Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төрийн шагналт, Ардын зураач Н.Цүлтэмийн 90 насны ой тохиож байна

Монголын олон сайхан зураачдын төрсөн өдөр, их ойнууд шил шилээ даран болох нь ээ. Ойрын өдрүүдэд Төрийн шагналт, Ардын зураач Н.Цүлтэмийн мэндэлсний 90 насны ойг түүний үр хүүхэд, гэр бүл, шавь нар нь тэмдэглэхээр бэлтгэж байна.

Н.Цүлтэмийн шавь УГЗ, зураач Ц.Байды "Миний багш их хүнлэг, тусархүү, авьяастныг дэмждэг хүн байсан. Намайг Дундговь аймгийн Мандалговь хотод дагалдан зураач байхад танилцаад дэмжсэнээр би Оросын Репины нэрэмжит уран зургийн дээд сургуульд явсан. Нэг хэсэг "Тоншуул" сэтгүүлд шог зураачаар ажиллаж байгаад, сэтгүүл хаагдахад ажилгүй болж, харин уран зургийнхаа хүчээр амьдралаа залгуулан жинхэнэ сор уран бүтээлээ туурвиж явна" гэж ярилаа. Н.Цүлтэм нь монголын анхны мэргэжлийн зураачдын нэг юм. Тэрбээр Оросын Суриковын нэрэмжит уран зургийн дээд сургуульд зураач Г.Одон, Ц.Доржпалам нарын хамт суралцаж төгсчээ. Монголын урчуудын эвлэлийн хороог ч олон жил удирдаж, монголын уран зургийн цуврал альбомыг анх удаа санаачлан гаргаж байсан гавьяатай. Мөн "Оройн нар", "Талын айл" зэрэг алдартай зургууд, "Цогт тайж" зэрэг олон киноны  тайз чимэглэл, хөрөг зургууд бүтээсэн нь улсын архивт орсон юм. Түүний ихэр хүү Ц.Мөнхжин, Ц.Энхжин нар нь Төрийн шагнал, УГЗ цол хүртсэн юм.

Дашрамд дурдахад энэ онд УГЗ С.Сэнгээгийн 90 жил, Ардын зураач, УГЗ Л.Чуваамидийн 80, УГЗ зураач П.Цогзолын 80, ардын зураач, УГЗ Ч.Гунгаасүхийн 70 насны ойнууд болох юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан