Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хамгийн алдартай, цаазын ял гүйцэтгэгч зандалчид

Цаазын ял гүйцэтгэгч зандалчин  гэдэг бол ер бусын мэргэжил. Мэдээж хууль ёс гэж байгаа л болохоор түүнийг гүйцэтгэгч гэж байх нь мэдээж. Өөрийн сайн дураар биш,  төрийн хууль ёсоор хүний амь тасална гэдэг ер нь олигтой ажил биш. Кино, ном зохиолд тэднийг нүүрэндээ халхавч зүүж, бүсээ хүртэл нүцгэлсэн чац өндөртэй биерхүүгээр дүрсэлдэг.
Гэтэл амьдрал дээр огт өөр. Гэхдээ л тэд ямагт ажил мэргэжилдээ үнэнч, бас дуртай байдаг гэнэ. Харин дотоод сэтгэлдээ ямар олиг байхав...
Цаазын ял гүйцэтгэгч буюу алуурчин, хамгийн алдартай хүмүүс энэ байна.

Альберт Пиртпойнт. / 1905-1992/


Инээмсэглэж байгаа энэ хүн хамгийн багаар бодоход 400 хүнийг нөгөө ертөнц рүү илгээсэн хүн шүү дээ. Түүний эцэг нь бас цаазын ял гүйцэтгэгч байж 9 жил алба хашихдаа 105 хүнийг дүүжилжээ. Тэрээр өөрөө энэ мэргэжлийг сонгож удаа дараа өргөдөл өгч байж ажилд орсон гэдэг. Тэгээд өдрийн тэмдэглэл хөтөлж, цаазын ял хэрхэн гүйцэтгэснээ бичдэг байсныг нь бяцхан Альберт амтархан уншдаг байж. Тэр 11 насандаа сургуулийн зохион бичлэгтээ эцгийнхээ мэргэжлийг өвлөж авах хүсэлтэйгээ бичиж байсан гэдэг. Ийм ч болохоор аавдаа их хайртай байсан байна. Тэрэр удаа дараа өргөдөл өгсний хүчинд 1931 онд Лондонгийн шоронд ажилд оржээ. Залуу зандалчны албан тушаал дорхноо ахиж дайны эхэн, дайны дараагаар ажил ачаалал нь улам ихэссэн гэнэ. 6-7 жилийн дотор цэргийн гэмт хэрэгтэн 200 хүнийг дүүжилжээ.
Пирпойнт ажилдаа хурдан дадлагашиж, хоригдлыг өрөөнөөс нь гаргаад дүүжлүүрийн товчийг дарах хүртэл ердөө л 12 секунд зарцуулдаг байсан гэнэ. Энэ ажил нь ч бас ашигтай байдаг байж. Цааз гүйцэтгэхэд эхлээд 10, дараа нь 15 фунт төлдөг байснаас Пирпойнт багагүй хөрөнгө хуримтлуулж Манчестерт уушийн газар худалдаж авчээ.
Англид зандалчны ажил нууц байдаг ч Пирпойнт ажил албаны нууцаа  сэтгүүлчдэд дэлгэж 1956 онд тэтгэвэрт гарсныхаа дараа Sunday сонинд 400 мянган фунтээр ярилцлага өгч байжээ.
Түүний талаар олон баримтат бичлэг, ярилцлага, баримтат кино хүртэл гарч тэрээр од болсон гэдэг.

Фернан Мейсонье (1931-2008).

Францын энэ алуурчин бас л гэр бүлээсээ мэргэжил өвлөсөн мэргэжилтэн. Аав нь захиалгат алуурчин байснаас байнга л үнэгүй зорчиж, цэргийн зэвсэг эзэмшин, санхүүгийн хөнгөлөлт эдэлж, багагүй орлого олдог байснаас Фернан энэ мэргэжилд дурласан гэнэ. Тэрээр 16 настайдаа аавынхаа албан бус туслахаар ажиллаж анх хүний амь тасалжээ.
Толгой цавчигч төхөөргөөр анх хүн цаазлахад цус нь 2-3 метр газар цацагдаж байсан гэж өөрөө дурссан байдаг. Түүнийг зандалчин болоход аав нь ч бас тусалсан гэдэг. 1958 онд Фернан зандалчны нэгдүгээр туслахаар ажилд орсон бол 1961 онд жинхэлжээ. Хамгийн их ачаалалтай жилүүд нь 1953-1957 он байж дээ. Алжирын чөлөөлөх хөдөлгөөн өрнөж олон хүнийг цаазалж байлаа. Тэр үед Мейсонье тэгэхэд 200 гаруй босогчийг цаазалсан байна. Энэ зандалчин мөн л ажлаа хурдан шалмаг хийдгээ гайхуулж, хүний толгойг газар унахаас нь өмнө барьж авдаг байсан гэж дурсчээ. Цаазын ажлын дараа түүний хөлнөөс толгой хүртэл нэлдээ цус болчихсон байдаг байж. Тэтгэвэрт гарсныхаа дараа тэрээр хүний толгой цавчдаг энэ багажныхаа загварыг жижгээр хийж дурсгал болгон хадгалсан байдаг. Гильотин гэдэг энэ багжаар хүний толгой цавчих нь хамгийн өвтгөдөггүй арга гэж Фернан үздэг.
Тэр бас шударга шүүхийн шийдвэр гүйцэтгэж байгаа болохоор ямар нэгэн ёс суртхууны тухай яриа байхгүй гэдэг хүн.

Жюль Анри Дефурно (1877-1951).

Энэ бол бүр дундад зууны үеэс уламжилж ирсэн удам дагасан зандалчин. Тэрээр анх Анатолий Дейблар гэгчийн туслах байхдаа 1909 онд анхны цаазаа гүйцэтгэсэн гэнэ. Дейблерийг 1939 онд 401 дэх цаазаа гүйцтэгээд нас барахад Дефурно улсын ерөнхий зандалчин болжээ.
Тэгэхэд Версалийн талбайд цуврал алуурчин Эжен Вейдманыг цаазалсан байна. Энэ тухай зэргэлдээ байшингийн цонхоор авсан баримтат дүрс бичлэг ч бий. Дэлхийн хоёрдугаар дайны үед зандалчны ажил улам ихэсч эсэргүүцлийн хөдөлгөөнийхөн, коммунистуудыг олноор нь цаазалж байлаа. Дефурно бас XIX зуунаас хойш анх эмэгтэй хүний толгой авсан “мэргэжилтэн”.
1943 онд нууцаар үр хөндөгч Мария-Луиза Жирог цаазалсан нь францын эмэгтэй хүнийг цаазалсан хамгийн сүүлийн албан ёсны цааз.
Дайны дараа заналчин Дефурно сэтгэлзүйн хямралд орж архинд орсон. Энэ нь ч хүүг нь амиа хорлоход хүргэсэн гэдэг. Харин Дефурно үхэн үхтлээ зандалчныхаа ажлыг хийсэн байна.

Йоганн Райхгарт (1893-1972).

Энэ герман эрийн удамд бас л олон зандалчин байсан гэдэг. XYIII зууны дунд гэхэд эдний удмын зандалчны тоо 8 болж байсан гэдэг. Райхгарт зандалчны ажлаа 1924 онд эхэлж Веймарын бүгд найрамдах улсын зандалчин болжээ. Ингээд л Германд ардчилал эхэлж байсан үе, гуравдугаар Рейхийн үед ч энэ л ажлаа хийж байж. Түүний өөрийн нь хөтөлсөн жагсаалтаар судлаачид түүнийг 3000 гаруй хүнийг цаазалжээ гэж гаргасан. 1939-1945 онд тэр 2876 хүнийг цаазалсан байдаг.
Сүүлийн жилүүдэд түүний золиос нь улс төрийн хоригдол, урвагчид байжээ. Ялангуяа фашизмыг эсэргүүцэгч “Цагаан сарнай”  байгууллагын гишүүн оюутнууд Райхгартын гараар орж нөгөө ертөнц рүү очжээ. Ингэхдээ францын гильотин төхөөргийг дууриалган бололвсронгуй болгож хийсэн Fallschwert гэдэг, толгой цавчигч ашигладаг байж.
Энэ зандалчин ажлаа хийхдээ  цагаан цамц, цагаан  бээлий, хар хүрэм, эрвээхэй зангиа, бортого малгай өмсдөг байжээ. Тэр бас ажлаа явуулын байдлаар хийж немцүүдийн эзэлсэн Европын орнууд, Австри, Польшид очиж албан үүргээ гүйцэтгэдэг байсан гэдэг.
Ажил үүргээ улам сайн хийхийн тулд тэрээр цааз гүйцэтгэх газруудын хооронд хамгийн хурднаар хүргэж байхыг Засгийн газраас  хүсч байсан гэнэ.
Герман бууж өгсний дараа түүнд ямар ч ял тооцсонгүй харин ч, нацистын гэмт хэрэгтнүүдийг цаазлахад туслуулж байсан гэнэ.
Харин хүү нь амиа хорлож, эхнэр нь салж одоод ганцаардмал амьдарсан. 1960-аад онд Райхгарт гильотин буюу толгой цавчигчаар цаазлах нь хамгийн энэрэнгүй учраас энэ аргад эргэж орох нь зүйтэй гэсэн санал гаргаж байжээ.

Уильям Колкрэфт (1800-1879).

Энэ зандалчны цаазалсан хүний албан ёсны тоо тодорхойгүй. Судлаачид ойролцоогоор 450 хүн, үүний дотор 35 эмэгтэй бий гэж гаргасан. Түүний хамгийн алдартай золиос нь Франсуа Курвуазье байжээ.
Зандалчин Баддоу гэдэг хөдөөгийн хотод мэндэлж, гуталчны мэргэжил эзэмшсэн ч манаачаар ажиллаж байхдаа Ньюгейт шоронгийн зандалчин Жон Фокстонтой танилцжээ. Тэр Уильямд ажил өгч насанд хүрээгүй гэмт хэрэгтнүүдийг ангуучлахадп нь долоо хоногт 10 шиллингийн хөлс өгчдөг олжээ. Фокстоныг нас барахад 1829 онд Колкрэфтийг албан ёсоор залгамжлагчаар нь томилсон байна.
1829 оны дөрөвдүгээр сарын 13-нд буюу ажилд орсныхоо 9 дэх хоногт анхыы ажлаараа эмэгтэй хүнийг цаазалжээ. Тэр нь өөрийнхөө охиныг өлсгөж алсан Эстер Хибнер гэгч байсан байна. Тэгэхэд олон нийт “Ура Колкруфту” хэмэнэ хашгиралдаж байжээ. Хамгийн сүүлд 1968 оны тавдугаар сарын 26-нд олны өмнө цаазын ял гүйцэтгэсэн байна.
Колкрэфтийн зандалчны карьер 45 жил үргэлжилж тэтгэвэртээ гараад үсээ урт ургуулан, сахал тавьж, хар хувцас өмсч явдаг нэгэн байгаад нас нөгцжээ.

0 Сэтгэгдэл
ub zalgamjilsan mergejil baihdaa yahabdee shal utga alga
muuhai aimaar yum bitgii bichij baigaachee
Хамгийн их уншсан