Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

О.Уранцэцэг: Яавал монголчууд европ хувцаснаас үндэсний хувцсаа илүүд үздэг болох бол гэж их боддог


Үндэсний хувцас урладаг уран бүсгүй О.Уранцэцэгтэй ярилцлаа. Түүний урласан хүннү дээл, эртний монгол хийц бүхий гутал хувцас нь урлаг соёлыхон төдийгүй олны талархалыг хүлээх болсон билээ.

-Та хэдийнээс үндэсний хувцас урлаж эхэлсэн бэ?
-Би уг нь санхүүгийн мэргэжилтэй хүн шүү дээ. Сонирхолоороо өөртөө зориулж загвараа гаргаад таалагдсан зүйлээ оёдог байлаа. Хүннү загварын анхны дээлийг маань Дуучин Жавхлангийн гэргий Эрдэнэчимэг өмссөн нь хүмүүсийн сэтгэлд их хүрсэн юм билээ. Тэр нь надад их урам өгсөн. Түүнээс биш үндэсний хувцас оёвол их ашиг олох болов уу гэж бодож байгаагүй. Ингээд хоёр жил гаруйн өмнөөс эртний хэв шинжийг орчин үеийн хандлагатай хослуулж дээл урлаж эхэлсэн.

-Таны оёсон бүтээлүүдийг хүмүүс хүннү дээл гээд байдаг шүү дээ. Энэ тухайд?
-Мэдээж Хүннүгийн үед монголчууд өнөөдрийнх шиг дээл өмсч байгаагүй. Нуман зах ханцуй гэхчлэн ерөнхий хэлбэр нь ийм байсан гэлцдэг. Тэр утгаараа хүннүгийн үеийн монгол дээлний хэв загварыг орчин үеийн хандлагатай хослуулан урлахыг хичээдэг. Монголчууд өдөр дутамдаа үндэсний дээл хувцсаа өмсдөггүй шүү дээ. Аргагүйн эрхэнд л өмсч тайлахад амар, биед эвтэй байдлыг нь бодоод европ хувцас өмсөөд байх шиг санагддаг. Яагаад монголчууд үндэсний хувцсаа өмсөхгүй харь орны хувцсыг өөрийн юм шиг нөмрөөд гүйгээд байдаг юм бол, яавал европ хувцснаас үндэсний хувцсаа илүүд үздэг болох бол гэж их боддог.

-Харахад зах эмжээрээс нь эхлээд их олон давхар нарийн оёо шидээстэй санагдсан. Хүч хөдөлмөр их ордог байх?
-Их нарийн ажил л даа. Урт богино ямар ч бай миний урласан бүх дээл өөр өөрийн гэсэн онцлогтой. Загвараа гаргах, өнгөний зохицлыг шийдэх эсгэх гээд бүхнийг өөрөө хийдэг л дээ. Өглөө нэг санаа сайхан санагдаж байхад үдийн хойно нь өөр нэг санаа орж ирэх гэхчлэнгээр бүтээл маань баяждаг гэх үү дээ. Би үйлчлүүлэгчиддээ хэзээ ч миний бүтээл давтагдахгүй гэж хэлдэг. Дур сонирхол тэр өдрийн өнгөний мэдрэмж, сэтгэл санааны байдал зэргээс шалтгаалаад давтагдуулая гэсэн ч давтагддаггүй  юм аа. Нэг оёдол, эмжээр жижигхэн танаас өөрчлөгдөхөд л өвөрмөц нарийн нандин болж өгдөг. Цаг их ордог. Гэхдээ би дээл оёод ч байгаа юм шиг, эсвэл тоглоод ч байгаа юм шиг ажлаасаа жинхэнэ сэтгэлийн таашаал авч байдаг болохоор цаг хугацаа сонин биш. Орой унтахынхаа өмнө хүртэл надад тийм гоё даавуу байгаа даа, түүнийг ийм даавуутай хослуулаад гоё дээл оёж болох нь гээд л бодож байдаг.

-Өнгөрсөн хугацаанд хэр олон дээл оёсон бэ?
-Би хийсэн бүтээлийнхээ фото зургийг авч үлдэхийг хичээдэг ч заримдаа гоё болсон байна гэх үгэнд нь хөөрч догдлоод мартаад өгөөд явуулчихдаг юм. Зөвхөн зургийг нь авч үлдсэн бүтээлээ харахад л би ямар их юм хийгээ вэ гэж бодогддог. Хэдэн сарын дараа оёсон дээлээ хараад “хөөх би үүнийг оёсон билүү. Ямар гоё дээл вэ, өмсч үзье” гэх нь ч бий. Хэрэв бүх бүтээлийнхээ зургийг авч үлдсэн бол том хэмжээний ном сэтгүүл болох байх.



-Урлагийнхан голчлон таны дээлийг өмссөн байгаа харагддаг?
-Урлагийнхан өмсдөг. Тэд, “Урлагийн хувцсыг нэг удаа тайзан дээр өмсөх хэмжээнд л оёж өгдөг. Харин чиний хувцсыг тайзан дээр ч амьдрал дээр ч өмсч болдог” хэмээн их гоё урамын үг хэлдэг.  Гэхдээ урлагийнхан гэлтгүй маш олон хүн надаар дээл урлуулаад өмсдөг болсон.

-Их хүч хөдөлмөр шингэсэн, давтагдашгүй гэх утгаараа үнэ хөлсний хувьд өндөр байдаг уу?
-Би бүтээлийнхээ үнийг өндөр гэж огт боддоггүй. LV, Burberry гэхчлэн гадаадын өндөр үнэтэй барааг монголчууд брэнд гээд маш өндөр үнээр авч хэрэглэж л байна шүү дээ. Их ур ухаан, хүч хөдөлмөр сэтгэл зүтгэл шингэсэн давтагдахгүй уран бүтээл ч гэлээ би дааж давашгүй үнэ хэлээд байдаггүй юм. Зарим хүний хувьд үнэтэй юм шиг санагддаг л байх. Би тэдэнд миний хувцас үнэндээ тохирсон эдэлгээ хэрэглээг даанаа л гэж хэлдэг. Материал дээр маш их анхаардаг болохоор харин ч хуучрах тусмаа гоё харагддаг.

-Материалаа та өөрөө сонгодог уу?
-Тэгэлгүй яахав. Би захиалагч нараасаа материал огт авдаггүй. Өнгө гэхчлэн харагдах талаас нь сонгоод материалаа бариад ирнэ. Түүгээр нь өчнөөн ажил болж  дээл ураллаа гэхэд нэг угаалт даахгүй бол хэцүү биз дээ. Өдөр дутам өмсөх боломжтой угаалга, эдэлгээ даах тийм материалыг сонгодог. Европ хувцсыг өдөр бүр угаалгын машинд хийж угаагаад өмсдөг. Тэр шаардлагыг миний хувцас хангах ёстой.


-Анх ийм хүннү загварын богино дээлийг дуучин Жавхлангийн эхнэр өмссөн байхыг харж байлаа. Харин одоо хаа сайгүй ийм дээл оёдог болж. Кашмерийн үйлдвэрүүд хүртэл иймэрхүү загвар гаргаж байгаа шүү дээ. Энэ тухайд?
-Би баяртай байдаг. Миний хийж буй зүйлээс санаа аваад үндэсний өдөр дутам өмсөх дээл хувцас оёж байгаа  бол сайн хэрэг. Хүмүүс үндэснийхээ хувцсыг өмсөх дуртай болж байгаа нь миний улс эх орондоо оруулж буй багахан ч болтугай хувь нэмэр юм болов уу.


-Үйлдвэрлэлээ өргөжүүлэх, ур чадвараа өвлүүлэх тал дээр ямар бодолтой явдаг вэ?
-Цаг хугацаатай өрсөөд хүмүүсийн сонирхол дээр дөрөөлж том үйлдвэр байгуулаад их ашиг олох юмсан гэх бодол надад байхгүй. Яахав цаг хугацааны явцад хүссэн хүсээгүй ажилчин, үйлчлүүлэгчид маань тодорхой хэмжээнд хүрээгээ тэлээд л явах байх. Хамгийн гол нь би сонирхолынхоо дагуу л үүнийг хийдэг. Тийм ч учраас өдөр ирэх тусам бага багаар хөгжсөөр байгаа. Би хүү охин хоёртой. Хоёулаа их авъяастай л даа. Охин маань СУИС-ийн загвар зохион бүтээгчийн ангид сурдаг. Ээждээ туслах нь дамжиггүй. Гэхдээ хүний нүүр царай давтагддаггүйтэй адил бодол санаа ч давтагдахгүй. Тэгэхээр өөрийн гэсэн өнгө төрх бүхий бүтээл урлаад явах байх гэж найдаж байгаа.


-Яагаад хүннүчүүд ийм дээл өмсдөг байсан юм болоо гэж бодож байв уу?
-Монгол дээл хувцас их утга билэгдэлтэй байдаг шүү дээ. Бидний өвөг дээдсийн өөрийгөө хамгаалдаг, ан ав хийдэг гол зэвсэг нь нум сум байсан. Тиймээс эзнээ хамгаалахыг билэгдэж нуман захтай дээл өмсдөг байсан гэлцдэг. Хүннүчүүд сугандаа ганц товчтой нуман захтай дээлээ өмсөөд суран бүсээр бүслээд л явдаг байсан гэж түүхийн ном зохиолд бичсэн байдаг. Сүүлд манжийн үед л олон товч босоо захтай дээл орж ирсэн байдаг. Миний урласан дээлийг өмссөн хүмүүс монгол дээлээ өмсөх нь үнэхээр таатай эвтэйхэн гэдгийг мэдэрч байгааг харах их таатай байдаг.








Харилцах утас: 99015080

1 Сэтгэгдэл
Үндэсний хувцасны хэсгээс оруулсан орчин үеийн хувцас бнаа.Зарим хэсэг нь турк,бүүр америкын уугуул хүмүүсийн хувцасны хэсэг ч ажиглагдаж бнаа.
Uran busgui bna.mash taalagdaj bna. Ajliin amjilt
Ih goy zuiluud haragdaj bn, gehdee unetei gej bichsen bn, ter ni l jaahan tiim um, deer bgaa zarim setgegdeluud ymar aimaar bnaa, ataarhsan humuusees l iim um gardiim daa
Сайхан л дээл хувцас байна. Үнэтэй санагдаад байвал өөрсдөө урлаад л өмсөнө биз дээ. Заавал албатай юм шиг хүнийг шуналтайгаар нь дуудах хэрэг байна уу? Ховор юм үнэтэй л байж таарна. Ер нь хөх зүү хөндлөн хатгадаггүй эмс л нэгнийгээ хийсэнд нь атаархаж байгаа хэрэг. Ав гэж албадаагүй, хүний үнэтэй цайтай юмыг хямд авах гэж ингэж жөтөөрхөх ч утгагүй тэнэг хэрэг ээ.
Өдөр тутамд өмсөж болохгүй шд дээлийг тэн нь жаахан миа. Тэрнээс хаа нэг өмсөхөл хээгүй болоод гоё л до
тэнэгтээд бай. наад шидэл шиг хийсэн юм чинь зохих зохихгүй хүн гэж байна. бас тэгээд ганц чамайг баяжуулах гээд зохисон зохиогүй дээл өмсөөд түнтэгнэж явах болж байна уу? жаахан толгойгоо ажилуулж хэлэх үгээ олж хэлээч.
omsohd biend ebteihen goe hiitstei saihan l um bilee.une ni ondor sanagdsan bogino geel no 600 000 gesen
mongol huvtsas ih unetei baidag huuchin shig huuhnuud deelee uursduu hiij umsuj chadahgui huneer hiilgevel materialiin une hiilgesnii une geed taliij ugnu.
Haana baidag yum bol yamar nertei yu,m bol
гоё юм аа
Yu yariad bgaan chi javhlangiin hamaatan uu uuruu soyol irgenshil hugjil devshiliin talaar yamar bodoltoi bdg ve
Vндэсний хувцасаа емсмеер л байна. Даан ч маш vнэтэй. Доод vнэ л 300 000 байдаг ш дээ
уг нь гоё л до даанч үнэтэй
хямд чанартай эдэлгээ даах гоё байвал үндэсний хувцсаа өмсөнө. тэрнээс бэлтэй бэнчинтэй хүмүүсийн хэрэглээ маягаар байвал дундаж тевшнийхэн ч өмсөхөд хэцүү шүү дээ.
shunal urnaa geed ner ugchihsun bnalee shuu chinii uilchluulegchid...kk
ямар уран бүсгүй вэ амжилт хүсье, ёстой гоё дээл байна аа
Хамгийн их уншсан