Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Алтанхуяг огцорсныг гадаадын хэвлэлүүд авлигатай холбон мэдээлж байна


Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг УИХ огцруулсан тухай сүүлийн хоёр өдөр гадаадын хэвлэлүүд онцлон бичиж байна.

Синьхуа агентлагийн  russian.news.cn сайтад “Энэ асуудлыг хэлэлцсэн парламентын хуралдаанд 66 гишүүн оролцсоноос 36 нь буюу 54,5 хувь нь Н.Алтанхуягийг Засгийн газрын тэргүүнээс огцруулах санал өгчээ. Ерөнхий сайдыг огцруулах санал өгсөн сөрөг хүчний санал дээр эрх баригч Ардчилсан намын найман гишүүн нэмэгдсэн байна. Парламент дахь МАН-ын бүлгийн 26 гишүүн дээр эрх баригч эвслийн хоёр гишүүн нэмэгдээд Засгийн газрын тэргүүнийг огрцруулах талаар УИХ-ын даргад өнгөрсөн аравдугаар сарын 16-нд санал өргөн барьсан юм. Эндээ тэд эдийн засгийн хямрал гүнзгийрч ард түмний амжиргаа доройтсон, төсвийн хууль зөрчсөн, улсын гадаад өр нэмэгдэж, авлига өссөн гэсэн шатлгаануудыг дурджээ” гэсэн байна.
Харин Оросын Лента.ru  сайтад “Монголын парламент олонхийн саналаар Ерөнхий сайд Норовын Алтанхуягийг огцрууллаа. УИХ-ын гишүүдийн үзэж байгаагаар улс орны эдийн засгийн байдал доройтсоны төлөө түүнд ийн хариуцлага тооцож байгаа юм байна. Үүнээс гадна түүнийг бас гадаадын хөрөнгө оруулалтыг бууруулсанд буруутгаж байна. Дэлхийн зах зээлд нүүрсийн үнэ унахад  уул уурхайгаас хэт хамааралтай  монголын эдийн засаг унаж байна”  гэжээ.
russian.rt.com сайтад харин “УИХ-ын гишүүд Ерөнхий сайд Н.Алтанхуягийг  улс орны эдийн засагт гадаадын хөрөнгө оруулалт эрс буурсан, эдийн засаг хямарсанд буруутган огцрууллаа” гэсэн байна.

Белорусын belta.by сайтад “Монголын парламент Ерөнхий сайд Норовын Алтанхуягийг огцрууллаа. Ерөнхий сайдыг огцруулахын төлөө УИХ-ын 66 гишүүний 34 нь санал өгчээ. Монгол Улсын эдийн засаг доройтож, гадаадын хөрөнгө оруулалт эрс буурсанд түүнийг буруутган огцруулсан байна. 2012 оноос Ерөнхий сайдын алба хашиж байгаа Н.Алтанхуяг өмнө нь Сангийн яам, ХААҮЯ-ыг тэргүүлж байсан юм” гэжээ.

Америкийн “Вашингтон пост” сонины  washingtonpost.com  сайтад “Монгол улсын парламент лхагва гарагт Ерөнхий сайдаа улс орны эдийн засгийн хөгжлийг удаашруулсан, түүний захиргааны нь хүмүүс авлигад автсан хэргээр буруутган огцрууллаа. “Ерөнхий сайд бас өөрийн намын хууль тогтоогчдын итгэлийг алдсан” хэмээн Улстөрийн судалгааны фирмийн шинжээч Амгаланбаатарын Дагдандорж хэлж байна. “Ерөнхий сайд Алтанхуягийн ойрын хүрээллийнхнээс АТГ баривчлан мөрдөн шалгаж байгаа нь түүнд итгэх итгэлийг бууруулж байгаа” гэж тэр хэлжээ.
Тус улсын АТГ Ерөнхий сайдын ахлах зөвлөх, Байгалт орчны сайд асан Л.Гансүхийг нийслэлийн гэр хороололд тараах нүүрсний хөрөнгөнөөс завшсан хэмээн баривчлан шалгаж байгаа юм. Н.Алтанхуягийг бас төрийн байгууллагын гэрээ хэлцлийг өөртөө ашигтай болгохын тулд гэр бүлийнхэн, төрөл төрөгсдөдөө найр тавьж улсын хөрөнгө завшсан гэж буруутгаж байна.
Үүний зэрэгцээ Н.Алтанхуягийг нэг жилийн өмнө 17,5 байсан эдийн засгийн өсөлтийг 6,3 хувь болтол бууруулсан гэж буруутгажээ. Монголд орж ирэх гадаадын хөрөнгө оруулалт эрс буурч, Засгийн газар, уул уурхайн Rio Tinto компанитай хийх хэлэлцээр сунжирсанд ч түүнийг буруутай гэж байгаа юм” гэсэн байна. 

ВВС агентлаг болохоор “Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг парламентын олонхи түүн дотор өөрийн нь намын гишүүд оролцоод огцрууллаа. Түүнийг хариуцлагагүй байдал, авлига, гэр бүл ойр дотныхондоо найр тавьж улсыг хохироосон гэж буруутгаж байна. Байгалийн баялгийн асар их нөөцтэй Монгол Улс сүүлийн хэдэн жил эдийн засаг нь эрчимтэй өсч байсан ч энэ нь огцом буурч, гадаадын хөрөнгө оруулалт багасан имфляц өссөн юм.
    
Н.Алтанхуягийн ахлах  зөвлөх, Байгаль орчны сайд асан Л.Гансүхийг долдугаар сард улсын хөрөнгө завшсан хэргээр баривчлан шалгаж байгаа. Түүнийг  нүүрс хөтөлбөрийн хүрээнд гэр хороолол дахь бага орлоготой иргэдэд тараах нүүрсийг өндөр үнээр борлуулж дундаас нь мөнгө завшсан гэж буруутгаж байгаа юм” хэмээжээ.

0 Сэтгэгдэл
Дэлхийн томоохон Агентлагууд хэзээ ч худал, ул суурьгүй мэдээлэл тавихгүй л дээ
Gadaadiin hevlel zov medee bichsen baina
үнэнч шударга ажилдаг хүн Монголд байна уу. Ирээдүйн Монголын төлөө юу, ирээдүйн их хурлын суудлын төлөө юу, ялгаатай юу, үр дүн нь энэ үү
Үнэн юм л бичсэн байна ш дээ. "Авилгын тухай" хуулиа нэг уншихад илүүдэхгүй. АН-ын "гар хүрдэрвэл" авилга биш байдаг, бусад нь авилгад өртсөн байдаг, ийм байж таарах уу. Харин нь ардчилал ярьж байгаам бол эсрэгээрээ байх ёстой. ЕР АН+МАН+БУСАД НАМУУДЫН зөнөгтөнгүүд үхэж дуусч байж Монголд жинхэнэ ардчилалын урь орж "магадгүй".
Enew shorond oroh ni l dee
Ene N.Altanhuyag ih ail ruu yavlaa shuu, yana aa
Medleg chadvargui torliin a/haagchidaa tsool, 1 hun hiih zyiliig 5 uulaa hiihee boli, tor bol zuvhun nuhtsul burduulne, busdiig bid bid buteej saihan amidardag yum shuu, hichee butee bid bol uhaan tuguldur er busiin ard tumen shu, gehdee buruu tald tarhiaa hogjuulsen PM bolon toiron hureelegch nariig shalgaj eruul saruul niigemd emh tsegtstei hog shoroo hor burtag ugui enh tunh amidarzgaayaa..
denzeng shalgaachee, odoo gadagshaa handsan zuil hiih heregtei, bid dollar mash ih hemjeegeer oruulj ireh heregtei, buh ariljaanii bankuudad tov banknaas uureg uguh hetegtei ter ni money transfer t to insi bol 100 % cholool, bas valut oloh yamar arga charga bn bugdiig hai, nooluuraa 1 mor une iig n togtvortoi bolgoj XAA n birjee buren togoldor bolgo, bugd busee chsngal, gehdee on
tsavgants tsaraitai avilgach
Алтанхуяг манай улсын нэр хүндийг дэлхийд гутамшигтай болголоо
одоо манай улс авилгаар дэлхийд нөгөө моринд цол өгдөг шиг ерөнхийлөгчид алдарт авилгачдын тэргүүн гэж цол өнөх байх аа. Дэнзэнтэнгүүдийг хатуу шүүх цаг ирнэ. ийм тэнэг баг хорооны засаг даргаас илүү сэтгэхгүй хорон муу санаа заль мэхтэй хүнийг ЕС аар томилоод монгол бүрэн дампуурлаа. нөгөө дэнзэн нь ҮЗХ хуралд сууж байна лээ
Хамгийн их уншсан