Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хий үзэгдэл-эмэгтэйчүүд ирсээр байна

Хий үзэгдлийн тухай хаа сайгүй ярьцгаадаг, гэхдээ голдуу эмэгтэй, бага насны охин байсан гэдэг. Магадгүй тэд амьдралын хатуу хүтүүг туулж, амьд сэрүүндээ зовлон, хүчирхийлэл амсч, аймшигтайгаар үхсэнээс сүнс нь эрчүүдээс илүүтэй хоргоддог ч байж мэдэх. Хий-үзэгдэл эмэгтэйн тухай дараах 13 баримтыг уншаад бүсгүйчүүдээ өмнөхөөс илүүтэй хайрлах ч юм бил үү.

1.    Толгойгүй гэлэнмаа

1700-гаад оны үед францын сүм хийдээс нэгэн гэлэнмааг канадын хийд рүү илгээснийг Френч Фортын ойд эрдэнэс хайгч хоёр алуурчин  замд нь алаад  толгойг нь тайрсан  гэсэн домог байдаг.  Өнөө ч гэсэн толгойгүй гэлэнмаа энэ ойд тэнүүлчлэн толгойгоо хайдаг гэсэн яриа бий.

2.    Цагаан даашинзтай бүсгүй

Энэ бол хэдэн зууны турш хүмүүст үзэгдэж байгаа хамгийн нэрд гарсан хий үзэгдэл. Амиа хорлосон энэ бүсгүй өнөө ч гэсэн нас барахынхаа өмнөх дүрээр хүмүүст харагддаг гэдэг.

3.    Олив Томас

Жүжигчин бүсгүй Олив 25 насандаа нас баржээ. Нөхрөөсөө халдварласан тэмцүүг анагаах гэж байхдаа санамсаргүйгээр хлорид ртути уучихсан гэдэг. Өнөөдөр энэ бүсгүйн сүнс хий үзэгдэл болоод Нью-Йоркийн Шинэ Амстердамд эрчүүдэд харагдаад алга болдог гэдэг.

4.    Саарал хатагтай

Саарал хатагтайн тухай Их британи даяараа ярьдаг. Харри Поттерийн кинонд ч гардаг даа. Харин энэ фото зургийг Английн Дадлийн шилтгээнд авсан байна.

5.    Райнэм Холла хатагтай


Хатагтай Дороти Уолпол харгис нөхрийнхөө дарлалд аймшигтай амьдарч байгаад гэртээ түгжүүлэн салхин цэцэг өвчнөөр өөд болжээ. Тэнднийд ирдэг зочид хий үзэгдэл байна хэмээн удаа дараа хэлж, нэг нь бүр 1936 онд шатан дээр байгаа хий үзэгдлийн зургийг авч үзүүлж байсан гэнэ. Гэхдээ олон хүн үүнийг зохиомол зураг, элүүлэг гэдэг.

6.    Хашгирч байгаа Женни


Женни бол баруун Виржинид төмөр замын дэргэдэх жижигхэн хотын дэргэд овоохойд амьдардаг байсан ядуу эмэгтэй. Нэг удаа тэрээр түүдэг асаах гэж байгаад банзал нь шатаж эхлэхэд унтрааж чадалгүйгээр төмөр зам дээгүүр  хашгиран гүйж яваад галт тэргэнд мөргүүлсэн гэнэ. Түүний нас барсасн ой тохиох бүрт гал авалцсан бүсгүй хашгиран гүйж байгаа хий үзэгдэл харагддаг гэдэг.

7.    Анна Болейн


Генрих VIII  хааны хатдын нэг Анна Болейн хааны хүүг төрүүлж чадаагүйдээ толгой цавчигчийн доор хэвтэж амиа егүүтгэсэн нэгэн. Түүний нас барсны дараа 1536 онд Тауэрээр түүний сүнс, хий үзэгдэл тэнүүчилж явна гэж олон хүн баталж ярьсан.

8.    Белл шулмас

Теннеси муж дахь жуулчдын очих дуртай энэ газарт Бэттс, Жон Бэлл гэж хоёр хүн газраас болж маргалдсан гэдэг. Гэснэ ч Белл нас барсныхаа дараа ч газрынхаа төлөө эргэн эргэн ирсээр байдаг гэнэ. Хүмүүс шөнөөр хий үзэгдэл ирдэг болж байгаад эцэстээ Жонныг авч одсон, түүний оршуулга дээр хаанаас гараад байгаа нь мэдэгдэхгүй согтуугаар дуулах чимээ гарч байсан гэдэг.

9.    Хатагтай Дельфина Лалори

Лалори бол америкийн анхны цуврал алуурчдын нэг. Тэрээр олон түмнээс зугтааж Парис руу одсон ч гэрийнх нь дээврээс алаад хэсэглэсэн боолын цогцос олдсон байна. Гэхдээ л түүний сүнсийг  хуучин байшингийнхаа орчмоор эргэлдэж, заримдаа хүүхэд дүүжилчихээд ташуурдаж байгаа нь харагддаг гэнэ.

10.    Цуст Мэри


Домгоор бол харанхуйд нэг гартаа лаа бариад толины өмнө зогсно. “Цуст Мэри” гэхэд энэ хий үзэгдийн царай харагддаг гэнэ. Хүмүүсийн ярьдгаар бол Мэри I хатан хааны харгис цаазын золиос болж Салемд цаазалсан нэгэн эмэгтэйн сүнс гэнэ.

11.    Цэнхэр хатагтай


Бүр хуурай хуулийн үеэс л калифорнийн Moss Beach Distillery Café кафед цэнхэр даашинзтай энэ хий үзэгдэл харагддаг болсон гэнэ. Нөхөртэй бүсгүй энэ кафен төгөлдөр хуурчтай нөгцөөд наран шарлагын газар зугаалж явахад нь амийг нь хөнөөсөн юм байна. Кафены зочид, ажилтнууд бүсгүйг хайртай залуугаа хайж эд юмсыг хөдөлгөн, утсаар дуудан хонхыг нь дуугаргадаг гэнэ.

12.    Кутисакэ-онна

Орчуулбал “амаа уруулсан эмэгтэй” гэсэн үг. 1970-аад оноос л амаа чихээ хүртэл уруулсан эмэгтэйн хий үзэгдэл харагддаг болсон гэнэ. Домгоор бол тэр амандаа зүүсэн маскаа авахын тулд “Би сайхан байна уу” гэж асуугаад “үгүй” гэвэл таныг ална, “тиймээ” гэвэл түүнтэй адилхан болдог гэсэн яриа бий.

13.    Хар Эгги

Энэ баримал Мэриленд дэх оршуулгын газарт генерал Феликс Ангус болон түүний эхнэрийн шарил дээр байсан. Хүмүүсийн ярьдаг домгоор бол харанхуйгаар энэ баримлын нүднээс гэрэл цацарч харагддаг гээд олон хүн үүнийг үзэх гэж очдог. Сүүлд нь баримлыг Колумб мужийн Долли Мэдисоны эдлэн газарт нь шилжүүлж байрлуулсан.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан