Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Цусны нөөцийг 30 литрээр нэмжээ

"Улс төрд шинэ манлайлагч"-ийн  шилдэг оролцогчоор тунасан 90 залуу Цус сэлбэлт судлалын үндэсний төвд сайн дураараа цусаа хандивлажээ. Мөн эдний "Шинэ ялалт" багийнхан санаачилга өрнүүлж 100 гаруй хүнийг цусаа өгөх аянд нэгтгэсэн байна.

Цусны төвөөс энэ сард " Нэг донор гурван амьдрал" сайн үйлсийн аян зарласан бөгөөд энэ хүрээнд дээрх ажлыг зохиож буй аж. Ингэснээр Цусны төв 30 литр цусны нөөцтэй болжээ. Залуусын энэ аянд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин П.Сэрдамба хамрагдсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан