Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Facebook” хэрэглэгчдийн мэдээлэл авах гэсэн хүсэлт нэмэгдсээр байна

“Facebook” хэрэглэгчдийн мэдээллийг авах гэсэн зарим орны Засгийн газрын хүсэлт энэ оны эхний зургаан сард 24 хувиар нэмэгдсэн болохыг тус компани мэдэгдлээ.  Засгийн газрууд зургаан сарын дотор 35 мянган удаа Facebook-т хандаж тодорхой хүмүүсийн хувийн мэдээлэл, мессэж харилцааны мэдээллийг гаргаж өгөхийг хүсчээ. Ер нь, сүүлийн жилүүдэд нийгмийн сүлжээний цар хүрээ өргөжиж, хэрэглэгчдийн тоо нэмэгдэхийн хэрээр хууль хяналтын байгууллага сэжиг бүхий хүмүүсийн мэдээллийг онлайн сүлжээнээс авах нь ихэссэн. Тухайлбал, өнгөрсөн жил “Facebook” компани 400 хэрэглэгчийнхээ гэрэл зураг, мессэж зэрэг хувийн мэдээллийг хууль хяналтын байгууллагад шилжүүлэн өгөх ёстой гэж АНУ-ын шүүх шийдвэрлэж байсан бол “Google” компани мөн л онлайн хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг өгөх хүсэлт энэ оны эхний хагас жилд 15 хувиар өсчээ. Улс орнуудын Засгийн газар ийм хүсэлт тавихдаа ихэвчлэн эрүүгийн хэрэг мөрдөн шалгахад хэрэгцээтэй мэдээлэл авах гэсэн зорилготой байдаг аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан