Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Apple” хамгийн үнэ цэнэтэй брэнд гэдгээ батлав


Дэлхийн хамгийн үнэ цэнэтэй брэндүүдийг “Millward Brown” судалгааны агентлагаас нэрлэхэд “Apple” компани хоёр дахь удаагаа тэргүүлсэн байна. Тус жагсаалтын эхний 10 байрт голчлон мэдээллийн технологийн компаниуд  багтжээ. Тухайлбал, IBM хоёрт, “Google” гуравт , “Microsoft” компани тавдугаарт бичигдэж байна. Топ 10-ын долоог нь технологийн тэр дундаа гар утасны компаниуд эзэлжээ. Жишээлбэл, АНУ-ын “AT&T”, “Verizon”,  Хятадын “China Mobile” үнэ цэнэтэй брэндийн тоонд оржээ. Жил ирэх тусам хүчирхэгжиж буй мэдээллийн технологийн  компаниудтай эн зэрэгцэн эхний 10-т багтсан гурван брэнд байгаа нь “Coca Cola”, “Marlboro”, “McDonald’s” юм.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан