Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Х.Тэмүүжин гишүүн ээ, мөнгөтэй тендэр хэн сурагласныг шударгаар хэлчих


-Хууль зүйн сайд хууль бус үйлдлийг хаацайлж явсан хэрэг үү-

Гурав дахь жилдээ орж байсан Шинэчлэлийн Засгийн газрыг өнгөрсөн гурав дахь өдрийн УИХ-ын чуулганаар огцруулахын өмнөхөн Хууль зүйн сайд Х.Тэмүүжин гурван санаа хэлж, гурвууланг нь харамсалтай л байна гэсээр дуусгав. Тэр гурван харамслын дундахыг нь чихнийхээ хажуугаар зүгээр өнгөрөөх боломж алга. Яагаад гэвэл тэнд хууль бус үйлдэл хийгээд хууль бус үйлдлийг нууж өнгөрөөсөн Хууль зүйн сайдын хууль бус үйлдэл багтаж байгаа юм. Хууль сахиулахын төлөө сэтгэл тавин ажилладаг хүн бүрийн хамгийн том дарга мөртлөө хууль зөрчсөн, зөрчихийг завдсан хүнийг зүгээр л явуулчихсан хэрэг болжээ. Тэрээр “Ажил ярих болов уу гэж горьдоод л харахаар ах эгчээ ажилд оруулчих юмсан.

Ам нь нээгдэх болгондоо ахиухан мөнгөтэй тендер байна уу гэж орж ирдэг хүмүүс хамгийн шударга, хамгийн чухал ярианы өнгөн дээр гараад жүжиг тавиад байгаад бас харамсаад байна” хэмээсэн. Нэгдүгээрт, Ашиг сонирхлын тухай хууль зөрчсөн буюу зөрчихийг завдсан нөгөө этгээд нь Хууль зүйн сайдтай ажил ярих эрхтэй гэхээр албан тушаалтай нэгэн байж таарах нь. Гэхдээ тэр хүн ажилгүй юм уу, хувиараа бизнес эрхэлдэг ах, эгчтэй байгаа юм. Тэгээд ямар нэг шалтгаанаар төрийн албанд, тэр тусмаа хууль зүйн салбарт ажилд оруулчихъя гэж сэтгэлээ чилээдэг нэгэн аж. Хоёрдугаарт, түүн­тэй ажил ярих эрхтэй албан тушаалтан нь амаа нээ­дэг, нээхээрээ л тендер гуй­­даг, гуйхаараа ахиухан мөнгөтэйг нь шилж сонгох гэдэг муухай зантай нөхөр юмдаг уу. Тэгээд зогсохгүй хамгийн шударга, хамгийн чухал ярианы өнгөн дээр Х.Тэмүүжин сайдын өмнүүр дайрч гардаг “жүжигчин” нөхөд байж таарлаа. Ингэж албан тасалгаанд амин хувийн ашиг сонирхлоо эн тэргүүнд тавьж, хуулийн салбарыг бүхэлд нь алгасаж, дээгүүр нь алхаж гараад сайдтай нь шууд нүүр тулаад увайгүй тулган шаардлагаа л ам нээх бүртээ хэлэх эрхтэй хүн хэд билээ. Түүний цоллож, хандсан этгээд өөрөө биш учраас бусад 75 эрхмийн хэн нэг юм уу зарим хэдээс гарцаагүй. Чухам тэр нөхөр сөрөг хүчин МАН дотор байна уу, “эерэг хүчин” АН дотроос уу, эсвэл эвсэл байгуулж хамтрагч, бие даагч гурвалаас уу гэдэг тодорхойгүй. Хамгийн чухал сэдвээр хамгийн их ярьж, нүүрэнд байдаг хүн хэн билээ. Ингээд нэхэн бодоод байвал хэн нь тийнхүү хэл амаа билүүдэж, хамаатан саднаа хууль давуулах гэж байсныг таамаглахаас хэтрэхгүй юм.
Гэхдээ асуудал үүгээр дуусчихгүй. Х.Тэмүүжин сайдын хэлсэн үг нь хийгээгүй үйлдлийг хариу нэхэх аж. Хэрэв түүний хоёр дахь харамсал эзэн биегүй, оргүй хоосон зүйл биш л бол Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль зөрчихийг шаардсан, шахсан, тулгасан хууль бус хэрэг болж таарна. Дээрх “урт нэртэй” хуулийг 2008-2012 онд Х.Тэмүүжин сайд сөрөг хүчний сул гишүүн болж парламентад анх удаа сонгогдохдоо санаачилж, сурталчилж, ухуулж ухааруул­саар батлуулсан гавьяатай нэгэн. Гэвч өөрийн гараар өлгийдөж, бойжуулсан хуулийн­хаа хэрэгжилтийг өнөө­дөр үл тоомсорлож, үзсэн ч үхсэн юм шиг чимээгүй өнгөрөөхөөр шийдсэн нь өөрт нь гай чирч, хариуцлага дагуулна. Хэрэв Н.Алтанхуяг Н.Энхбаяртай дур мэдэн гэрээ байгуулаагүй бол, түүнийг нь М.Зоригт гишүүн цочирдон хүлээн авч Засгийн газрын эсрэг босоогүй бол, Э.Бат-Үүл идэвхтэй реакц үзүүлээгүй бол Шинэчлэлийн Засгийн газар өнөөдөр шинээр дөрвөн сайдаа танхимдаа хүлээн авч, төсвөө батлуулахаар ханцуйгаа шамласан хэвээр ажиллах байсан. Тэгсэн бол Х.Тэмүүжин сайд өрөөндөө, албан тасалгаандаа, Төрийн ордондоо дээрх хууль бус шахалт, шаардлага, дарамт тулгалтыг сонсч хүлцсээр, чимээгүй хав дарсаар байх байсан хэрэг үү. Ерөнхий сайдын суудал ганхаж, өөрийнх нь сайдын алба давхар чирэгдэхийн цагт “үхэхдээ үхэр буугаа тавина” гэгчээр хоёр дахь харамслаа ил гаргасан хэрэг үү.
Юутай ч, хуультай зүйл хуулиараа, хариуцсан Авли­га­тай тэмцэх газар гэдэг байгууллагаараа явж шийдэгдэх нь шударга ёс, ёс зүй мөн. Х.Тэмүүжин сайдын хэлсэн үгний цаад эзэн бие хэн бэ гэдгийг тодорхойлох зайлшгүй шаардлагатай. Энэ үйлдэл үнэ хүндээ алдчихаад байгаа Монголын төр дэх идээ буглаа, хорт хавдар учраас жижиг гэлтгүй, ганц хоёр гэлтгүй цэвэрлэж байж бие эрүүлжиж, эмчилгээ үр дүнгээ өгөх юм.

0 Сэтгэгдэл
Тэмүүжин ой санамжаа алдсан юм чинь одоо мартчихсан байлгүй ха ха ха хэлж чадахгүй хуулийн хулхи сайд гэж энэ нөхөрийг хэлнэ
temuujin chi ugui yadaad mongol zan zanshlaa meddeggui yum uu dandaa shanaagaa tulj muu yorolj bh yum mongoloo yos zanshlaa medchiheed yum hii uuriiguu zasaagui bj chinii turuu zasah gej yu bdag yum
ЧИ ХУУЛЬ ЗҮЙН САЙД АСАН Ц.НЯМДОРЖООС ИЛҮҮ ГАРАХ ЮМ АЛГА ЯГ АДИЛХАН ЮМ ЯРИАД Л СУУЖ БАЙХ ЮМ.
ajil yarih nuu gej goridoj haragdaach.yantgar hatan shig yarvaisan yum huntei c dugarahaargui ih zantai bolj bsn daa,sarangerel handii n darj dee
Temuujingiin umguulugch gekh,Batbayar gegch unekheer daam garchikhsan ***** baina.Khuuli bus asuudluuugiig bugdiig ni umguulnu genee,tsagdaa minii gart baingaa gej kheleed mungu avdag gene shuu
Овоо босгоогуй бол шаазгай суудаггуй мэддэггуй юм уу.чиний харьяа газруудаар чиний жолооч туслах бууны нохой гэж нэрлэдэг нехдууд дарга сэтэртэй тэнэгтээд л багталцахаа больтлоо сууж бай
Hudalchaa nerii n hel
Наад ***** чинь худлаа шудрага царайлж байгаа юм.адгийн шаар, ***** дон жуан
Энэ хүн хуульч мөн үү эсвэл зүгээр л диплом ромботой сэхээтэн нэрт үү?
xudalch yanxandagch baga nasbii xuuxdiig *****-d uruu tatsan . er n uuruu bol jinxene xuuliig ulandaa gishgesen nuxur bj bas es zui yarina. ene uuruu xen be? Gansuxiig Altanxuyagtai ergej ochixdoo l xuulia ulandaa gishgee biz de. uuriig n bas ALtanxuyagtai n ter shine barisan shorond n xii
xudalch yanxandagch baga nasbii xuuxdiig *****-d uruu tatsan . er n uuruu bol jinxene xuuliig ulandaa gishgesen nuxur bj bas es zui yarina. ene uuruu xen be? Gansuxiig Altanxuyagtai ergej ochixdoo l xuulia ulandaa gishgee biz de. uuriig n bas ALtanxuyagtai n ter shine barisan shorond n xii
xudalch yanxandagch baga nasbii xuuxdiig *****-d uruu tatsan . er n uuruu bol jinxene xuuliig ulandaa gishgesen nuxur bj bas es zui yarina. ene uuruu xen be? Gansuxiig Altanxuyagtai ergej ochixdoo l xuulia ulandaa gishgee biz de. uuriig n bas ALtanxuyagtai n ter shine barisan shorond n xii
Ardchilsan namiin her hundiig shavart hutgasan , Altanhuygiin zasgiin gazariig unahad ih uureg guitsegtesen nuhur duu.
tender surah u ni buruu baigaan. medeelel l asuuj bna sh dee, ugtaa bol tender il baih yostoi sh dee..
чаддаг юм бол нэрийг нь хэлээд ярих хэрэгтэй чадахгүй байж худлаа шударга царайлж жүжиглэх хэрэг байна уу
чаддаг юм бол нэрийг нь хэлээд ярих хэрэгтэй чадахгүй байж худлаа шударга царайлж жүжиглэх хэрэг байна уу
xudalch yanxandagch baga nasbii xuuxdiig *****-d uruu tatsan . er n uuruu bol jinxene xuuliig ulandaa gishgesen nuxur bj bas es zui yarina. ene uuruu xen be? Gansuxiig Altanxuyagtai ergej ochixdoo l xuulia ulandaa gishgee biz de. uuriig n bas ALtanxuyagtai n ter shine barisan shorond n xii
huuliin said baij huuli zurchsun uildel hiigeed baidag yum bish u. hunii knop duraaraa darj sanal ugsun ni neted tavigdsan bsan.
odoo neriig n helchihee. shydarga eseh n odoo l haragdana daa
hezee ch helj chadahgui naadahi chini hulchgar amitan
hudlaa yaridag jyjigchin ene Temyyjin
Тэрээр “Ажил ярих болов уу гэж горьдоод л харахаар ах эгчээ ажилд оруулчих юмсан. Ам нь нээгдэх болгондоо ахиухан мөнгөтэй тендер байна уу гэж орж ирдэг хүмүүс хамгийн шударга, хамгийн чухал ярианы өнгөн дээр гараад жүжиг тавиад байгаад бас харамсаад байна” хэмээсэн тэр хүн хэн бэ та нэрийг нь зарлах хэрэгтэй,
hezee ch helj chadahgui naadahi chini hulchgar amitan
Хамгийн их уншсан