Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Омарын эрэлд”-ийн тасалбар эрэлттэй байна


Үзэгчиддээ "Намрын синдром", "Мөнгөний гахай", "Сайн уу амьдрал минь" зэрэг дэлгэцийн уран бүтээлээ толилуулан өндөр үнэлгээ авсан. Тус уран бүтээлээрээ өөрсдийг шаггүй инээдмийн киног бүтээгчид болох оо харуулсан "ТВ Коктейль" хамтлагийн дөрөв дэхь уран бүтээл болох "Омарын эрэлд" өдөр бүр Тэнгис, Соёмбо, Өргөөгийн дэлгэцнээ гарч байна.

Хөлсний ажил хийж амжиргаагаа залгуулдаг дөрвөн эр санамсаргүй байдлаар дээрэмчдийн зүй бус аргаар олсон их хэмжээний мөнгийг гартаа оруулна. Тэднийг ийм их хэмжээний мөнгөтэй болсоныг хэн ч мэдээгүй бөгөөд тэднийг хэн ч сэжиглэж мөрдөж мөшгихгүй байлаа.....Гэвч тэд энэ мөнгийг үрж эхлэх л юм бол хүн бүхэн тэднийг сэжиглэх болно. Харин тэд их хэмжээний мөнгөө яах бол баригдахгүйгээр үрэх болов уу , эс чадах уу гэдгийг уншигч та өөрт ойр кино театрыг сонгон тухлан сууж, таалан болгоосноор киног цааш хэрхэхийг мэдэх бөгөөд адал явдлаар аялангаа инээдээр цалгих болно оо.

Хайртай, дотны хүнтэйгээ амралтын өдрөөрөө хаагуур зугаалах аа хараахан төлөвлөж амжаагүй байгаа бол "Омарын эрэлд" саатахыг хүсье.

Дашрамд дуулгахад, "Омарын эрэлд" адал явдалт инээдмийн киноны тасалбарт эрэлттэй байгаа гэсэн. Тйимээс үзэгч авхай та эртхэн билетээ захиалаарай.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан