Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАН ирэх сонгуульд цөөнх болно гэж АН-ынхан зөгнөв

УИХ-ын чуулган өнөөдөр хаалтын хуралдаанаа хийлээ. Энэхүү хуралдаанаар УИХ-ын дэгийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Дээрх асуудлыг хэлэлцэх үед Н.Батбаяр гишүүн “Энэ удаагийн чуулганаар намын бүлгүүд завсарлага авдаг асуудлыг нэг мөр цэгцлэх ёстой байсан юм. Гэтэл тэгж чадсангүй. Өнгөрсөн дөрвөн жилд намын бүлгүүд хугацаагүй завсарлага авснаас болж олон хуулийг хэлэлцэх хугацаа сунжирсан” хэмээн гомдол мэдүүлэв. Ерөнхий сайд С.Батболд ийн хариу барив. “Нэргэсэн хойно нь хашгирав гэгчээр энэ асуудлыг одоо яриад яахав. Ер нь бол өнгөрсөн дөрвөн жилд АН-ын бүлгийнхэн завсарлага авдаг байсан шүү. Ирэх чуулганы хэлэлцэх асуудлын эхэнд нь оруулъя” гэлээ. Гэвч үүнд АН-ынхан таатай хандсангүй. Р.Гончигдорж гишүүн “МАН-ынхан ирэх сонгуульд цөөнх болохоо мэдэж байна. Тиймээс дээрх асуудлыг хэлэлцсэнгүй” хэмээн хариу барив.

П.Ариун

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан