Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Визгүй болохоор авто осол нэмэгдэж мэднэ гэж Буриадууд болгоомжилж байна

ОХУ-ын Буриад улсын хууль сахиулагчид монгол-оросын иргэд харилцан визгүй зорчиж эхлэхээр авто замын осол нэмэгдэх байх хэмээн эмзэглэж байна.

Оны эхний 10 сард Буриадын Хиагтын районд авто осол 46 гарсан нь өмнөх оноос 7 нэгжээр нэмэгдэж 10 хүн нас барсан бол 62 хүн бэртэж гэмтжээ.

Авто ослын гол шалтгаан нь хүний хүчин зүйлээс болж байна гэж тус районы тэргүүн Александр Буянтуев мэдэгдсэн байна.
Энд Галуут нуураас Хиагт орох зам онцгой анхаарал татаж байгаа юм, одоо монгол-оросын иргэд харилцан визгүй зорчиж эхлэхээр хоёр талаас хөдөлгөөний эрчим улам нэмэгдэнэ. Ийм болохоор авто ослын тоо нэмэгдэх вий хэмээн сэтгэл зовниж байна гэж  Хиагтын районы тэргүүн хэлжээ.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг Монгол Улсад айлчлах үеэр хоёр орны иргэд харилцан визгүй зорчих хэлэлцээрт гарын үсэг зурснаар энэ сарын 14-нөөс эхлэн орос монгол иргэд визгүй зорчих болж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Hunii ail sanaa ni zovood ehellee deee. Bolovson baitsgaagaarai daa
Mongolchuud orosod gemt hereg hiiseer baigaad udahgui geree haagdana biz dee. Mahnii importoo saya avahgui gee biz dee. Dongoj ehleegui baihad shuu dee
Харин бид л санаа зовж байна даа баахан согтуу оросууд монголд ирж осол их гарах болох ви. Оросууд аюултай Украиныг яалаа. Оросууд монголд ирээд тусгаар тогтнол санал асуулга гээд бужигнуулах бий вий гэнэт л эзлэдэг фашист орон болсон шуу дээ
Оросын мафи гэж аймаар юм байнаа, үхэхээс айхгүй хүмүүс л тэгж явах байх
Яанаа орос ах нар минь!!! Манай галзуу хулганууд Урагшааааааа...
Буриадууд сэрэмжлэх нь зөв шүү. Гэхдээ манай машинтангууд дээгүүр жаалнаа. Улаан -Үүд хотоор дайрч өнгөрөх л байх. Цаашаа Эрхүү, Новосибирск гээд Москва бүр Петрбург хүртэл давхина шүү дээ. Явж өглөө, явж өгнө.
Оросын мафи гэж аймаар юм байнаа, үхэхээс айхгүй хүмүүс л тэгж явах байх
Хамгийн их уншсан