Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сэтгүүлч Ж.Гангаа мөнх бусыг үзүүллээ

                      

Монголын үндэсний өдөр тутмын хэвлэл “Өдрийн сонин”-ы сэтгүүлч,  бидний эрхэм дотны нөхөр, орчин цагийн сэтгүүл зүйн томоохон төлөөлөгч  Жамбалын Гангаа 2014 оны арван нэгдүгээр сарын 17-ны өдөр хүнд өвчний  улмаас таалал төгссөнд  Монголын Сэтгүүлчдийн Эвлэл гүнээ эмгэнэж байна.
Ж.Гангаа нь Монголын ардчиллын төлөө орон нутагт тэмцэл өрнүүлж байсан мянга мянган анхдагчдын нэг бөгөөд 1997 оноос төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонин, Монголын үндэсний өдөр тутмын “Өдрийн сонин”-д сэтгүүлч, албаны дарга, Хариуцлагатай нарийн бичгийн дарга, Ерөнхий эрхлэгчийн зөвлөх зэрэг албыг нэр төртэй хашиж байлаа. Тэрээр “Өдрийн сонин”-ы оны тэргүүн бичлэгийн шагналыг удаа дараа хүртэж, “Балдорж” шагналын шилдэг аравт жил бүр шалгарч, дээд шагналаар нь шагнагдаж байсан шилдэг нийтлэлч юм.
Ж.Гангаа аян замын тэмдэглэлийн мастер гэдгээрээ олон мянган уншигчдын зүрх сэтгэлд хүрч, мэргэжлийн хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн энэ цагийн сэтгүүлзүйн томоохон төлөөлөгч байлаа. Түүний туурвисан “Хорь буриадын нутаг дүүрэн цагаан гунигтай”, Түвдийн цуврал тэмдэглэл, “Алтайгаас Хянган хүртэл”, “Баруун Монголыг Зүүн Европ гэнэ”, “Алтайн цаад говиор” зэрэг аян замын тэмдэглэлүүд нь үгээр урлах эрдмийн сонгодог жишээ болон Монголын сэтгүүлзүйн түүхнээ үлдэх болно.
Ж.Гангаагийн гавьяа зүтгэлийн Монголын сэтгүүлзүйн толгой байгууллага-Монголын Сэтгүүлчдийн Эвлэл өндрөөр үнэлж “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан” цол тэмдэг, шилдэг бичлэгийн “Ган үзэгтэн” шагналаар шагнаж, “Оны шилдэг сэтгүүлч”-ээрээ хүндэтгэн өргөмжилж байлаа.
Түүний авьяас билэг, хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнажээ.
Түүний мэргэжлийн ур чадвар, мэдрэмж, шаргуу хөдөлмөр, нөрих хичээл зүтгэл, чин шударгуу, дайчин хурц, хүнлэ гсайхан зан чанар нь бидний зүрх сэтгэлд үүрд хоногшин дурсагдах болно.
Талийгаачийн ар гэр, үр хүүхэд, төрөл төрөгсөд, хамт олонд гүн эмгэнэл илэрхийлье.

МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН ЭВЛЭЛ
2014.11.18

0 Сэтгэгдэл
gun emgenel ilerhiilye
Чадварлаг сэтгүүлч байсан. монголын байгаль орчныг хамгаалахад, хүмүүсийн ухамсрыг дээшлүүлэх, шийдвэр гаргагчдад мэдлэг мэдээллийг зөв хүргэхэд их тус болдог, түшигтэй сэтгүүлч байсан.
um maani bad mi hum
Ум сайн амгалан болох болтугай.
МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН ЭВЛЭЛээ төрсөн он сар нутаг усыг нь бичдэггүй юмуу.арай ч дээ.
Сайн сэтгүүлч басйан даа ум ма ни бадми хум
харамсаж байна . тун энгийн сайн сэтгүүлч байсан даа Сайн найз маань бурханы оронд тайван нойрсог. төв аймгийн баянчандмань сумын ардчилсан нам
Бид байгаль орчныг хамгаалах чиглэлээр 2007 оноос эхлэн хамтран ажиллаж билээ. Энэ хугацаанд олон нийтлэл бичиж олны сонорт хүргэсэн дээ. Таны минь Монголын олон гол нууруудыг өмөөрөн бичиж,хийж бүтээж байсан бүхэн сэтгэлд минь тодхон үлджээ. Гэгээн бүхнийг тань эргэн дурсаж явах болно оо. УМ мани бадми хум.
Um ma ni bad mi hum.
Харамсалтай. Өвөрмөц сэтгэлгээтэй, сайн сэтгүүлч байлаа. Бурханы оронд төрөх болтугай. Ум ма ни бад мэ хум
ум ма ни бад ми хум
Um ma ni bad mi hum
Маш их харамсаж байна. Гүнээ эмгэнэл илэрхийлье
Um sarvasi mangalam. Sain orond toroh boltugai. Um ma ni bad mi hum.
Хамгийн их уншсан