Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хятадын хоёр иргэн хуурамч картаар их хэмжээний мөнгө гуйвуулжээ

БНХАУ-ын хоёр иргэн гадаад улсын банкны виза болон мастер картыг хуурамчаар үйлдэж, Монгол улсад ирээд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Итали зоогийн газрын “Хаан” банкны “Пос терминал” картын машиныг ашиглан 2014 оны 10 сарын 27-ны өдөр хуурамч гүйлгээ хийж Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкны салбараас 40 сая төгрөгийг өөрсдийн харилцах дансанд шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдэгджээ.

Тэд энэ хэрэгтээ Монгол Улсын гурван иргэнийг ашигласан байна.

БНХАУ-ын иргэд энэ гэмт хэргийг үйлдэхдээ хөрөнгө оруулалт хийнэ, хамтран ажиллана гэж итгүүлэн Монгол иргэдийн нэр дээр банктай гэрээ хийлгэж, пос терминал машин авахуулж түүгээрээ хуурамч төлбөрийн картыг уншуулж мөнгө гаргуулан авч улмаар БНХАУ уруу гуйвуулдаг байна. Энэ асуудалд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Иймд энэ төрлийн гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын Ерөнхий прокурорын газраас сэрэмжлүүлж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан