Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АН-ын бүлэг Р.Амаржаргалыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх хүний тухай   удаан хэлэлцсэний эцэст Р.Амаржаргалыг дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг 100 хувийн саналаар дэмжиж, Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр болжээ. Бүлгийн хуралдаанд АН-ын 35 гишүүнээс 27 гишүүн оролцсон байна. АН-ын бүлгийн хуралдаанд “Алтангадас” фракцынхан оролцоогүй байна. Шинээр байгуулах Засгийн газрын танхимын хувьд төдийлөн өөрчлөлт оруулахгүй байхаар фракцууд ярилцаж тохиролцсон гэж эх сурвалж мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан