Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Цахим системээр дахин сонгон шалгаруулалт явуулж дууслаа


Цахим системээр газар өмчлөлийн ажлыг эхний ээлжийн 5 байршилд явуулж дууссан. Харин цахим системээр сонгогдсон буюу газар өмчлөн авах эрхтэй болсон зарим иргэд заасан хугацаанд харъяа дүүрэгтээ хандан өргөдлөө өгөөгүй учраас сонгогдсон эрхийг нь хүчингүйд тооцож дахин сонгон шалгаруулалт явуулж байгаа юм. 2014 оны 11-р сарын 17-ны өдрийн байдлаар нийтдээ 2043 иргэн заасан хугацаандаа өргөдлөө өгөөгүй тул дахин сонгон шалгаруулалтыг сонгогдоогүй иргэдийн дунд явуулсан юм. Энэхүү дахин сонгон шалгаруулалтад хамрагдаж сонгогдсон иргэд хоёр долоо хоногийн дотор тухайн байршлын харъяа дүүрэгтээ хандаж өргөдлөө өгөх шаардлагатай юм. Мөн дахин сонгон шалгаруулалтад сонгогдсон эсхээ www.umch.ub.gov.mn гэсэн сайтаар орж шалгах бүрэн боломжтой юм. НИТХ-ын 2013 оны 05 сарын 30-ны өдрийн 10/39-р тогтоолоор гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх газрын байршил, хэмжээг тогтоосон. Тогтоолын дагуу Баянзүрх, Хан-уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх, Багануур, Багахангай дүүрэгт нийт 15 309 га газрыг гэр бүлийн зориулалтаар иргэдэд өмчлүүлэх юм. 2014 оны 08 дугаар сарын 01-нээс 2014 оны 08 дугаар сарын 15-нд газар өмчлөлийн цахим системийг ашиглан нийт 1524 га газарт 14954 нийслэлд бүртгэлтэй иргэндэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөх эрхийн нэгж талбарын байршлыг сонгох үйл ажиллагааг цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулсан. Өнөөдрийн байдлаар нийтдээ 11174 иргэн цахим системээр сонгогдож газар өмчлөн аваад байна. Дахин сонгон шалгаруулалтад хамрагдсан иргэд хоёр долоо хоногийн дотор өргөдлөө өгөх шаардлагатай юм.

 “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хуулиар нээгдсэн. Түүнээс хойш цаасан хэлбэрээр хүсэлт гаргаж, газар өмчилсөн иргэдийн тоо 2014 оны байдлаар 105 мянга байна. Харин 2014 оны есдүгээр сарын эхэнд цахим бүртгэл дууссаны дараа 14 мянга гаруй иргэн 0.07 га газар эзэмших эрхтэй болсон. Ингэснээр 120 мянга орчим иргэн 0.07 га газар өмчилсөн байна. Цахим хэлбэрээр газар өмчлүүлэх ажил 2016 он хүртэл үргэлжилж, тухайн үед Монгол Улсын нийт хүн амын 1.1 сая иргэн гэр бүлийн хэрэгцээний газартай болно гэсэн судалгааг Нийслэлийн Засаг даргын тамгын газраас гаргасан. 2002 онд батлагдсан “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хуулийн хэрэгжилт муу байгаа учраас 2016 оны дээрх зорилтыг биелүүлэхийн тулд Засгийн газраас Нийслэлийн Засаг даргын тамгын газарт хуулийг хэрэгжилтийг хангах шахалт үзүүлсэн.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан