Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хэн юу хэлэв


Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэг болон Засгийн газар байгуулах зөвшилцлийн талаар хэн ямар байр суурьтай байгааг тоймлон хүргэе.

УИХ дахь бие даагч гишүүд:

Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэгийн асуудлыг хэлэлцээд явж байгаа тул Бие даагчид байр сууриа илэрхийлэхэд эрт байна. Дараагийн Засгийн газрыг яаралтай эмхлэн байгуулах хэрэгтэй. Бид сөрөг хүчний байр сууриас хандаж, аль болох тогтвортой байдлын төлөө ажиллана. Эвлэрлийн Засгийн газар байгуулъя, бүх нам хамтарч  явая гээд өтгөн МАНАН байгуулах гэж байна. Урьд нь хоёрхон нам МАНАН байгуулаад ямар муу муухай юм эхэллээ. Тийм учраас “Эвлэрлийн” нэртэй Засгийн газар байгуулвал бид Бие даагчдын зөвлөл сөрөг хүчин болно. Ер нь сөрөг хүчингүй парламент болох гээд байна. Хяналтгүй төр, хазааргүй морь хамгийн аюултай гэдэг тул Бие даагчдын зөвлөл парламентад хяналт тавьж ажиллана.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

Шийдвэрт би сэтгэл дундуур байгаа. Эдийн засгийн хямралыг бий болгох, улс орныг хүнд байдалд хүргэхэд оролцсон гол хүн Ч.Сайханбилэг гишүүн. Гэхдээ амьдрал үргэлжлэх ёстой. Надад таалагдсан болгон туйлын зөв гэж би бодохгүй байна. Олонхын шийдвэрээ дагах болно. Өөрийн байр сууриа би хурал болгон дээр хэлж байгаа. Би сайд болно гэж нэрээ дэвшүүлээгүй. Надад сайдын санал ч ирээгүй. Ер нь би сайд болохгүй. Шинээр байгуулагдах Засгийн газар “давхар дээл”-ээ тайлах ёстой.

Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Тэрбишдагва:

Би Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулахын эсрэг, Н.Алтанхуяг сайдыг огцруулахгүй гэж санал өгсөн. Тиймээс Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэгийг дэмжиж байгаа. Засгийн газрын одоогийн танхимын сайд нартайгаа цаашид ч хамтран ажиллахыг хүсч байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан