Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өнөөдөр ”Үндэсний өгөх өдөр”

“Үндэсний өгөх өдөр” өнөөдөр тохиож байна. Эл өдрийг “Өгөх өдөр” хөдөлгөөн ТББ-аас Монгол түмний бие, биендээ хайр энэрэл, урам зориг, сэтгэлийн дэм өгөх үндэсний хэмжээний тэмдэглэлт өдөр болгох зорилгоор тав дахь жилдээ зохион байгуулж буй юм.

Энэ  өдрийг угтан Яруу найрагч Т. Очирхүүгийн “Урам Хайрла” шүлэгт, МУГЗ, хөгжмийн зохиолч Ц. Чулуунбат ая хийж, МУГЖ, Харанга хамтлагийн ахлагч Ц.Энхманлай, МУГЖ, дуучин Х.Лхагвасүрэн, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр нарын дуулснаар олны хүртээл болгожээ. Мөн тус ТББ-аас хүн бүр хоёр хүртэл хүнд урам хайрласан, сэтгэлийн үгээ илэрхийлэхийг уриаллаа. Өгөх өдрийн хүрээнд Монгол телевизтэй хамтран “Зүрхийг бүлээцүүлэх зуун захидал” аяныг өрнүүлжээ. Иргэд дээрх телевизийн "Өнөө өглөө" продакшнд хаяглан сэтгэлийн захидлаа илгээсэн байна.

Дашрамд дурдахад хамгийн анхны “Үндэсний өгөх өдөр”-өөр “Том болоорой Удвал” төслийг хэрэгжүүлэн Э.Удвал охины хагалгаанд шаардлагатай 25 сая төгрөгийг  цуглуулж байжээ. Харин 2011 онд нийслэлийн 25 дугаар тусгай дунд сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд  20 сая төгрөгийн хандив цуглуулан “Hyundai County” маркын автобус худалдан авч өгсөн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан