Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ийм ч ёс уламжлал байх гэж


Үндэстэн ястан болгон өөрийн гэсэн онцлог ёстой, уламжлалтай. Зарим нь чихээ цөолж ээмэг зүүнэ, зарим нь уруулаа сэтэлж ялтас хийнэ, зарим хамраа нүхэлж яс зооно, бүр зарим нь хүзүүндээ цагираг зүүж сунгах гэх мэт. Гэтэл Кенид амьдран суудаг зарим омгуудын дотор охидын "хөвчийг" хөндөх нэртэй жинхэнэ бурангуй ёс өнөөдрийг хүртэл мөрдөгөдсөөр байна. Ёслолын үер охидын гадна бэлэг эрхтэнийг огтлон авдаг аж. Кенид албан ёсоор энэ бурангуй ёслолын хориглоод гурван жил болж байгаа ч хөдөө орон нутаг, бөглүү газруудад аж төрдөг омгууд мөрдсөөр. Ийм ёслолын зургийг Зигфрид Модола нэртэй зурагчин авчээ.

1.Охидын хөвч хөндөх ёслол нь уг нь охидыг гэрлэлтэд бэлдэх зорилготой аж. Гэхдээ Кенийн зарим омгийн шүтлэг ёсоор нөхөрт гарсан бүсгүй хүн сексээс таашаал авах ёсгүй гэж үздэг тул охидыг гэрлэлтэд бэлдэж байгаа нь гээд гадна бэлэг эрхтэнийг нь огтолж авдаг аж. Энэ ёслолй хуулиар хориотой, хатуу шийтгэдэг ч бодит амьдрал дээр хорио цээрийг нь мөрддөг омог, овог байдаггүй бололтой.

2.Кенийн эмэгтэйчүүдийн 25 гаруй хувь нь "хөвч" хөндөх ёслолд орж эрмдэг болсон. Хамгийн аймшигтай нь ямар ч өвчин намдах, ариутгах гэх мэт зүйлгүйгээр гарт таарсан ямар ч ч хамаагүй хурц зүйлээр, бохир орчинд ёслол хийлгэж байжээ.

3.Энэ ёслолыг Кенийн хөдөө орон нутгат одоо ч өргөн үйлддэг. Зурагчин Покүт омгоор зочлохдоо өсвөр насны дөрвөн охины "хөвчийг" хөндөх ёслолтой таарч зургийг нь дарсан байна.

4.Покот омгийн насанд хүрсэн эмэгтэйчүүд ёслол явагдах газрыг бэлдэж байна.

5.Ойлгомжтой болгох үүднээс л "хөвч хөндөх" гэж нэрлээд байгаа ч бодит байдал дээр бэлгийн их ба бага уруул, хилүү гээд гадна бэлэг эрхтэнийг огтлон авч, үтрээг нь хэсэгчлэн хааж оёдог. Ингэснээр охид ирээдүйд нөхөрт гарахдаа бэлгийн харилцаанаас таашаал авахаа больж, омгийн шүтлэг ёсонд нийцдэг болдог гэнэ.

6.Хөндөх ёслолыг омгийн эмэгтэйчүүд хийдэг.

7.Хайч, хутга, эсвэл хурц ирмэгтэй шил, сахлын хутга гээд иртэй л бол юу ч хамаагүй ашигладаг аж.

8.Ёслол нь хүчтэй өвдөлт, цус алдалт дагалдуулдаг тул охид шоконд орж ухаан алдах нь хэвийн үзэгдэл. Мөн энэ ёслолоос болж ирээдүйд хүүхэд гаргах үед хүндрэл үүсэх нь олонтаа байдаг аж.

9.Энэ ёслол нь охин насыг орхин бүсгүй, эмэгтэй болж байгааг харуулдаг. Хөвчийг хөндөсний дараа охидод арьс нөмрүүлж, цагаан будгаар буддаг.

10.Покот омгийн энэ охин дөнгөж саяхан хөвчөө хөндүүлжээ. Ёслол үйлдсэн покот омгийн оршин суудаг тосгон нь Кенийн Маригат хотоос 80 км зайтай байдаг.

11.Дөрвөн охины хөвчийг хөндөх ёслолд оролцож байгаа Покот омгийнхон.

12.Бусад охид ч удахгүй ирэх ээлжээ хүлээж байна.

13.НҮБ-аас гаргасан статистик судалгаанаас үзвэл Африк ба Ойрхи Дорнодын 29 оронд хөвч хөндөх ёслолоор 125 сая эмэгтэй орж эрэмдэглүүлэгджээ.

14.Кенийн хуулиар эмэгтэйчүүдийн хөвч хөндөх ёслол үйлдсэн хүнд бүх насаар нь хорих ял оноох ёстой юм байна. Одоогоор энэ ёслолтой холбоотой 50 орчим хэргийг мөрдөн шалгаж байгаа гэнэ. Гэвч олон мянган жилийн тэртээх амьдралын хэв маяг нь тэр чигээрээ байгаа омгуудын хувьд хаа байсан нийслэлд хотод баталсан хууль, оноох ял энэ тэр хамаагүй хэвээр.

0 Сэтгэгдэл
Ohidiin huvch baihdaa yahav dee. Yadaj zuv orchuulchaach.
Найруулгын алдаагаа больё гэхэд үг үсгийн алдаагаа хянаач. Юу уншчихав аа
Хамгийн их уншсан