"Өнөр бүл" хүүхдийн асрамжийн төв 50 нас хүрлээ
Францын Версалийн хааны ордны дуурийн театрын найрал хөгжимчид Монгол Улсад анх удаа тоглоно
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
МАН газрын наймаачдыг зарлах сонсголоо цуцлав
Улаанбаатарт өдөртөө 15 градус дулаан байна
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо
Зөвшөөрөлгүй хашаа хайс, хаяг, сурталчилгааны самбарыг буулгаж байна
Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжлөн батламж гардууллаа
Нутгийн зарим хэсгээр бороо, нойтон цас орно
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 25 байршилд зохион байгуулна
Британийн хатан хааны аминд халдах гэж байжээ
Британийн хатан хаан Елизавета II-ын амь насанд халдах гэж байсан лалын шашинтан дөрвөн хүнийг тус улсын цагдаагийнхан баривчилсан тухай The Sun мэдээллээ.
Хэвлэлд бичсэнээр бол алан хядагчид Дайнд болон зэвсэгт мөргөлдөөнүүдийн үеэр амь алдсан бриатнийн цэргүүдийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээнд хатан хааныг оролцох үеэр баасан гарагт аминд нь халдах гэж байжээ. Гэмт этгээдүүд хатан хааныг Альберт-Холлед явах үед нь хутгалахаар төлөвлөж байсан бололтой. Харин тэдэнд галт зэвсэг байсан эсэхийг мэдээлээгүй байна. Цагдаагийнхан 19-27 насны дөрвөн этгээдийг саатуулсны хамгийн залуу 19 настай Юсуф Саидыг Хай-Уиком дэх ээжийнх нь гэрээс баривчилжээ. Зарим эх сурвалжийн мэдээгээр тэр Пакистанаас саяхан буцаж ирсэн юм байна. Тэр дөрвийг байцааж эхэлсэн боловч өөр холбоо сүлбээ болон хатан хааны амь насанд халдах гэж байсан тухайгаа мэдүүлэхгүй байгаа гэнэ.
Букингемийн ордныхон хатан хааны албан ёсны арга хэмжээнүүдэд оролцох хуваарийг өөрчилжээ.
Сэжигтнүүд “Лалын улс” бүлэглэлтэй холбоотой эсэх талаар мэдээлээгүй байна.
Хэвлэлүүд үүний өмнө Ирак, Сирид байлдаж байгаа лалын хэт даврагсад АНУ болон Европт халдлага зохион байгуулах гэж байна хэмээн мэдээлж байсан юм.
Букингемийн ордныхон хатан хааны албан ёсны арга хэмжээнүүдэд оролцох хуваарийг өөрчилжээ.
Сэжигтнүүд “Лалын улс” бүлэглэлтэй холбоотой эсэх талаар мэдээлээгүй байна.
Хэвлэлүүд үүний өмнө Ирак, Сирид байлдаж байгаа лалын хэт даврагсад АНУ болон Европт халдлага зохион байгуулах гэж байна хэмээн мэдээлж байсан юм.
0 Сэтгэгдэл