Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

М.Уранцэцэг Абу Дабигийн “Их дуулга”-д түрүүллээ

Жүдо бөхийн АНЭУ-ын Абу Дабигийн "Их дуулга" тэмцээн /олимпийн эрхийн оноо олгох/-ий эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг түрүүллээ.

Жингийнхээ "А" хэсгийг тэргүүлэн барилдсан дэлхийн аварга М.Уранцэцэг эхний тойрогтоо гоц мөргөж улмаар ОХУ-ын бөх Кристинаг юүко үнэлгээгээр ялжээ. Хэсгийн аваргын төлөө Испанийн бөх Жулиаг юүкогоор ялж хагас шигшээд БНАСАУ-ын Ким Сол Ми бөхийг ялж шигшээд шалгарсан. Аваргын төлөөх барилдаанд олимп, дэлхийн аваргын хүрэл медальт Унгарын Эва Черновичкитэй хүч үзэж юүко үнэлгээгээр ялж тэргүүн байр эзэллээ.

М.Уранцэцэгийн 2893 оноогоор дэлхийн чансааг тэргүүлж байсан бөгөөд "Их дуулга"-д түрүүлснээр 500 оноо нэмж 3393 оноотой болж тэргүүн байраа улам бататгалаа.

Харин эрэгтэйчүүдийн 60 кг-д барилсдан ОУХМ Д.Амартүвшин, Г.Хэрлэн нар хагас шигшээд Азербайжаны бөхчүүдтэй шалгарч үлдсэн байна. Улмаар Д.Амартүвшин Мушкиев Илгарыг ялсан бол Г.Хэрлэн Сафаров Орханд ялагдав. Ингээд аваргын төлөөх барилдаанд Азербайжаны жүдоч О.Сафаров манай бөхийг ялснаар Д.Амартүвшин мөнгө медаль хүртжээ. Харин Г.Хэрлэн хүрэл медалийн эзэн болов.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан