Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрх баригч намын байрыг шатаажээ

Сураггүй алга болсон 43 оюутныг эрж хайх гэж хугацаа алдсаар эцэст нь бүгд амьд үрэгдсэн гэдэг мэдээ дуулгасан эрх баригчдадаа Мексикийн ард иргэд эсэргүүцлээ илэрхийлэв. Тус улсын Гуерреро мужийн нийслэл Чилпанцинго хотод 1000 гаруй хүн цуглан гудамжинд үймээн дэгдээн, улмаар эрх баригч намын байр руу халдаж, гал тавьжээ. Тэднийг зогсоох гэсэн цагдаагийнхан жагсагчидтай мөргөлдөөд авсан байна.
Мексикийн Игуала хотоос алга болсон 43 оюутны хэргээс үүдсэн олон нийтийн уур бухимдал өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа. Энэ хэрэг гарснаас хойш хоёр сарын дараа гэмт хэрэгтнүүдийг нь барьж хорьсон ч оюутнуудын цогцсыг ч олж чадахгүй байгаа юм. Мексикийн цагдаагийнхан Аргентин болон АНУ-ын мэргэжилтнүүдтэй хамтран гурван газраас авсан цогцосны хэсгүүдэд шинжилгээ хийн, хохирогчдыг тань тогтоох ажил эхлүүлээд байгаа.  Энэ хэрэгт Игуала хотын захирагч гэр бүлтэйгээ мөн гэмт хэргийн бүлэглэлийнхэн холбоотой хэмээн одоо баривчлан шалгаж буй билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан