алсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Анхан шатны шүүх 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 183 тоот шийтгэх тогтоол гаргаж, Э.Мөнхжаргалыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан  гэм буруутайд тооцож, 10 жил 10 хоногийн хорих ялыг тус тус оногдуулсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан