Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

М.Зоригт: Дүрмийн бус ҮЗХ-ны шийдвэр миний хувьд намын шийдвэр биш


Ерөнхий сайдыг огцруулсны дараа Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурлыг хийхээр зарлаж, өнөөдрийн 15 цагт товлосон. Энэ хурлыг дүрмийн бус гэж үзэж байгаа УИХ-ын гишүүн М.Зоригтоос зарим зүйлийг тодрууллаа.

-Та ямар учраас дүрмийн бус Гүйцэтгэх зөвлөл хуралдаж Үндсэний зөвлөлдөх хороог дүрмийн бусаар зарлалаа гэж үзэж байгаа юм бэ?
-Ер нь, Ардчилсан намаа дүрмийн болгож авахгүй бол болохоо байлаа. Монгол Улсын Үндсэн хууль, Улс төрийн намуудын тухай хуулийн хүрээнд оршин тогтнох учиртай. Гэтэл 2012 оноос хойш ҮЗХ нэг ч удаа хуралдаагүй. Нэг ч удаа хуралдаагүй гэдэг чинь дүр­мийн бус. Гүйцэтгэх зөв­лө­лийг ҮЗХ-ноос сон­гож, шинэчилж байх ёстой. Энэ Гүйцэтгэх зөвлөл шинэчлэгдээгүй. Намын дарга нь одоо болтол үүрэг гүйцэтгэгч. ҮЗХ-ноос хэдийгээр Ардчилсан намын даргаар нэр дэвшсэн ч намын Их хурлыг хуралдуулж жинхэлж авах ёстой байсан.
Тэрийгээ одоо болтол хий­­гээгүй байгаа учраас АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Алтанхуяг намыг бүрэн төлөөлөх эрхээ авч чадаагүй яваа гэсэн үг. Тэгээд ч зогсохгүй намынхантайгаа ярихгүй дур мэдэн Энхбаяртай очоод гэрээ байгуулчихсан. Гүйцэтгэх зөвлөлтэй ярилцсан гэдэг ч ротаци хийлгүй, ха­­лаа­­­сан­даа хийчихсэн.
Халаас­ныхаа хүмүүсээр хэ­лэл­цүүл­сэн болдог ч юм уу, хэлэлцүүлдэггүй ч юм уу. Энэ олон дүрмийн бус зүйлийг цэгцэлж, дураараа аашил­даг Алтанхуяг гэдэг хүнээс Ардчилсан нам салах хэрэгтэй.

-Уг нь, ҮЗХ-г хурал­дуул­на гэдэг яаралтай зүйлийн нэг болчихоод байгаа шүү дээ?
-228 гишүүнтэйгээс 30 гаруй нь аль эрт төрийн жинхэнэ албан хаагч болчихсон. Бас талийгаач болсон хүмүүс ч бий. Энэ бүхнээ цэгцлээгүй. Ротаци хийгээгүй. Өнөөдрийг болтол ротаци хийгээгүй учир шалтгаан нь Алтанхуяг эрх мэдэл, өөрийн талын хүмүүсээ авч үлдэх гэсэн оролдлогод байгаа юм. Тийм өрөөсгөл ҮЗХ хуралдуулж, шийдвэр гаргуулна гэдэг өөрөө дүрмийн бус. Тийм учраас энэ ҮЗХ-ны хуралд ганц би гэлтгүй өөр олон гишүүн суухгүй байлгүй дээ.

-Дүрмийн бус зүйлүүдээ хуралдаж байж цэгцэлж авах хэрэгтэй болно. ҮЗХ хуралдахгүй юм бол намын дүрмээр яаж шийдэх юм бэ?
-Намын дүрмээр ротаци хийхээс гадна аймаг, дүүрэг, нийслэлийн намын хороод хуралдах ёстой. Намын дүрмийн дагуу хийх ёстой ажлуудаа хийсний дараа ҮЗХ хуралдах хэрэгтэй. Ер нь, Алтанхуягийн огцорч байгааг надаас бас МоАХ-ноос болсон гэж тайлбарлаад байдаг. Явж явж өөрөөс нь болсон. Засгийн газар, Ардчилсан нам, Монгол төрийг зүгээр л хувийн компани “Хаан жимс” шигээ бодож, хандаж ирсэн. Тэрний гор гарч байгаа юм. Хэдийгээр энэ хоёр жилд нэлээн олон ажлын ард гарсан ч гэсэн энэ систем буруу ажиллаж байгаагийн илрэл. Би ийм их юм хийчихлээ, одоо юу ч хийхгүй байж болно гэсэн байдалтайгаар л 2015 оны төсвийг оруулж ирсэн. Нэг аймаг, нэг суманд ганц ч шинэ цэцэрлэг барихгүй гэлээ.

-АН-ын дүрэмд эсрэг санал өгсөн гишүүдийг хөөнө гэж заасан байдаг. Эсрэг санал өгсөн гишүү­дийг хөөх тухай яригдаад эхэлчихлээ?
-Намын дүрмийн дагуу ҮЗХ шийдвэр гаргадаг. Улс орноо, намаа ч энэ мухардал руу түлхэж яваа Алтанхуягийг энэ намаас, төрөөс холдуулсан нөхдөө хөөх юм уу. Эсвэл хэн дуртай нь очиж гэрээ байгуулан явдаг хүнийг хөөх юм уу ҮЗХ л шийднэ. Дүрмийн биш ротаци хийгээгүй ҮЗХ бол АН-ын Үндэсний зөвлөлдөх хо­роо гэж хэлэхэд хэцүү бол­сон. Тиймээс жинхэнэ на­мын гишүүдийн үзэл санааг илэр­хийлэх, намын дүрэм, журмаар сонгогдсон ҮЗХ бүрдэх ёстой.

-Өнөөдөр болох ҮЗХ-ны хурлаар гишүүдийг хөөх шийдвэр гаргачихвал хүчингүй гэж үзэх юм уу?
-Хүчингүй. ҮЗХ-ны хурлыг хууль бус л гэж үзэж байгаа. Тиймээс хуралд орох ч үгүй. Тэндээс гарах шийдвэр миний хувьд намын шийдвэр биш.

-Дараагийн Засгийн газ­рыг ямар хувилбараар бүрдүүлэх бол?
-Алтанхуягаас болоод хүмүү­сийн амьдрал хэцүүдлээ гэж жиргээчид нь бичээд бай­гаа. Үгүй шүү дээ. Өнөөдөр Монголын төр тогтвортой хэвээрээ байна. Бид Ерөн­хий­­лөг­чөө шууд сонгодог. УИХ-аа ч иргэд нь сонгодог. Гүйцэтгэх засаглал муу байвал дуртай үедээ сольдог. Японд гэхэд жилд хэдэн удаа Засгийн газраа сольж л байдаг. Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч томилогдсон, сайд нар дараагийн Засгийн газар томилогдтол үүргээ гүйцэтгэж байх даалгавар УИХ-аас авсан. Алслагдсан аймаг, дүүрэгт бол энэ үйл явдлыг тоож байгаа хүн байхгүй. Хэдэн улстөрчид л хямарч байгаа биз. Ер нь, ажил хийхгүй гэсэн хүмүүсийг хоёр жил тэвчихийн оронд хэд хоног зараад засгаа солиход Монгол илүү хожно.

-Шинэ Ерөнхий сайдаар ажил­лах хүнийг та хэн байх бо­­ломжтой гэж харж байгаа вэ?
-Дараагийн Засгийн газрыг “давхар дээл”-гүй байна гэж харж байгаа. Илүү мэргэшсэн, үндэсний эв нэгдлийг илэр­хийлсэн Засгийн газар байх болов уу гэж бодож байна. Манлайлах үүргээ Ардчилсан нам барьсаар байна. Гэхдээ улс төр, эдийн засгийн энэ хямралтай байдлаас гарахын тулд тэр, энэ нам гэлтгүй нэг санаа зорилго дээр эвлэлдэн нэгдэх хэрэгтэй. УИХ-д суудалтай бүх нам, эвсэл хамтарч ярилцаад хямралаас яаж гарах вэ, дунд хугацааны зорилт нь юу байх, эдийн засгаа яах вэ, өрөө хэрхэн төлөх зэрэг зүйлүүдээ тогтож аваад нэг санаа бодолтой болох нь чухал. Тэрний дараа хэнээр энэ ажлыг хийлгэхээ хамтарч ярьж шийдэх ёстой.

0 Сэтгэгдэл
gaj donton
эр хүн
Яг үнэн. Хууль бус хурал шүү.
Чи бол жинхэнэ улс төрийн ***** гэдэгээ баталлаа.Чиний улс төрийн карьер ингээд дуусч байгаа юм шүү урвагчаа.
deer setgegdel bichsen 1 nuhur baina.Altanhuyag ardchilsan namd baihad turiin alband ajild orson hun baina.Oboo mungutei bolj baisan hun baina.Denzen gedeg hun baina,Halimag ustei hun baina.
zorigt good
Хөөе Дүлзэн чи бол АН-н гишүүн биш болсон,Зоригт гэдэг нэрч чамд байхгүй болсон,зөвхөн Дүлзэн.
Hugiin amitan, durmiin daguu chamaig huuh bolno. Japan l gene ter oron chine uls tur n manaihaas tes uur togtson uls hudlaa haa holoos jishee tataad uuriiguu umuuruh hereggui, er n ue ueiin urvagch dulzenguud mongoliin turiig samarch baina shuu, chi uuruu haanaas ireed u gej ***** baigaa um be
Энэ сэтгэгдэлүүдийг нэг л хүн бичээд байгаа нь мэдрэгдээд бн Харин ч Зоригт эх оронч сэтгэл гаргасан иргэний зоригтой улс төрөө гэсэн сэтгэлтэй зоригтой улс төр ч бн
энэ нэг эрхийн балай юу гээд хэндээ эрхлээд байгаа Багаар ажиллаж чадахгү йсанаа зорилго нийлэхгүй бол гараач дээ Ганцаараа хэнд ч хоригдохгүй эрхлээд жиргээд цээжээ дэлдээд явж байгаач Эсвэл тэр Жэнкотойгоо нийлж нам байгуулдагсанжуу
Ардчилсан нам үнэхээр арчаагаа алдаж дуусаж байнаа хөөрхий гэж.Угаасаа бүтэхгүй улсуудын бөөгнөрөл ийм л хувь тавилантай байдаг жам юм хойн
зоригтоо чи дүрэм зөрчихөөд юу хуцаад байгаа юм бэ. дуугүй зайл л даа
Ардчилсан нам ах нам МАхН ын задарсан шиг задарч байгаа юм бишүү
УИХ-ын гишүүн хүн ийм хүүхэд шиг юм яриад сууж байна гэдэг монгол төрийн гутамшиг гэж үүнийг хэлэх байх даа. өөрөө энэ ҮЗХ-ны шийдвэрээр нэр дэвшиж байсан биш билүү?
УИХ-ын гишүүн хүн ийм хүүхэд шиг юм яриад сууж байна гэдэг монгол төрийн гутамшиг гэж үүнийг хэлэх байх даа. өөрөө энэ ҮЗХ-ны шийдвэрээр нэр дэвшиж байсан биш билүү?
ЧИ 2 ЖИЛИЙН ӨМНӨ СОНГУУЛЬД АН- С ДЭВШИЖ БАЙХ ҮЕИЙН БИЧЛЭГЭЭ ХААЯА НЭГҮЗЭЭД АЗТАЙ БАЙСАН ҮЕЭЭ ДУРСААД ҮХДЭЛ МЭТ АМЬДАРДАА
End bichsen humuus neg uym buruu oilgood baih shig, Ardchilalaa oilgo Neg hunii gart orno gej uy baisiin, Nambariin Altanhuyag boloh gedeg bna shdee Altanhuyag. Ogtsoruulsan ni zuv
ЧАМТАЙ ХҮНГҮЙ ЭЗГҮЙ ХЭЭР НЭГ ТААРАХ ЮМСАН. ЯМАР НУДАРГАТАЙГАА ЦЭЭЖИНД ЧИН ЦУС АМТАГДУУЛЖ, УУШИГНЫЧИНЬ ГУРВАН СУДАС ТАСАРТАЛ ГАНЦХАН ШААГААД ЭЛСЭН БУЛНА ГЭЖ МЭДЭЭРЭЙ. ЭНЭ ХЭДЭН УРВАГЧ ДОТОР ХАМГИЙН ӨЧҮҮХЭН ХЭНЧ ТООХООРГҮЙ БӨӨС Л ДӨӨ. ЕРДӨӨ УРВАГЧ Л БОЛ УРВАГЧ ШҮҮДЭЭ. ДӨНГӨЖ САЙХАН ОРЖ ИРЧХЭЭД ҮЗХ-НЫ ХУРАЛ ГЭЖ ЮУ БАЙДГИЙГ МЭДЭХГҮЙ ХЭВТЭЖ ЁСТОЙ ХУЦВАА. МУУ ХУЛГАЙЧАА ЧИ ДАХИЖ ХЭЗЭЭ Ч ТЭР ХУРЛЫГ МЭДЭХЧГҮЙ ОРОХ ЭРХ Ч ГҮЙ. ЧАМААС АН-ЫН ТОЙРГИЙГ БУЦААЖ АВАХ АСУУДАЛ УДАХГҮЙ БОСГОНО. ШОРОНД ОРОХГҮЙГЭЭ Л САЙН БОДООРОЙ. ДАРААГИЙН УДАА СПИСКЭЭР ОРСОН З.ЭНХБОЛД ЭЭЛЖЭЭ ХҮЛЭЭЖ БАйГАА
Нүхэнд нь ус цутгахаар гарч ирдэг зурамны гөлчгий шиг өчигдөр өөрийнхөө намаас урваж орж ирсэн энэ хог намын дүрэм ярьж гэнэ. Гуцваа чамд намыг мэдүүлнэ гэж юу байсий. Чи хөөгдчихөө биздээ. Дараагийн удаа УБ-аас тэгээд монголоос зугатах юмуу хөөгдөх болно. АН-ын хар мянган гишүүд муу урвагчдыг хэмэлж идэхэд бэлэн байна.
ЧАМАЙГ ХӨӨХ ЭСЭХ ЯРИА БАЙХГҮЙ ХӨӨГДЧИХСЭН 3 ДАХЬ НАМАА БОД. ТЭР БОЛ ГАЛИНАГИЙН ФАШИСТ НАМ БАЙХ МАГАДЛАЛ БАЙНА
buruu l yariad bha daa bag bol bag snig nam bol nam snig negdmel baikh estoi ternees bisn uls oron ene ter gej hudlaa hevleliin baatariin durd togloh hereggui
өөрийнхөө унаж байгаа завийг муу зүгийн хар мангастай нийлээд өшиглөөд байх юм даа.Завь үгүй бол цаашаа яаж явах юм.Олон юм хуцаад байгаа чиний энэ байдал олон түмэнд таалагдахгүй байна.Хийгээд хэрэглээд байгаа зүйлүүд чинь хэний гаьяа гэж мунхаглана вэ
Ene hun bur balairchihjee. Yuuuuuuuuuuu yariad bgaan ve? Turiin hyamral gunzgiirch bn. Turiin ajil zogsloo. Ard tumiin hamgiin setgel ni uvduj ajiglaj bn. Yuruu tulheed bnaa ENE HUN
Нүхэнд нь ус цутгахаар гарч ирдэг зурамны гөлчгий шиг өчигдөр өөрийнхөө намаас урваж орж ирсэн энэ хог намын дүрэм ярьж гэнэ. Гуцваа чамд намыг мэдүүлнэ гэж юу байсий. Чи хөөгдчихөө биздээ. Дараагийн удаа УБ-аас тэгээд монголоос зугатах юмуу хөөгдөх болно. АН-ын хар мянган гишүүд муу урвагчдыг хэмэлж идэхэд бэлэн байна.
АН өөрийн гэсэн дүрэм байхгүй балмад танхайчуудын бөөгнөрөл , АН төр засгийн ажил нурааж байна энэ намд ардчилал дүрэм журам алга бүтэн хоер жил хурал хийж санал бодлоо ярилцаагүй дан ганц Сталинч арга байрилаар төр барьсан нам
АН өөрийн гэсэн дүрэм байхгүй балмад танхайчуудын бөөгнөрөл , АН төр засгийн ажил нурааж байна энэ намд ардчилал дүрэм журам алга бүтэн хоер жил хурал хийж санал бодлоо ярилцаагүй дан ганц Сталинч арга байрилаар төр барьсан нам
АН өөрийн гэсэн дүрэм байхгүй балмад танхайчуудын бөөгнөрөл , АН төр засгийн ажил нурааж байна энэ намд ардчилал дүрэм журам алга бүтэн хоер жил хурал хийж санал бодлоо ярилцаагүй дан ганц Сталинч арга байрилаар төр барьсан нам
tanai namin ardchilal haana baina. yneniig hellee geed huuh yumuu he he am ajil 2 ni ald delem zuruh yumaa
өөрийгөө мөнх гэж бодоод бгаа юмуу болино биз дээ
Нүхэнд нь ус цутгахаар гарч ирдэг зурамны гөлчгий шиг өчигдөр өөрийнхөө намаас урваж орж ирсэн энэ хог намын дүрэм ярьж гэнэ. Гуцваа чамд намыг мэдүүлнэ гэж юу байсий. Чи хөөгдчихөө биздээ. Дараагийн удаа УБ-аас тэгээд монголоос зугатах юмуу хөөгдөх болно. АН-ын хар мянган гишүүд муу урвагчдыг хэмэлж идэхэд бэлэн байна.
tanai namin ardchilal haana baina. yneniig hellee geed huuh yumuu he he am ajil 2 ni ald delem zuruh yumaa
Хөөрхий минь, хөөгдөхдөө тулаад дүрмийн бус, дүрмийн бус гэсээр унах юм байна л даа.
Xaan Jims uu xi xi xi….
Хамгийн их уншсан