Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

А.Амарбал: Гурван сая дахь иргэн мэндлэх болоогүй


-Хэрэв статистикийн хороо будлиулдаг байсан бол нийслэлийн нэг сая дахь иргэн, дэлхийн 7 тэрбум дахь иргэнийг тодруулахад будлиулах л байсан-

Цахим ертөнцөд нэр нөлөө бүхий эрхэмүүд Монгол улс 3 сая дахь иргэнээ өлгийдөн авлаа хэмээн жиргэжээ. Эл мэдээлэл хэр бодитой болохыг ҮСХ-ны Хүн ам орон сууцны тооллогын товчооны дарга А.Амарболдоос тодрууллаа.

-Монгол улс гурван са ядахь иргэнээ тодрууллаа гэх мэдээлэл гарсан байна. Энэ үнэн үү?

-Үндэсний статистикийн хороо нь албан ёсны статистик мэдээллийг Монгол улсад хангаж ажиллах үүрэгтэй байгууллага. Тэр дундаа хүн ам орон сууцны тооллогын товчоо нь Монгол Улсын хүний тоо, түүнтэй холбоотой үзэгдэл дээр үнэлэлт дүгнэлт гаргаж өгөх ёстой мэргэжлийн алба. Тэгэхээр мэргэжлийн алба ажиллаж байхад янз бүрийн хүмүүс янз бүрийн хэлбэрээр Монгол Улсын хүн амын тоон дээр шуугиан тарих байдал гаргаж байна. Хариуцлагатайгаар мэдэгдэхэд Монгол Улсын хүн ам өнөөдөр 3 сая хүрээгүй. Малын тоо өөрчлөгдөж байж болно. Худалдаж аваад зараад нэмээд хасаад байж магадгүй. Хүнийг тэгж болохгүй. Иргэний тоог тэгж дураараа бодит байдлаас нь илүү гаргаад нэмж хасч болдоггүй юм. 2010 онд хамгийн сүүлд хүнээ тоолсон. Түүнээс хойш хэдэн хүн нас бараад хэдэн хүн төрсөн бэ гэдэг бодит өөрчлөлтийг харахад л Монгол Улсын иргэн 3 саяд хүрэх арай болоогүй байна.

-3 Сая дахь иргэнээ яаж тодруулах вэ.  Улсын аль ч өнцөг буланд зэрэг зэрэг хүүхэд мэндэлдэг шүү дээ?
-Олон улсын нэгдсэн аргачлалтай. Түүнд огт санаа зовох хэрэггүй. Гурван сая дахь иргэн энд төрлөө гэдгийг олон улсад мөрдөгддөг аргачлалын дагуу манайхаас зарлана.

-Нэг л хүнийг тодруулах уу?
-Тэр бол техникийн асуудал. Бид шийдэхгүй. Яаж ч бодсон 3 сая дахь хүн бол нэг л хүн байх ёстой. Гэхдээ Ерөнхийлөгчийн байгуулах үндэсний комисс яаж шийдэхийг мэдэхгүй байна. Эрсдэлтэй хүнд асуудал л даа. Тухайн нярайн амьдрах чадвар гээд олон зүйл шалтгаална. Төдөн хүнийг тодруулна гэдгийг бид одоо яагаад ч хэлж мэдэхгүй.

-Танай сайт дээрх хүн амын тоолуур ажиллахгүй байгаа нь олны дунд хардлага төрүүлээд байх шиг байна. Энэ тухайд?
-2010 онд хүн амын тооллого явагдсан. Тооллого дээр үндэслэн дараах жилүүдийн төрөлт нас баралтын түвшин ямар байна, цаг минутад хэдэн хүүхэд төрж байна вэ гэдгийг харуулдаг тоолуур л даа. Энэ тоолуур ажиллаж байлаа ч нас баралт, төрөлтийн бодит түвшингээс бага зэрэг зөрүү гардаг. Тиймээс ард иргэдээ төөрөгдүүлэхгүйн үүднээс түр хаасан байгаа. Баримжаа л авах зорилготой эд л дээ. Жишээ нь өнгөрсөн онд сард дунджаар 6700 орчим хүүхэд мэндэлдэг байсан бол энэ онд 7400 орчим хүүхэд мэндэлж байна. Өөрөөр хэлбэл тоолуурт цаг бодит төрөлтнөөсөө хоцроно. Бодит төрөлт өссөн учраас түр хаасан гэж ойлгож болно.

-3 Сая дахь иргэн мэдлэх нь дөхөөд ирэхээр статистикийнхан хамаатан саднаа тодруулах гээд тоолуураа хаачихлаа гэх яриа ч гарсан байна билээ?
-Бид ийслэлийн нэг сая дахь иргэнийг баталгаажуулж тодруулсан. Тэр үйл явцад гэхэд тодруулсан хүмүүс нь тодорсон хүмүүсээ танихгүй байсан гэдгийг би хэлж байсан. Манай нэг гол онцлог нь шударга, үнэн цаг хугацааг баримталсан байх ёстой. Хэн нэгний зорилгоор ямар нэг бодитой зүйлийг өөрчилж болдоггүй. Хэрэв будилуулдаг байсан бол хотын нэг сая дахь иргэн, Монгол улсын 2 сая 700 мянга дахь иргэн, дэлхийн 7 тэрбум дахь иргэнд будлиан оруулах л байсан. Статистикт тийм боломж байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэе. 

-3 сая дахь иргэн хэзээ тодрох бол?
-Урьдчилан тооцож байгаагаар нэгдүгээр сарын дундуур.

0 Сэтгэгдэл
ҮСХ-ны Хүн ам орон сууцны тооллогын товчооны дарга А.Амарболдоос тодрууллаа. bas soliochee
hawar 3sard hvvhed hiisen bl odiid torj bh bje kkk yaj medeh we de erthen helku
А.Амарбал шүүдээ засаарай
Хамгийн их уншсан