Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Парад шоунд Баянзүрхчүүд тэргүүллээ


Нийслэлийн 375 жилийн ойн баярт зориулан Их эзэн Чингис хааны талбайд  парад шоуг анх удаа зохион байгуулсан билээ. Уг парад шоунд төрийн болон төрийн бус 41 байгууллага, аж ахуйн нэгж болон их дээд сургуулийн 8000 орчим ажилтан албан хаагч, оюутан залуус оролцож, өөрсдийн байгууллагын хэв шинжийг агуулсан үзүүлбэр үзүүлсэн юм. Нийт оролцогчдоос шилдэг байгууллагыг тодруулсан бөгөөд I байрт Баянзүрх дүүрэг шалгарлаа.

Харин II байрт Улаанбаатар Дулааны Сүлжээ ХХК, III байрт 103 түргэн тусламжийн төв, тусгай байрт Нийслэлийн цагдаагийн газар, Соёл Урлагийн Их Сургууль шалгарав гэж Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.



0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан