Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Баярсайхан заанд хүндэтгэл үзүүлэв


ОБЕГ-ын “Аврагч” биеийн тамир, спорт хорооны дарга, онцгой байдлын хурандаа, Монгол Улсын заан Ц.Баярсайханыг ОБЕГ-ын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж болон даргын зөвлөлийн гишүүд хүлээн авч уулзан баяр хүргэлээ.
Заан Ц.Баярсайхан нь АНУ-ын Лонг-Бийч хотод 11 дүгээр сарын 1-2-ны өдөр болсон Жюү-жицү бөхийн ахмад мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний +100 кг-ын жинд барилдаж аваргын алтан медаль хүртсэн амжилт үзүүлсэн юм.  Тус тэмцээнд Монголын баг тамирчид 7 хүний бүрэлдэхүүнтэй оролцож алт, хүрэл медаль хүртсэн бөгөөд тэмцээний эхний өдөр тэрээр цэнхэр бүсийн “В-5″ 50-55 насны ангиллын +100 кг-ын жинд барилдаж алтан медаль хүртсэн.

Мөн Япон улсын Нагаёо хотод болсон Жюү-жицү бөхийн ахмад мастеруудын Азийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээний  +100 кг, үнэмлэхүй жинд барилдаж, алтан медаль хүртсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан