Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сангийн сайд хувьцааны тухай танилцуулна

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаантай. Энэ өдрийн хуралдаанаар Сангийн сайд Д.Хаянхярваа хамгийн анхаарал татсан танилцуулгуудыг хийх нь. Тэр хувьцааны тухай, хөгжлийн бэрхшээлтэй болон ахмад настнуудад олгох нэг сая төгрөгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зээлийн хэлэлцээрийн тухай мэдээлэл хийх юм. Мөн Байгаль орчны сайд Д.Цогтбаатар гадаадад гаргах эдлэг шонхорын тоог тогтоох гэнэ. Үүнээс гадна Э.Бат-Үүл, Б.Батбаяр нарын санаачлан боловсруулсан Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай, Э.Бат-Үүл, С.Баярцогт нарын санаачлан боловсруулсан Тариалангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай хэлэлцэх юм байна.

Б.Заяа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан