Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

63 настай “Шарапов” дахин гэрлэх гэж байна


Зөвлөлтийн алдарт “Уулзах газраа өөрчилж хэрэггүй” киноны мөрдөн байцаагч Шараповын дүрээр нэрд гарсан зөвлөлтийн жүжигчин Владимир Конкин удахгүй гэрлэх гэж байгаагаа олонд дэлгэжээ.  
Эхнэр Алла нь нас бараад дөрвөн жил болж байгаа Конкин саяхан Андрей Малаховын хөтөлсөн,  энэ алдарт киноныхоо 35 жилийн ойд зориулсан “Өнөөдөр орой” телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо Елена Пересленитэй гэрлэх гэж байгаагаа хэлсэн байна.

Конкины 39 жил ханилсан гэргий Алла нь дөрвөн жилийн өмнө нас барсан юм. Харин Елена Переслени болохоор Конкины гэргийг амьд байхаас нь л харилцан танил байж, Аллаг хүнд өвчтэй байхад нь туслан, асардаг байсан гэнэ. Ийм ч болохоор Алла Львовна өөрийг нь нас барсны дараа нөхрийг нь орхихгүй байхыг аминчлан гуйсан гэсэн яриа ч бий.

Конкин “Аты-баты цэргүүд явж л байна”, “Болд хэрхэн хатаагдсан нь” зэрэг олон арван кинонд тоглосон ч “Уулзах газраа өөрчилж хэрэггүй” гэдэг цуврал нь түүнийг алдаршуулсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан