Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хэрвээ Ч.Сайханбилэгийг АН-ын бүлэг хүлээж авахгүй бол...


Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны ээлжит бус 44 дүгээр хуралдаан урьд өмнөхөө бодвол харьцангуй ажил хэрэгч болж өнгөрсөн ч улс төр дахиад л эргэлзээ төрүүлэм байдалд орлоо. АН-ын даргыг солих, өөрчлөх асуудлыг арванхоёрдугаар сарын 8-нд шийднэ гэж байсан боловч үүнээс өмнө асуудал шийдэгдлээ. Намын даргаа өөрчилж, Ерөнхий сайдад нэр дэвшигчээ тодруулах сунгааг нам дотроо хийсэн ч ҮЗХ-ноос УИХ дахь АН-ын бүлгийн шийдвэрээс эсрэг шийдвэр гарав. Бичсэн сценарийн дагуу хурал боллоо гэж тайлбарлах хүмүүс ч гарч байна. УИХ дахь АН-ын бүлэгт Үндэсний зөвлөлдөх хорооноос өгсөн үүргийн дагуу Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг нэр дэвшүүлсэн. Харин баасан гарагт хуралдсан Гүйцэтгэх зөвлөлийн хурлаас ЗГХЭГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ч.Сайханбилэгийг нэр дэвшүүлэв. Хэнийг нь албан ёсоор нэр дэвшигч гэж үзэх вэ гэдгийг ҮЗХ-ны хурлын шийдвэрээр баталгаажуулав. Тэгэхдээ УИХ дахь АН-ын бүлэг ҮЗХ-ны эл шийдвэрийг хүлээж авах эсэхийг авч хэлэлцэж, дараа нь албан ёсоор УИХ-ын даргад нэр дэвшигчээ өргөн барина. Энэ бол Р.Амаржаргалыг дэмжсэн бүлгийн 27 гишүүний санал хэрхэн өөрчлөгдөхийг харах үлдэж буй гэсэн үг юм. Намын хурлын шийдвэр УИХ дахь хамгийн олон суудалтай бүлгийн шийдвэр хоёрын зөрчилтэй шийдвэрийн цаана маш том улс төрийн тохироо боллоо гэдэг тайлбар цухалзаж буйг нуух аргагүй.


З.Энхболд АН-ыг шинэчилж, аврах төлөвлөгөө боловсруулжээ

Н.Алтанхуяг нэр дэвшүүлэх намын даргын эрхийн хүрээнд Гүйцэтгэх зөвлөлд Ч.Сайханбилэгийг оруулж ирээд эв эеэ хичээгээд шийдээд явъя гэж байр сууриа илэрхийлээд АН-ын даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ танилцуулж. Өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудаа товч тайлагнаж, эв нэгдлийн төлөө АН-ын даргаа өгч буйгаа ч хэлжээ. Ингээд хүсэлтийг нь ҮЗХ-ны гишүүдийн 100 хувийн саналаар хүлээн авч, АН-ын даргаас Н.Алтанхуягийг чөлөөлөв. Намын дарга чөлөөлөгдсөн учраас дараагийн даргаа тодруулах нь мэдээж. УИХ-ын дарга З.Энхболд өнгөрсөн лхагва гарагт “2014.12.08-нд болох Ардчилсан Намын их хурал дээр намын даргад нэрээ дэвшүүлнэ” хэмээн твиттер хуудсаараа дамжуулж мэдэгдсэн. Тиймээс ч тэрээр нэрээ дэвшүүлсэн байна. АН-ын гишүүн, 25 нас хүрсэн Монгол Улсын иргэн АН-ын даргад нэрээ дэвшүүлэх эрхтэйг дүрмээр заажээ. Харин З.Энхболдтой намын даргад өрсөлдөгч гарч ирээгүй ч санал хураалтыг нууцаар явуулсан гэнэ. ҮЗХ-нд оролцсон 168 гишүүнээс 147 нь З.Энхболдыг намын даргад дэмжсэн аж. 2008 онд АН-ын даргад Н.Алтанхуяг, З.Энхболд нар өрсөлдөөд хэдхэн саналын илүүгээр Н.Алтанхуяг болж байсан билээ. Тэд ээлжилж АН-ыг толгойлж явах байсан бололтой.

Ерөнхий нарийн бичгийн даргыг шинэ дарга өөрөө санал болгож, аппаратаа бүрдүүлдэг учир удахгүй өөрчлөлт орж магадгүй нь. Үндэндээ “Алтангадас” фракцаас “Шонхор” фракцид АН шилжсэн гэсэн үг.
Итгэл хүлээлгэж дэмжсэн ҮЗХ-ны гишүүдэд шинэ намын дарга З.Энхболд баярлалаа гээд Н.Алтанхуягт хандаж үндсэндээ талархлын маягтай үг хэлжээ. Намын дүрмээ юуны түрүүнд өөрчилж, шинээр батлуулж, бодлогын нам болж, шинэчлэх тухайгаа шинэ дарга дараа нь танилцуулсан байна. Намын хандиваа ил болгож, аль нэг фракцийн эрх ашгийг хамгаалдаг байлгаж болохгүй гээд АН-ыг цаашдаа фракцгүй болгохоор ажиллана гэжээ. Мэдээж хэрэг 2016 оны сонгуулийн ялалтын төлөө шинэ дарга ажиллана гэдгээ илэрхийлээд намаа идэвхжүүлж, Засгийн газраа тогтворжуулахад анхаарч ажиллахаа амласан байна. Ерөнхийдөө АН-ыг аврах төлөвлөгөө боловсруулж, түүнийгээ З.Энхболд дарга удирдахаар болсноо ҮЗХ-ны гишүүддээ танилцуулсан гэж болно. Өчигдөр “Шонхор” фракцийнхан хуралдаж, З.Энхболд АН-ын дарга болсон учир энэ фракцаасаа гарч байгаагаа мэдэгджээ. АН-ыг фракцгүй нам болгоно гэж амласны дагуу тэрээр ийм шийдвэр гаргаж буй бололтой. Цаашдаа тус фракцийг С.Эрдэнэ толгойлох юм байна.


Хуучин, шинэ хоёр даргын нэр дэвшигч өрсөлдөв

Шинэ дарга АН-ын бүлгээс тодруулсан Р.Амаржаргал, өмнөх дарга Гүйцэтгэх зөвлөлд оруулж санал болгосон Ч.Сайханбилэг нарыг Ерөнхий сай­дад нэр дэвшүүлж. Хоёр нэр дэвшигч хэрхэн ажил­лах талаараа мөрийн хөтөл­бөрөө танилцуулж, ҮЗХ-ны гишүүд асуулт асуусан бай­на. Р.Амаржаргал гадаад, дотоодын хөрөнгө оруу­лагчдын итгэлийг эргүүлэн авч, сэргээх нь чухал хэмээн онцолжээ. Оюу толгой, Таван толгойн асуудлыг шийдэж, Өрийн менежментийг шийдэх гээд ухаан шаардан байж эдийн засгийн хямралаас гаргахыг тэрээр танилцуулгадаа дурдаж. Шинэ баг бүрдэж ажиллах ёстой гэсэн байр суурьтай байгаагаа ч илэрхийлсэн байна.

Харин бүлгийн хуралд суугаагүй ч ГЗ-өөс нэр дэвшсэн Ч.Сайханбилэг Ерөнхий сайдыг АН-ын бүлэг тодруулах нь зөв үү, буруу юу гэдэг маргаантай байсан учраас хуралдаа оролцоогүй гэж энэ үеэр тайлбарлажээ. Эдийн засагтаа шинээр байгуулах Засгийн газар анхаарлаа бүрэн төвлөрүүлэх хэрэгтэй ч улс төрийн тогтвортой байдал чухал хэмээсэн гэнэ. Си Зиньпиний айлчлалаар шийдсэн Хятадын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг авах, 2017 онд төлөх өрийг шийдэх, бизнесээ дэмжих талаар Ч.Сайханбилэг байр сууриа тодотгосон байна. ҮЗХ-ны гишүүд хоёр нэр дэвшигчээс хэрхэн ажиллах талаар нь асуулт асууж, хариултаа авсны дараа саналыг нууцаар хураав. Санал хураалтад ҮЗХ-ны 173 гишүүн оролцож 80 нь Р.Амаржаргалыг 92 нь Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр санал өгсөн байна. 12 саналын зөрүү гарна гэж бодоогүй байсан ҮЗХ-ны зарим гишүүн улс төрийн маш том  тохироо хийснийг ч хэлж байлаа. 

Төгсөлийн оронд: ҮЗХ-ны хурлаас АН-ын бүлэгтээ Ерөнхий сайд, Засгийн газрыг байгуулах асуудлаар УИХ-д суудалтай намуудтай зөвшилцөх эрхийг өгсөний дагуу 27 гишүүний саналаар Р.Амаржаргалыг тодруулсан. Гэтэл Н.Алтанхуяг намын дарга байхдаа Гүйцэтгэх зөвлөлөө хуралдуулж Ч.Сайханбилэгийг тодруулсан. ҮЗХ-ны өнгөрсөн баасан гарагийн хуралдаанд Ч.Сайханбилэг нь олонхийн дэмжлэг авчихлаа. Тэгэхээр бас л нэг зөрчил үүсчихсэн яваа юм. Бүлгийн 27 гишүүн Р.Амаржаргалын төлөө санал өгсөн байхад Ч.Сайханбилэг нэмэгдлээ. Өмнөх шийдвэртээ 27 гишүүн бат зогсч чадах уу гэдэг асуулт гарна. 27 гишүүн өнөөдөр өөр шийдвэр гаргах юм бол өмнөх байр сууриасаа ухарсан УИХ-ын гишүүд хэн болж таарах вэ. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Хурал, намын шийдвэр хоёр тусдаа. Намын шийдвэр ямар гарах вэ түүгээр нь тусах эрх нээлттэй байгаа. Гэхдээ ҮЗХ-ноос өөр шийдвэр гарахгүй байх гэж найдаж байна. Сандал суудлаас илүү олон нийтийн эрх ашигт нийцүүлэн, улс орноо эдийн засгийн хямралаас гаргаж чадах хүнээ нэгдмэл саналаар Ерөнхий сайдад нэр дэвшүүлж байгаа” хэмээн Р.Амаржаргалыг нэр дэвшүүлэхээ зарласан.
ҮЗХ-ны хурал эхлээгүй байхад бүр Р.Амаржаргалыг тодруулахаас ч өмнө тохирол­цоо хийчихсэн байсан гэдэг мэдээлэл ч бий. Намын даргаа “Шонхор”, Ерөнхий сайдаа “Алтангадас” авах тохироо байсан учир Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болно хэмээх мессэж олон нийтийн сүлжээгээр идэвхтэй явсан. Тэгэхээр энэ удаагийн ҮЗХ-ны хурал зүгээр л үзүүлэх тоглолт байв уу гэдэг асуултыг олон хүн тавьж байгаа. Мөн АН-ын бүлэг дээр санал хураалт явуулахад Ч.Сайханбилэг тэсч үлдэх үү.

Р.Амаржаргал гэдэг нэр Ч.Сайханбилэгээр солигдсон нь улс төрийн намуудтай зөвшилцөж Засгийн газраа байгуулах ажилд нөлөөлж мэдэх нь. Үндэсний зөвшилцөл хэрэгтэйг Р.Амаржаргал хэлж байсан бол Ч.Сайханбилэг хэрхэх нь тодорхойгүй байгаа. Ерөнхийдөө Н.Алтанхуягийн хүн гэдгээр харагддаг учраас Ч.Сайханбилэгийг зөвшил­цөлд орох парламентад суу­далтай намууд хэрхэн хү­лээж авах өнөөдрөөс то­дор­хой болж эхэлнэ. Цааш­даа үйл явдал хэрхэн өр­нөх нь өнөөдөр болох АН-ын бүлгийн нэр бүхий 27 гишүүнээс хамаарахаар болоод байна.

0 Сэтгэгдэл
saixanbileg es bolgobol altanxuygiig ogtruulax xereggui baisan shv de.altanxuyg dald baidalaar xuuchin ajlaa xiine shv de.saixanbileg es bolbol irex songuulid ardchilsan nam suraggvi bolno do.
Амаржаргалыг сонгоочээ Сайханбилэг жогорхойг битгий сонго
AN-in byleg shiidveree uurchluhgyi bailgui de. hyyhdiin togloom bish yostoi AN "ah nar shig" bna biz
Амаржаргалыг сонгоочээ Сайханбилэг жогорхойг битгий сонго
Amarjargaliigaa songoo
saihanbileg ard tymend taalagdahgyi bn.songogdwol 16 onii songoltoo ard tymen uur namd hiine. ed nar ard tymnii tuluu bish uursdiin tuluu gedgee haryyllaa
SAIHANBILEGIIG SONGOSNOOR OND AN NAM OND NAVS YALAGDAJ UHSAN NUHENDEE UNAH N TODORHOI BOLLOO
хэрүүлээ болье,АН
Хамгийн их уншсан