Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно

Энэ сарын 4-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 5-нд зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 4-нд зарим газраар, 5-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. Энэ сарын 4-нд нутгийн хойд хэсгээр, 5-нд нутгийн зүүн хагаст хүйтэрнэ хэмээн Ус цаг уур, орчны хүрээлэнгээс манайд мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан