Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж: Албан бичгийг миний цүнхнээс хулгайлсан гэж хардаж байна

Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийн ахлагчаар томилогдон ажиллаж байсан Л.Гансүх нарыг төрийн мөнгийг хувьдаа завшсан гэх хэрэгт буруутган АТГ-аас 2014 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байдаг. Шалгалтын явцад 10 хүнийг сэжигтэн, яллагдагчаар татан шалгаж байгаа бол зургаан хүнийг мөрдөн байцаалтын шатанд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм. Харин энэ зургаан хүнээс өнөөдрийн байдлаар гурван хүнийг үргэлжлүүлэн цагдан хорьж байна. Тэгвэл өчигдөр энэ талаар АТГ-ын Мөрдөн байцаах албаны дарга Ахлах комиссар Э.Амарбат, АТГ-ын Мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хяналтын хэлтсийн дарга Ө.Энхтөр, Нийслэлийн прокурорын газрын Мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн Хяналтын прокурор Ш.Баярбилэг нарын албаны хүмүүс мэдээлэл хийлээ.



Е.сайд гэж хэн бэ

АТГ-ын Мөрдөн байцаах албаны дарга Ахлах комиссар Э.Амарбат хэргийн процессын талаар мэдээлэл хийж дууссаны дараа тус газрын Мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хяналтын хэлтсийн дарга Ө.Энхтөр зарим мэдээлэл өгсөн юм. Тэрбээр энэ үеэр Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж Төв аймгийн урьдчилан хориход үлдээгээд явсан гэх гарын үсэгтэй албан бичгийн ар талд дараах зүйлсийг бичсэн гэж хэлсэн нь ноцтой асуудал үүсгэж болзошгүй байна.   


Учир нь, тус албан бичгийн ард талд,
1. “1 дэх өдрийн орой Е.сайдтай уулзсан. Өлсгөлөн зарлуулж байгаад гаргуулж авъя гэж ярьсан”
2. “Өчигдөр, өнөөдөр хоёр мэдээлэл цацагдсан (маш их). Өнөөдөр өлсгөлөн зарлаж байгаа юу”
3. “Тулга эмнэлэгт гарсан өчигдөр. А-тай уулзсан. Өлсгөлөн зарласан нь дээр гэж байгаа. Өлсгөлөн зарлаад хэд хонуулаад эмнэлэгт гаргана гэж ярьсан” зэргээр бичжээ.
Энэ талаар АТГ-ын Мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хяналтын хэлтсийн дарга Ө.Энхтөр “Е сайд нь ямар сайдыг мэдэхгүй ч энэ бол төрийн өндөр албан тушаалтан. Тиймээс төрийн өндөр албан тушаалтаны нэрийг барьж мөрдөн байцаалтад нөлөөлөх гэсэн байж болзошгүй гэж үзэж байгаа” гэж хэллээ. Энэ үндэслэлээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс дээрх зүйлийг бичсэн “цаасыг” шалгаж эхэлсэн байна.
Харин бид энэ мэдэгдлийн дараагаар Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандоржтой холбогдож дээрх албан бичгийн талаар тодруулсан бөгөөд тэрбээр “Өнөөдөр миний нэр хүндийг үндэслэлгүйгээр гутаан доромжилсонд харамсч байна. Тэр албан бичиг минийх мөн ч ард нь бичигдсэн зүйлийг би мэдэхгүй. Ер нь миний бичиг баримтууд ажлын өрөөнд эсвэл автомашинд гар цүнхэнд гэсэн гурван газарт л байдаг. Харин тэр бичиг цүнхэнд байсан. Төв аймгийн урьдчилан хорих төвд очиж өмгөөлүүлэгчтэйгээ (Л.Гансүхтэй) уулзах үеэр би цүнхээ жижиг хайрцаганд үлдээж ордог. Тиймээс би энэ үеэр дээрх албан бичгийг хулгайлсан болов уу, гэж хардаж байна. Өмнө нь ч гэсэн олон бичиг баримт алдагдаж байсан. Ер нь, АТГ намайг удаа дара дуудаж дарамталсан. Л.Гансүхийг өмгөөлөх хэрэггүй, чи цаашид их олон хэрэг дээр ажиллана. Эвгүй юм болно шүү зэргээр сүрдүүлсэн” хэмээн хэлсэн юм. Тиймээс тэр шүүхэд нэхэмжлэл гаргаж эцсээ хүртэл явна гэдгээ хэллээ.

Баримтгүйгээр их хэмжээний мөнгө авсан
байж болзошгүй


Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулахаас сэрэмжлэх зорилгоор сэжигтэн, яллагдагч, шүүгчдэгчдийг цагдан хорьдог. Ингээд “Нүүрс” хөтөлбөрийн мөнгөнөөс хувьдаа завшсан хэрэгт дараах сэжигтнүүдийг цагдан хорьж байсан (байгаа) юм.
1. Л.Гансүх, Ерөнхий сайдын ахлах зөвлөх, “Нүүрс” хөтөлбөрийн ахлагч
2. Б.Мөнгөнтуяа, Л.Ган­сүхийн эхнэрийн төрсөн дүүгийн охин (Нүүрс хөтөлбөр хэрэгжүүлж байсан “Эм Жи Эл Эс Би” болон “Эм Жи Эл Эс Би Ди” компаниудын Ерөнхий нягтлангаар ажиллаж байсан)
3. М.Тулга (“Эм Жи Эл Эс Би Ди” компанийн менежер, мөн Ерөнхий сайд Н.Алтанхуягийн УИХ-ын гишүүний зөвлөхөөр 2010-2014 онуудад ажиллаж байсан)
4. Э.Төмөрбаатар
5. Г.Батхуяг
Үүн дээр Н.Даваахүү (Сүүлд байгуулсан “Эм Жи Эл Эс Би Ди” компанийн захи­рал, Л.Гансүхийг УИХ-ын ги­шүү­нээр ажиллаж байхад түү­ний туслахаар ажиллаж бай­сан) бо­лон Эрдэнэбулган (Л.Ган­сү­хийн найзын “Эм Жи Эл Эс Би” компанийн захирлаар томилогдсон, Л.Гансүхийг Бай­галь орчны сайдаар ажил­лаж байх үед түүний туслахаар ажиллаж байсан) нарыг оролцуулан дээрх аж ахуйн нэгжүүдийн кассаас мөн харилцах дансуудаас их хэмжээний мөнгийг баримтгүйгээр авч ашигласан байх үндэслэл давхар тогтоогдсон байгаа аж. Үүнийг  үргэлжлүүлэн шалгаж байгаа учраас хэн нь хэдийг авсан гэдгийг тодорхой мэдээлэх боломжгүй байгаа юм байна.

Есөн өмгөөлөгч ажиллаж байна

Сэжигтнүүдийг цагдан хоригдож байх хугацаанд өмгөөлөгч, ар гэрийнхэнтэй нь уулзуулсан бөгөөд  Л.Гансүх (гурван өмгөөлөгчтэй) 20 удаа, Б.Мөнгөнтуяа (хоёр өмгөөлөгчтэй) 21 удаа, М.Тулга (хоёр өмгөөлөгчтэй) 10 удаа, Э.Төмөрбаатар (нэг өмгөөлөгчтэй) есөн удаа, Г.Батхуяг (нэг өмгөөлөгчтэй)  10  удаа уулзалт, эргэлт авчээ.
Түүнчлэн сэжигтнүүдийг цагдан хорих хугацаанд эмчийн үзэлгт хамруулж, шаардлагатай тохиолдолд цагдан хорих төвийн болон нарийн мэргэжлийн эмчид шилжүүлэн үзүүлж, эмчлүүлсэн байна. Тухайлбал, М.Тулгын ар гэртэй нь ярьж тохирсны дагуу Улаанбаатар-Сонгдо эмнэлэгт нарийн мэргэжлийн шинжилгээ хийлгүүлж, улмаар уг эмнэлэгт нь 18 хоногийн хугацаанд эмчилгээ хийлгүүлж, цаашид эмчилгээ хийх шаардлагагүй гэж үзсэн учраас буцаан цагдан хорих төвд шилжүүлсэн байна. Харин Мөнгөнтуяа ходоодны өрөвсөлтэй ч цагдан хорих байрны үндсэн шаардлагыг хангахгүйгээр хүндрээгүй гэж нарийн мэргэжлийн эмч нар дүгнэжээ.

Үргэлжлэл бий...

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан